Хүүхдийн цацлага ямар ч нөхцөлд хэрэг болно: лосьон, дезодорант орлохоос гадна хортон шавьжаас ч хамгаална.
Таны урьд өмнө сонсож байгаагүй зарим нэг ашигтай хэрэглээг танилцуулахаар бэлдлээ.
Хүүхдийн цацлагыг хэрхэн хэрэглэх вэ?
Гутал сэргээх
Гутландаа цацаад шөнө сэрүүхэн газар хонуулаарай.
Цагаан цамцны өнгийг хадгалах
Индүүдсэнийхээ дараа зах, ханцуй, суга орчмоор нь цацлага цацаарай.
Мушгиралдсан гинжийг салгах
Цацлага цацаад зүүгээр зангилааг тайлаарай.
Нарийхан жинсэн өмд өмсөх
Хөлөндөө бага зэрэг цацлага цацахад нарийхан жинсэн өмдийг амархан өмсөнө.
Дезодорантын оронд
Хөлсний үнэр дарах, илүүдэл чийгийг арилгахын тулд дезодорантын оронд цацлага цацаарай.
Сормуус өтгөрүүлэх
Сормуусаа будахаасаа өмнө цацлага цацаарай.
Биеийн илүүдэл үс арилгахдаа өвчнийг нь намдаах
Илүүдэл үсийг авахаасаа өмнө бага зэргийн цацлага түрхээрэй – өвчин нь намжиж, халуун оргихоос хамгаална.
Хөлөнд наалдсан элсийг арилгах
Цацлага цацахад илүүдэл чийг нь шингэх тул элс өөрөө унана.
Улайсан арьсыг тайвшруулах
Сахлаа авсны дараа лосьоны оронд цацлага цацаарай.
Резинэн бээлий өмсөх
Бээлийний дотор талд цацлага цацвал гартай зууралдахгүй.
Шоргоолжноос хамгаалах
Задгай агаарт зугаалж байхдаа гудсаа тойруулаад цацлага цацаарай. Шоргоолж ойртохгүй, цацлагыг тойрч явна.
Гэрийн тэжээмэл амьтан “угаах”
Арьсанд нь хүүхдийн цацлага цацаад сайтар самнаарай.
Модон шалны чихрах дууг арилгах
Шалны завсар цацлага цацаарай.
Сонгиныг цэцэглүүлэхгүй байх арга
Сонгиноо суулгахаас өмнө 5-6 хоолны халбага цацлага цацаарай.