in ,

Кино театрт ганцаараа кино үздэг хүмүүс ихэвчлэн ямар төрлийн хүмүүс байдаг бэ?

Ганцаараа кино театрт кино үздэг хүнийг та мэдэх үү?

Ийм төрлийн хүнийг аюултай ч гэж үзэх зарим шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ.

 

Тэдэнд нийгмийн үзэл бодол огт хамаагүй

“Чи яагаад ганцаараа яваа юм бэ?”, “Гажиг юм” – ганцаараа кино үзэхээр театрт орж байгаа хүний араас ийн сонсогдоно. Ингэж хэлээд өрөвдөлтэйгөөр харах эсвэл тайвшруулах гэж байгаа мэт мөрөн дээр нь алгадах хүн ч гарна. Хэрвээ анх удаа ганцаараа кино үзэхээр орж ирсэн бол ичсэндээ нэг худлаа тайлбар олж хэлэх биз “Аан, би дүүгийнхээ найзын оронд үзэхээр болчихоод л…”.

Харин мэргэжлийн буюу он удаан жил ганцаараа кино үзэгчид бусдын үзэл бодлыг авч хэлэлцэхгүй. Магадгүй тэрээр сэтгэлийн эмгэгтэй байж болно.

 

6 тэрбум хүнээс тэр өөрийгөө л гэж бодно

Хүн болгон өдөртөө хэдэн зуун хүнтэй гудамж, нийтийн тээвэрт учирдгаас гадна хэдэн арван хүнтэй ажил дээрээ уулзана. Жирийн хүн нийгмийн энэ байдалд таатай хандах бол ганцаар кино үзэгчид зөвхөн өөрөө өөрөөсөө л сэтгэлийн тайтгарал авч өөрийгөө хувь хүний хувьд нийгэмд дээгүүр тавина.

 

 

Тэд эрх чөлөөг мэдэрдэг

Хүн бага ордог жижигхэн кинотеатрт хэнд ч харагдахааргүй хамгийн доор суудал авдаг нэгэн бол өөрийнхөө эрч чөлөөг мэдрэхийг хүсдэг нэгэн байна. Үе үе чангаар инээх эсвэл хажуугийн суудал дээр хөлөө гаргаж тавина. Харанхуй танхимд цаг нөхцөөхөөс гадна бас өөр нэгэн зорилготой ирсэн мэт.

 

Амьдралд үнэхээр юу хэрэгтэйг ойлгодог

Нууцлагдмал нэгэн кино сонирхогчийн тэмдэглэлээс: “ганцаараа кино үзэх – дараах асуултуудыг тавих анхны алхам байсан юм: эргэн тойрны хүмүүс чамд ямар нэгэн зүйл батлах гэж оролдож байхад надад өөрт минь юу хийх нь илүү таалагдаж байна? Эхлээд би кино танхимд суух дуртай суудлаа олсон. Дараа нь амьдралдаа ч гэсэн ийм байр суурьтай байх ёстойгоо ойлгосон юм” гэжээ.

 

Тэд удаан хүлээсэн үйл явдлыг өнгөрөөдөггүй

Дэлгэцнээ гарахыг нь удаан хүлээсэн кино ашгүй нэг гарч эхлэхэд хэн ч хань болж явахгүй бол өөр ямар ч арга байхгүй. Ганцаараа кино театр явдаггүй юм аа гэхэд гэртээ хэвтээд компьютер дээрээ ганцаараа үзнэ. Энэ нь хамаагүй сэтгэлд амар байх болов уу, ядаж л хажуугаас сонин харцаар харахгүй.

 

 

Тэд сэтгэл хөдлөл, хүслээ нуудаг

Сэтгэл хөдлөлөө нуудаг хүмүүс байдаг. Жишээ нь, муурын тухай кино үзэх дуртай 2 метрийн өндөртэй залуу эсвэл инээдмийн кинонд дурласан онц сурлагатай өхөөрдөм бүсгүй, өөрөө кино шүүмжлэгч мөртлөө нууцхан арт хаус кино үздэг нэгэн. Энэ бүх хүмүүс бусдаас нуугдан ганцаараа кино үздэг юм.

 

Магадгүй тэд кино урлаг ойлгодог байх

Алдартай кино найруулагч нар амьдралаас зугтааж кино үздэг байсан тухай намтрыг сонссон л байх. Вуди Аллен залуу насаа дурсахдаа: “Харанхуй кино танхимд цорын ганц цагаан толбо байлаа” гэж байсан удаатай.

 

Тэд киног өөрөөр ойлгодог

Попкорн идэх гэж биш, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөх гэж биш, цаг дэмий өнгөрөөх гэж биш харин кино урлагийн бүтээлээр нь үнэлэх гэж кино театрт ганцаараа очдог хүмүүс байдаг. Найз нөхөдтэйгөө киноны дундуур ярих эсвэл гадны ямар нэгэн саад болох зүйлгүйгээр киног жинхэнэ ид шид мэтээр хүлээн авахыг хүсдэг хүмүүс байх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *