Шүдний чулууг цаг тухайд нь цэвэрлэж байхгүй бол шүдний үрэвсэл – периодонтит тусаж болзошгүй. Танд л гэж анхааруулж хэлэхэд тэр болтол нь явах хэрэггүй шүү. Шүдний эмчид үзүүлнэ гэдэг таагүй зүйлийн нэг, тэгээд ч багагүй үнэтэй.
Аз болж шүдний чулуунаас салж шүдээ эрүүлжүүлэх ардын эмчилгээ байх ажээ. Та бүхэнд жорыг нь танилцуулахаар бэлдлээ.
Шүдний чулуунаас салах энгийн арга
Орц:
- Хушганы яс – 40 г
- 1 стакан ус
Хэрхэн хэрэглэх вэ:
- Усандаа ясаа хийгээд 20 минут чанана. Буцалсан хандыг хөргөнө.
- Шүдний сойзоо уусмалд 10 минут хийгээд шүдээ сайтар угаана.
- Энэ аргаар шүдээ өдөрт 3 удаа угаагаарай – шүдний чулуу арилтал байнга угаахыг зөвлөж байна.
2 долоо хоногийн дараа та гайхалтай үр дүнг нь харна
Хушганы яс нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шүдийн эмалийг цэвэрлэж, тогтсон толбуудыг арилгана. Мөн буйлнаас нь байнга цус гардаг хүмүүст ч тустай: буйлны үрэвслийг маш богино хугацаанд дардаг ажээ.