in

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг тэмдэг, тэмдэглээнүүд анх хаанаас яаж үүссэн талаар та мэдэх үү?

Өдөр болгон бид тэмдэг тэмдэглэгээ, билэг тэмдэгтэй учирч байдаг. Чухал мэдээлэл дамжуулах гэж эсвэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэж байнга ашиглана. Эдгээр билэг тэмдэг, тэмдэглэгээнүүд ямар үүсэлтэйг харин тэр болгон мэдэхгүй.

Ингээд өдөр тутам бидний ашигладаг тэмдэг тэмдэглэгээ болон билэг тэмдэг хаанаас хэрхэн үүссэнийг сонирхоцгооё.

 

Асуултын тэмдэг (?)

Эртний номуудыг ихэвчлэн латинаар бичдэг байв. Өгүүлбэрийн төгсгөлд асуулт гарч ирвэл questio (лат. “асуулт”) гэж бичнэ. Үнэтэй орон зайг хэмнэх үүднээс “qo” гэж товчлох болжээ. 16-р зуунаас эхлэн “q” үсгийг татлан бичсээр дэгээ шиг, харин “о” нь цэг болон хувирсан байна.

Өөр хувилбар ч бий. Грекээс үүсэлтэй гэдэг. Өгүүлбэрийг дуусгахдаа тэд цэг, таслал тавьдаг байжээ. Харин асуултаар дуусгаж байгаа бол тэмдгүүдийн байрыг сольдог байв.

 

Сум

Эртний Грекээс бидэнд уламжлагдан ирсэн гэж үздэг. Тэр үед хөлийн тавхайн зургаар зүг чигийг заан тэмдэглэдэг байв. Эртний Эфес хотод зугаа цэнгэлийн газрын чигийг заахдаа эмэгтэй хүний нүүрээр мөр гаргаж заадаг байжээ. Борооны усанд нүүр угаагдсаар бидний мэдэх сум болон хувирсан байна.

 

Долларын тэмдэг ($)

Уг тэмдэг чухам хаанаас үүссэнийг тогтоож чадаагүй ч хэд хэдэн хувилбар явдаг:

  • Дундад зууны Европ-д испанийн реал хамгийн алдартай валют байлаа. Валютыг рeso гэх бөгөөд “PS” гэж товчилно. Цаг хугацааны эрхэнд “Р” үсэг нь гээгдэж “S” үсэг дээр зөвхөн босоо зураасыг нь л авчээ.
  • Өөр хувилбараар бол, “S” үсэг нь – туузтай хоёр багана юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн тогтвортой байдлыг илтгэсэн испанийн соёмбо. Олны дунд яригдах домгоор бол Геркулесийн байгуулсан гавьяагаа алдаршуулж далайн эргийн хоёр хадан чулууг хөдөлгөжээ. Усны давалгаа хадан чулууг угаасаар S үсгийг бий болгосон байна.
  • Бас нэгэн хувилбар, испанийн колончлолын үед Америкаас алтаа илгээхдээ S тэмдэг тавин ачуулдаг байжээ. Испанид ирсэн алт дээр босоо зураас тавьж хүлээн авдаг, буцаан илгээхдээ дахин босоо зураас тавьж явуулдаг байсан түүхтэй.

 

Анхаарлын тэмдэг (!)

Латин exclamatio үгнээс гаралтай гэж үздэг, өгүүлбэрийн төгсгөлд сэтгэл ханамжаа илэрхийлэн бичдэг байв. Үг явсаар «i» болон «o» үсэг болтлоо хураангуйлагдаж. Цаг хугацааны эрхэнд бидний мэдэх анхаарлын тэмдэг болон хувирсан байна.

 

Хязгааргүйн тэмдэг

Анх энэ тэмдгийг математикч Жон Валлисон 1655 онд ашигласан юм. Хязгааргүйг илэрхийлэх энэ тэмдгийг яагаад ашиглах болсон нь тодорхойгүй. Зарим нэг нь грек үсэг омега (ω) гэх бол зарим нэг нь ромын 1000 гэсэн “CIƆ” (эсвэл «CƆ») тооноос гаралтай гэж үзнэ. Уг тоо нь “олон” гэсэн утгыг агуулдаг байна.

 

Хувийн тэмдэг (%)

Процент гэдэг үг нь латинийн pro centum (зууд) гэсэн үгнээс үүсэлтэй бол тэмдэг нь италийн per cento хувилбараас үүссэн. Энэ хэллэгийг 1425 он хүртэл маш өргөн дэлгэр ашигладаг байжээ. Эхлээд “per cento”, “per 100”, “p cento” гэж явсаар эцэс сүүлдээ “pc-о” болжээ. “pc” товчлол нь явсаар бидний мэдэх “%” болон хувирсан байна.

 

Энх тайвны билэг тэмдэг

Уг тэмдгийг анх Англи, Францын 100 жил үргэлжилсэн дайны дараа хэрэглэжээ. Францчууд британийн харваачдын хурууг тасдана гэж сүрдүүлж байсан түүхтэй. Ялалтын дараа британичууд хуруугаа өргөж “V” хэлбэрийг буюу Victory үгийг илтгэжээ. Үүгээрээ хуруунууд маань байрандаа байгааг ч мөн илтгэж байв.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Уинстон Черчилль энх тайвныг бэлгэдэн хуруугаа өргөжээ. Гарын алга нөгөө хүн рүү харсан байх ёстой. Хэрвээ өөр рүүгээ алгаа харуулбал нөгөө хүнийг доромжилж байгаа буюу “дуугүй бай”, “зайл” гэсэн утгыг илэрхийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *