in ,

Цагаан өнгийн пүүз болон кетний өнгийг хэрхэн хялбархан аргаар, цоо шинэ юм шиг болтол нь сэргээх вэ?

Гэрийн нөхцөлд пүүзний өнгийг сэргээх шалгарсан аргуудыг танд танилцуулж байна.

Бэлтгэл

Пүүзнийхээ өнгийг сэргээхийн тулд дараах зүйлийг урьдчилан бэлдсэн байх хэрэгтэй. Төвөгтэй зүйл огт байхгүй:

  • Хуурай сойз, алчуураар шороог унагааж цэвэрлэнэ. Нэгэнт л цэвэрлэхээр шийдсэн бол хойш тавиад хэрэггүй гаднаас орж ирээд л шууд цэвэрлэж эхэлсэн дээр.
  • Хэрвээ та шавхайгаар явсан бол шавхайг хаттал нь түр байлгаарай. Хатсаны дараа аль болох бүх шаврыг унагаана.
  • Үдээс, улавчийг нь авна: барааны саван эсвэл угаалгын бодисоор тусад нь угаасан дээр болов уу.

 

Гараар угаах

Хэмнэлттэй хувилбар

Шүдний оо

Багахан шүдний оо шахаж гаргаад (цайруулагчтай бол сайн) шүдний сойзоор гутлын бохирдсон хэсгийг тойрог байдлаар арчина. Шүдний оог бүлээн усанд норгосон алчуур, салфеткаар арчина.

Хүнсний сод

Шүдний оо шиг болтол нь усанд хийж сайтар хутгана. Пүүзэндээ түрхээд шүдний сойзоор сайтар зүлгэж дараа нь бүлээн усанд дүрсэн алчуураар арчина. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл шүдний оо нэмж болно.

Уксус, сод, угаалгын нунтаг, 3%-ийн ус төрөгчийн хэт исэл

Дараах харьцаатай холино: 2 х.х уксус, 1 ц.х сод, 2 х.х угаалгын нунтаг, 1 х.х хэт исэл. Бэлдмэлээр пүүзээ арчаад 10-15 минут байлгасны дараа усаар угаана.

Нимбэгийн шүүс

Дээрх бодисоор цэвэрлээд ч өнгө нь сэргэхгүй бол 2 х.х шинэхэн шахсан нимбэгийн шүүсийг мөн адил хэмжээний устай хольж бэлдэнэ. Уусмалыг даавуунд дэвтээж пүүзээ арчаарай.

Төмсний крахмал болон сүү

Цагаан арьсан пүүзийг цэвэрлэхэд төмсний крахмал болон сүүний уусмал тохиромжтой (1:1 харьцаатай). Пүүзнийхээ гадаргууд түрхээд дараа нь бүлээн усанд дүрсэн даавуугаар цэвэрлэнэ.

Хүчил төрөгчийн суурьтай толбо арилгагч, цайруулагч

Oxi гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Даавуун гуталд илүү тохиромжтой. Бага зэргийн усанд уусгаад пүүзэндээ түрхэнэ. 15 минутын дараа усаар угаана.

Өөр хувилбар: Цайруулагч эсвэл толбо арилгагчтай усанд хэдэн цаг пүүзээ хийж дэвтээсний дараа шүдний оо эсвэл содоор үрж угаана. Сайтар зайлна.

Хэрвээ торон оруулгатай пүүз бол болгоомжтой угаагаарай: цайруулагч хэрэглэхгүй бөгөөд торон оруулгыг хамгаална.

Ацетон болон уксус

Ацетон, уксусыг адил хэмжээгээр холино. Даавуунд шингээж пүүзнийхээ гадрыг арчина. Дараа нь бүлээн усаар арчина.

Барааны саван

Савангаа норгоод шүдний сойзоо савандаж пүүзээ цэвэрлэнэ. Дараа нь сайтар зайлна.

Мицеллын ус

Нүүрний будаг арилгахад тохиромжтойгоос гадна пүүз цэвэрлэхэд ч ашиглаж болно. Хөвөн даавуунд шингээж бохирдолтой хэсгийг сайтар арчина уу.

 

Лак арилгагч эсвэл “Пемолюкс”

Гутлын цагаан улыг цэвэрлэх боломжтой. Пүүзийн гадаргуу дээр түрхээд 30 минутын дараа цэвэрлэнэ.

Гутлын улыг бохирдлоос хамгаалахын тулд өнгөгүй лакаар будаж болно.

 

Аюулгүй байдлын дүрэм:

  • Цэвэрлэгээг бээлий өмсөж хийнэ.
  • Сантехникийн зориулалттай бодис хэрэглэхгүй: цайруулаг үйлчилгээтэй хэдий ч хүчтэй, үнэр ихтэй (ихэвчлэн хлорын орцтой байдаг). Тийм учраас та пүүзнийхээ гадаргууг гэмтээж болзошгүй.
  • Бидний санал болгосон аргыг пүүзнийхээ үл харагдах жижигхэн хэсэг дээр туршиж үзнэ.

 

Бусад хувилбар

Гутлын дэлгүүрт цагаан пүүзэнд зориулсан цэвэрлэгээний тусгай бодис зардаг.

Зориулалтын ийм бодисоор цэвэрлэхэд маш амархан: сойзоо норгоод л цэвэрлэнэ. Хөөсийг нь салфеткаар эсвэл чийгтэй алчуураар арчина.

 

Угаалгын машинд цэвэрлэх:

  • Даавуун пүүзийг угаалгын машинд цэвэрлэж болно. Гэхдээ пүүзний чанарт эргэлзэхгүй зүйлгүй бол шүү дээ (угаасны дараа улны наалт салж болзошгүй).
  • Угаалгын машинд хийхээсээ өмнө цайруулагч эсвэл толбо арилгагчтай усанд хэдэн цаг дэвтээнэ. Ингээд цагаан алчууртай цуг хийж угаалгын машинд угаана.
  • Жирийн угаалгын нунтаг хэрэглэхгүй байвал сайн. Толбо арилгагчтай эсвэл шингэн угаалгын бодис хийгээрэй.
  • Угаалгын машинд “спорт гутал” горим байгаа бол бүр сайн. Байхгүй бол “гараар угаах” горимыг сонгохоос гадна шар толбо үлдэхээс хамгаалж гүн зайлах горимыг сонгоно. Сэгсрэх, хатаах горимыг ажиллуулахгүй.

 

Угаалга, цэвэрлэгээний дараа хэрхэх вэ?

  • Цэвэрлэгээнд хэрэглэсэн бодисыг сайтар угааж цэвэрлэнэ.
  • Арьсан пүүзийг хуурай болтол нь арчина. Гадаргууг өнгөгүй гутлын тосолж болно.
  • Нойтон пүүзийг пааран дээр, наранд хатааж болохгүй. Агаарын солилцоо сайтай өрөөнд эсвэл задгай агаарт өөрөөрөө хатах ёстой.
  • Байгалийн гаралтай үнэртүүлэгчийг гуталдаа хийж болно. Жишээ нь, жүрж, мандарины хальс хийгээд орхино. Гутлын эвгүй үнэрийг түүхий төмс сайн арилгадаг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *