in ,

ГоёГоё

Хэрэггүй болсон зүйлсийг ашиглан зуслангийн талбайгаа тохижуулах 15 бүтээлч санаа

Өнөөдрийн нийтлэл зуслантай хүн болгонд зориулагдлаа. Эдгээр эд зүйлс энгийн, гэхдээ маш хэрэгцээтэй. Танд ч хэрэг болно гэж найдаж байна.

Өөрийн гараар зуслан, цэцгийн хүлэмжээ тохижуулъя.

 

1. Ийм босоо хүлэмж таны алт шиг цагийг хэмнэнэ. Хуучин дугуй, нэг шон байхад л хангалттай.

 

2. Хуучин модон торхоор гоёмсог сандал хийгээрэй. Өөрийн гараар урласан сүүдрэвч таныг үзэсгэлэнт байгальд суухад нарны туяанаас хамгаална.

 

3. Түлээ зөөх ийм төхөөрөмж танд хэрэг болно. Урлахад танд өөдөс даавуу, модон бариул байхад л хангалттай (хуванцар бариул байсан ч болно).

 

4. Бүтэн талбайгаа услахад цаг, хүч их орно. Ийм байдлаар бэлдэхэд усалгаа гэдэг таны хувьд хүч шаардсан ажил биш болно доо.

 

5. Айл болгонд л хэрэггүй болсон дискний хайрцаг байдаг. Тарьсан ургацаа амжилттай хураахын тулд хэрэггүй хайрцгийг ухаантайгаар ашиглая.

 

6. Эвхэгддэг зам – зусланд маш тохиромжтой. Хаана хэрэгтэй байна зам гараад л ирдэг, сайхан байгаа биз дээ.

 

7. Резинэн сав – ямар ч тохиолдолд хэрэг болох эд. Усалгаанд, сагс эсвэл цүнх болгоно, хүүхдийн тоглоом хадгалах хайрцаг ч болно. Олон үйлдэлтэй гэх үү?

 

8. Өвдөгний ийм тавиур байхад хайртай цэцгээ хэдэн ч цагаар арчлан сууж болно. Эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй.

 

9. Түлээ хагалагч – зөвхөн зуслан дээр ч хэрэг болохгүй, аялал зугаалгад явахад бас хэрэгтэй эд. Түлээг самар шиг л хагална.

 

10. Цэцэрлэгтээ ажиллахдаа дан ганц бээлий өмсөхөөс гадна угладаг тохойвч ч бас хэрэгтэй. Модны өргөс, хортон шавьжаас таныг хамгаална.

 

11. Борооны усыг шууд цэцэрлэгтээ гоожуулах шилдэг арга. Ус хуримтлуулах уг хоолойг өөрөө урлаж болно.

 

12. Агааржуулагч эсвэл өөр бусад төхөөрөмжийн хайрцаг таны гоёмсог цэцэрлэгийг гутаагаад байна уу? Хиймэл бургасан доор нуух арга бий.

 

13. Тавагтай хоолон дээгүүр эргэлдэх ялаа, шумуулаас залхаж байна уу? Торон бүрхүүл бүх асуудлыг шийднэ.

 

14. Усны хоолойг байнга гар дороо эмх цэгцтэй байлгахыг хүсвэл ийм тавиур урлаарай.

 

15. Халаасны хөрөө – хэрэгтэй л зүйлийн нэг. Өндөрт байгаа мөчрийг нь хөрөөдөж чадна.

Хөрөөний нэг өнцгийг олс шидэж байгаа мэт дээш шидээд л мөчрөө хөрөөдөж эхэлнэ дээ.
Бидний хувьд эдгээр 15 санаа маш хэрэгтэй санагдсан. Танд ямар нь таалагдаж байна? Сэтгэгдэл хэсгээр бусадтайгаа хуваалцана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *