Амьдралд тулгарсан хүнд нөхцөл байдалд энэхүү энгийн сэтгэлзүйн сонжоо нь зөв шийдвэр гаргахад тань туслах болно. Ирээдүйд таныг юу хүлээж байгаа бол, яг одоо олж мэдээрэй!
Цаасан дээр дараах асуултуудын хариуг тэмдэглэж аваарай:
- Нэг өнгө сонго – шар, цэнхэр, улаан, ногоон, хар?
- Таны нэрний эхний үсэг.
- Таны төрсөн сар.
- Хар уу, цагаан уу?
- Өөрийн эргэн тойрон дахь хэн нэгнийг нэрлэ. Тантай ижил хүйснийх байх ёстой.
- Таны дуртай тоо.
- Та алинд нь илүү дуртай вэ – газраар явах уу, нисэх үү?
- Нуур уу, далай юу?
- Хүслээ бод.
Одоо үр дүнг нь харцгаая:
Сонгосон өнгө:
- Шар – та бол сэтгэлээр унасан хэнийг ч тайтгаруулдаг аз жаргалтай хүн
- Цэнхэр – та түргэн зантай нэгэн бөгөөд үргэлж хайртай хүнээсээ анхаарал, халамж хүлээдэг
- Улаан – таны амьдрал хайраар дүүрэн байдаг, мөн та маш эрч хүчтэй нэгэн
- Ногоон – та нилээн тайван тогтуун хүн юм
- Хар – та хүчирхэг нэгэн бөгөөд хуучинсаг үзэлтэн
Нэрний эхний үсэг:
- А-К – таны амьдрал нөхөрлөл, хайраар дүүрэн
- Л-Р – хувийн амьдралдаа гэнэтийн өөрчлөлт гарахыг хүлээдэг
- С-Я – хайр дурлалын талбарт таныг амжилт хүлээж байна
Төрсөн сар:
- 1-3-р сар – Энэ жил гайхалтай өнгөрөх болно. Таныг гэнэтийн хайр дурлал хүлээж байна
- 4-6-р сар – Богинохон ч гал халуун романс таныг хүлээж байна. Та үүнийг бүхий л амьдралынхаа турш санах болно
- 7-9-р сар – Та энэ ондоо азтай одтой байх болно. Энэ нь бүх зүйлд нөлөөлөх өөрчлөлтийг авчирна
- 10-12-р сар – Хувийн амьдралд тань таныг бэрхшээл хүлээж байна, гэхдээ эцэст нь та хайр дурлалтайгаа учрах болно
Сонгосон өнгө:
- Хар – Амьдралд тань том өөрчлөлтүүд гарна. Хэдий хэцүү мэт санагдах ч удахгүй та энэ хувь заяандаа талархах болно.
- Цагаан – Таны төлөө чадах бүхнээ хийдэг найз бий, магадгүй та хэн гэдгийг нь таамаглах ч үгүй байгаа байх.
Таны нэрлэсэн нэр – таны хамгийн дотны найз.
Таны дуртай тоо – таны амьдралд орж ирэх жинхэнэ найзын тоо.
Та юунд илүү дуртай вэ:
- Газраар явах – та өөрчлөлтөнд дургүй.
- Дээгүүр нисэх – та адал явдалд ухаангүй дуртай.
Та алийг нь сонгох вэ:
- Нуур – та хайртдаа, найз нөхдөдөө үнэнч
- Далай – та хүмүүст аз жаргал бэлэглэж чаддаг, гэхдээ таныг урьдчилан таамаглах үнэхээр боломжгүй
Бодсон хүсэл:
Таны хүсэл биелэх болтугай. Үүний тулд үргэлж хүслээ биелүүлэхийг зорьж, зорилго руугаа итгэлтэйгээр алхаарай.
Энэхүү сонжоог найз нөхөдтэйгөө хуваалцаарай.