“Байна уу”, “байна” эсвэл “сонсож байна” гэдэг үг утасны цаанаас сонсогдоно.
Дэлхийн улс орнуудад утсаа аваад юу гэж хэлдэг нь сонирхолтой санагдсан учраас судлаж үзлээ. Утасны цаанаас биднээс өөрөөр мэндэлдэг улс орнуудыг танилцуулах гэж байна.
Итали
Италичууд яг ингэж хэлнэ. Орчуулбал “бэлэн” гэсэн үг ажээ.
Герман
Утсаа авч байгаа хүн нэрээ хэлж заншсан газар. Жишээ нь, “Mondscheintarif” киноны гол дүрийн баатар Кора Хюбш утсаа авч байна.
Япон
Японы энэ эелдэг үг бол “мосимасу-мосимасу” гэдэг үгийн товчлол буюу “ярьж байна, ярьж байна” гэсэн үг ажээ.
Грек
“Ажаамуу” гэж ойлгоно. Ихэнх грекчууд утсаа аваад эелдгээр ингэж хэлнэ.
Хятад
Хятадууд товчхон үг хэлж байгаа биз? “Яриарай” гэсэн утгатай.
Солонгос
“Еги посэе” гэдэг үгийн товчлол, өөрөөр хэлбэл “наашаа хараарай” гэсэн утга агуулна.
Израиль
“Энх тайван” гэдэг утгатай үг хэлнэ.
Испани
Испаничууд “diga / digame” – “ярь / яриарай” гэж хэлэхээс гадна “sh / за” гэх нь ч бий.
Серби болон Черногор
“Гуйж байна / ажаамуу” гэсэн утгатай. Залгасан хүнийг секундын дотор л яриагаа эхлүүл гэж гуйж байгаа мэт сэтгэгдэл төрдөг аж.
Мексик
“Сайн” гэсэн утгыг агуулдаг. Харилцаа холбоонд байнга доголдол гардаг байсан тэр цагт ингэж хэлээд заншжээ.
Турк
Энэ үгийг орчуулбал “ноёнтон, эзэнтэн” гэж буух бөгөөд эелдэг харилцааг илтгэх ажээ. Туркууд мөн “алло” гэж утсаа авдаг.
Энэтхэг
Энэ үг маш эртнийх бөгөөд хагас бурхны дүрийг олсон Рамын нэр ажээ. Энэтхэгчүүд мэндлэхдээ энэ үгийг маш их хэрэглэдгийн учир нь сөрөг энергиэс хамгаалдаг гэж үздэг байна.