in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв

Хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй 5 зүйл. Хэрэв та үүнийг хийсээр л байх юм бол эрт орой хэзээ нэгэн цагт харамсах болно шүү!

Ихэнх хүмүүс хоолоо идээд зурагт үзэхээр буйдан дээрээ тухлан хэвтдэг. Тэд эрүүл мэндэд маш хортой зуршилтай байгаагаа гадарлах ч  үгүй.

Ингээд та бүхэнд хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй 5 зүйлийг танилцуулж байна:

Тамxи татах

Тамxи хүний эрүүл мэндэд хортой гэдгийг хүн болгон мэддэг хэрнээ муу зуршлаасаа салж чадахгүй явсаар л байна. Тэр бүү хэл хоол идэж дуусангуутаа шууд татна гээч. Хоолоо идээд хэдэн цагийн дараа тамxи татахыг зөвлөж байна. Учир нь тамxинд агуулагдах никотин нь хүчилтөрөгчийн хэмжээг эрс багасгадаг. Ингэснээр хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа шууд алдагддаг ажээ. Зарим нэг судалгаагаар хоол идсэний дараа татсан 1 ширхэг тамxи  нь 10 тамxи татсантай адил муу нөлөө хүний биед үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Мөн уушгины болон ходоодны хорт хавдах үүсэх гол шалтгаан болдог гэдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ.

 

Жимс идэх

Жимс идэх тохиромжтой цаг бол хоолны өмнө болон өлөн дээрээ идэх. Мөн жимсэнд агуулагдах сахар биед бүрэн шингэхэд маш их удаан хугацаа шаарддаг болохыг мартаж болохгүй. Танд гэж хэлэхэд, ходоод хоосон байхдаа өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг илүү сайн шингээж авдаг байна. Хоолны дараа жимс идсэнээр таны цээж хорсох, гэдэс ходоод хямрахад хүргэж болзошгүй.

 

Унтах

Дөнгөж хоолоо идэж дуусгаад шууд унтахаар хэвтэж байгаа бол гэдэс дүүрэх, нойр хулжихад хүргэнэ. Учир нь идсэн хоолоо боловсруулах гэж таны ходоод маш эрч хүчтэй ажиллаж байгааг мартаж болохгүй. Янины анагаахын их сургууль нэгэн судалгаа явуулжээ: хоол идэнгүүтээ унтахаар хэвтдэггүй хүмүүст зүрхний шигдээс үүсэх магадлал маш бага байсныг тогтоосон байна. Тийм учраас хоолоо идсэнээс хойш 2-3 цагийн дараа орондоо орно уу.

 

Шүршүүрт орох

Шүршүүрт ороход хөл болон гарын захын судас руу цусан хангамж илүү очдог. Ингэснээр гэдэс ходоодонд очих цусан хангамж багасна. Өөрөө хэлбэл хоол боловсруулах систем муудаж гэдэс өвдөхөд хүргэж мэднэ.

 

Цай уух

Хоол идсэний дараа хэзээ ч цай ууж болохгүй. Яагаад гэвэл хүний биед шингэх төмрийг шимэгдүүлэхэд саад болдог ажээ. Төмөр дутагдсанаар цус багадалтад хүргэнэ: арьс цонхийх, толгой эргэх, хоолны дуршил буурах, цээжээр өвдөх, хөл, гар хөрөх, бие сулрах, ядрах.

Та бүхэн дээрх зөвлөгөө даган эрүүл хооллолтод анхаарна гэдэгт итгэж байна.

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *