Үр дүнтэй турахад эрүүл элэгтэй байх шаардлагатай. Бид заримдаа буруу хооллодог. Гэвч хожим энэ нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг: дархлаа буурах, сэтгэл гутрах, ядрах, толгой өвдөх, нойргүйдэл, нүүрний арьсны өнгө өөрчлөгдөх, нүд тойрсон хар хүрээ үүсэх гэх мэт. Дараах ундаа нь 72 цагийн дотор таны элгийг цэвэрлэж илүүдэл жингээ хаяхад туслах болно. Энэхүү гайхалтай ундааг хэрхэн бэлтгэх вэ? Доорх нийтлэлээс олж уншаарай!
Маш хялбархан: өглөө та 1 сав ургамлын тос аваад тосноосоо аяганд 1-2 амны халбагыг хийнэ. Дээр нь хагас нимбэгний шүүсийг нэмнэ. Дараа нь энэ холимгоо ууна. Ингээд л боллоо. Дараа нь юу хүссэнээ хийж болно: нүүр гараа угаа, өглөөний цайгаа уу, ажилдаа яв…
Ямар нэг шинэ содон амт байхгүй ээ. Та энэ амтыг маш олон удаа амталж байсан. Хэзээ гэж үү? Бид үүгээр салатаа амталдаг шүү дээ.
Энэ холимог ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
Энэ ундаа нь цөс ялгаралтыг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хурдасгана. Өтгөн хатах тухай та мартаж болно! Цөс нь элэгний бүх сувгийг угаана. Энэ нь биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусална. Цөс нь өөхийг задалж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэж, элэг болон цөсний хүүдийд орсон хорыг гаргаж байгалийн жамаар гадагшлуулдаг. Ийм байдлаар өдөр бүр элэгний хөнгөн цэвэрлэгээ хийгдэх болно.
Ямар тос хэрэглэвэл тохиромжтой вэ?
Энэ ундааг хийхдээ оливийн тос сонгоорой. Оливийн тосыг элэг цэвэрлэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн гэж та өмнө нь сонссон байх. Үүнээс гадна энэ тос маш олон тустай шинж чанартай: холестерины түвшинг бууруулах, судасны хананд товруу үүсэхээс сэргийлэх, зүрх судасны өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх. Мөн хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулдаг.
Чухал зөвлөгөө. Энэ цэвэрлэх ундаанд “Extra Virgin” тос хамгийн тохиромжтой. Энэ тосны өөр сортууд ч бий. Тосоо сонгохдоо шошгыг нь уншаарай.
Хэрэв танд оливийн тос байхгүй бол өөр тос хэрэглэж болно. Ер нь бүх ургамлын тоснууд ижил найрлагатай байдаг: тэд цөс хөөнө, цус болон судасны ханан дахь холестерины түвшинг бууруулна, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулна.
Бусад сортын тухай нэмж мэдээлэл өгье. Жишээ нь, наран цэцгийн тос нь дээрх шинж чанараас гадна тромбофлебитийг эмчилнэ, хэрх өвчнөөс сэргийлнэ, үе мөчний өвдөлтийг эдгээнэ.
Маалингын тос нь ханасан өөх тосыг задална. Улмаар турахад тусална. Мөн дааврын тэнцвэрийг хэвийн түвшинд барина.
Эрдэнэ шишийн тосонд оливийн тосноос илүү их витамин Е байдаг. Бидний мэддэгчлэн витамин Е нь антиоксидант бөгөөд өөрөөр хэлбэл исэлдэх үйл явцаас урьдчилан сэргийлнэ. Тиймээс залуу байхад тань тусална.
Рапсын үрийн тос нь оливийн тостой төстэй ч арай үнэтэй байдаг.
Төрөл бүрийн сортын тосыг ашиглаад өөрт хамгийн их таалагдсанаа сонгоорой.
Исгэлэн амттай шүүс
Цэвэршүүлэх хольцын хоёр дахь бүрэлдэхүүн бол нимбэгний шүүс. Энэ нь бусад исгэлэн амттай хүнстэй адил цөс хөөх үйлчилгээтэй. Үүнээс гадна нимбэг (болон түүний шүүс) маш олон тустай шинж чанартай. Үүнд: амьсгалын зам болон уушгинд сайнаар нөлөөлж ханиад, томуунаас сэргийлэх, дархлаа дэмжих, амин дэмээр хангана.
Шээсний замын чулууг уусгана, үе мөчний үйл ажиллагааг сайжруулна. Нимбэгний оронд цангис жимсний шүүс ашиглаж болно. Цангис жимсний шүүс нь халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, таныг эрч хүчээр хангана. Даралт бууруулна, судас бэхжүүлнэ, амин дэмийн дутагдлаас сэргийлнэ.
Шээсний замын чулууг уусгана. Эцэст нь нимбэгний оронд грейпфрутыг хэрэглэж болно. Энэ нь хоол боловсруулалтыг дэмжиж, ихэссэн даралтыг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, цөс хөөх үйлчилгээтэй. Таны харж байгаачлан маш олон сонголт бий. Та хамгийн их таалагдсанаа сонгоорой. Бүгдийг нь ч туршаад үзэж болно шүү. Харьцаа нь өөрчлөгдөхгүй: 1-2 амны халбага ургамлын тос + адил хэмжээний исгэлэн шүүс.
Ямар үр дүн гарах вэ?
Хэрэв та өглөө бүр өлөн дээрээ энэ холимгийг ууж заншвал таны ходоод гэдэсний зам гайхалтай сайн ажиллана. Өдөр бүр өтгөнөө гадагшлуулна. Ингэснээр таны бие хөнгөрч, цэвэрхэн арьстай болно. Бидний элэг – цусны үйлдвэр юм. Хэрэв элэг цэвэр бол түүгээр шүүгдэх цус ч цэвэр байх болно.
Эс, эрхтэн, систем гайхалтай сайн ажиллах болно. Үе мөчний уян хатан чанар нэмэгдэж, зүрхний үйл ажиллагаа сайжирч, илүү их эрч хүчтэй болох болно. Элгээ цэвэрлэх нь өөр нэг давуу талтай. Та аажмаар шарсан, хуурсан, өөхтэй, гурилтай хоолноос татгалзах болно. Эсрэгээрээ эрүүл хоолонд татагдана: жимс, ногоо, үр тариа г.м.
Энэ холимгийг өлөн дээрээ үүрд хэрэглэж болно. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй! Энэ мэдээг үргэлж элгээ цэвэрлэж мөн цаашид элгээ илүү удаан хугацаанд эрүүлээр нь хадгалахыг хүсэж байгаа хүмүүст зориуллаа. Үр дүн нь шууд мэдэгдэхгүй ч багадаа ердөө долоо хоног, ихдээ нэг сарын дараагаас мэдэгдэнэ.
Хэрэв та энэ эмчилгээг нэг жил тасралтгүй хийвэл үр дүнг нь жинхэнээсээ мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.