in ,

Яагаад цусны шинжилгээг заавал ядам хуруунаас авдаг вэ? Энэ нь цаанаа ямар учиртай байдаг юм бол?

Биеэр гүйх бүх цус адил хэдий ч цусны шинжилгээг ядам хуруунаас л авдаг.

Анагаахын шинжлэх ухаанд тохиолдлын зүйл гэж байхгүй учраас бид үүний цаад учрыг олохоор шийдсэн юм.

Өөрийн гэсэн үндэслэлтэй байх нь ойлгомжтой. Хурууны өндөг – цусны шинжилгээ авахад хамгийн зөөлөн хэсэг: үсний бүрхүүл байхгүй, их хэмжээний судас байрладаг, шахахад ч хүч шаардахгүй.

Үүнээс гадна дараах үндсэн 3 шалтгаан байна:

 

1. Халдвар авах эрсдэл бага

Арьсны аль ч хэсэгт хатгасан халдвар авах магадлалтай. Эрхий болон чигчий хурууны дотор давхарга шууны давхаргатай маш ойр байдаг – хэрвээ халдвар авлаа гэж бодоход гараар маш богино хугацаанд тархана. Харин бусад хурууны давхарга “тусгаарлагч”-тай, хэрвээ халдвар орлоо гэхэд нэг хэсэгтээ түгжигдэх бөгөөд энэ хугацаанд халдварыг шахаж гаргах боломжтой ажээ.

 

2. Хурдан эдгэдэг

Бусад хуруунуудыг бодвол ядам хуруу бага хөдөлгөөнтэй учраас шарх нь хурдан эдгэдэг байна. Ингэснээр халдвар авах, үрэвсэх эрсдэл бага.

 

3. Өвдөх мэдрэмж

“Хамгийн ажилгүй” хуруу гэдэг үүднээсээ – арьс нь маш нимгэн байдаг, өөрөөр хэлбэл зүүгээр хатгахад өвдөлт бага мэдрэгдэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *