in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв

Таныг урт удаан наслахад туслах эртний Төвдийн уламжлалт дасгал. Өдөрт ердөө 5 минутыг өөртөө зарцуулаарай

Эдгээр дасгалуудыг Төвдийн сүм хийдүүдийн лам нар хийдэг байжээ. Эдгээр дасгалуудыг өдөрт ердөө 5 минут хийхэд л хангалттай. Төвдийн дааврын дасгалууд даавар ялгаруулдаг бүх дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг дэмжих ба яг залуу үеийнх шиг нь буюу ойролцоогоор 25-30 насных шиг нь ажиллуулах боломжийг олгодог байна.

Энэ дасгал маш амархан. Эдгээр дасгалуудыг орон дотроо хийгээрэй. Өглөөний 6 цагаас өмнө сэрэхийг зөвлөж байна.

 

Дасгал 1. Гараа үр

Орондоо хэвтээд алгаа хэдэн секунд халтал нь үрнэ. Энэ дасгалын тусламжтай одоогийн энергийн бүрхүүлээ оношилж болно. Хэрэв алга хуурай, халуун болсон байгаа бол таны бүх биеийн энерги сайн байна гэсэн үг. Хэрэв алга бүлээн байвал энергийн бүрхүүл суларсан гэсэн үг. Хэрэв алга халахгүй мөн нойтон болвол таны биед ямар нэг ноцтой өвчин байгаа гэдгийг илтгэнэ. Ямар ч тохиолдолд энэ дасгалыг хийж байгаарай. Учир нь энэ дасгал таныг ямар ч өвчнөөс ангижруулах болно.

 

Дасгал 2. Алгаараа дарах

Халуун алгаа нүдний алим дээрээ тавина. Нүдний алим дээрээ 1 секундэд 1 удаа дарна. Ийм байдлаар 30 удаа 30 секунд дараарай. Дараа нь алгаа нүдэн дээрээ тавиад 30 секунд байлга. Хэрэв та хараа муутай бол ойролцоогоор 2 минут тавиарай. Энэ хугацаанд нүдний алим болон нүдний эргэн тойрон дахь бүх рецепторууд сэргэдэг. Хараа аажимдаа сайжрах болно. Хараа сайжрахаас гадна үсний байгалийн өнгө сэргэх болно.

 

Дасгал 3. Чихэн дээр дарах

Хуруунуудаа дагзан дээрээ байрлуулаад алгаараа чихэн дээрээ дарна. Ингэхдээ 1 секундэд 1 удаа нийт 30 удаа дарна. Хэсэг хугацааны дараа таны архаг өвчнүүдийн шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Ялангуяа чихтэй холбоотой өвчнүүдийн шинжүүд илэрч болох юм. Дасгалаа тасралтгүй хийгээрэй, хэрэв өвдөх мэдрэмж төрж байгаа бол арай “зөөлөн” хийгээрэй. Хэсэг хугацааны дараа чихний архаг үрэвсэл арилна. Мөн сонсгол ч сайжирна. Ойролцоогоор 6 сарын дотор архаг өвчнүүд бүгд арилна. Илүү хүнд өвчний үед илүү урт хугацаа шаардагдана: нэг жил эсвэл хоёр жил.

 

Дасгал 4. Нүүрээ татах

Дараагийн дасгал: эрхий хуруугаа чихнийхээ ард байрлуулж гараа зангидаад эрүүний шонтонгоос чих рүү чанга дарж нүүрээ дээш татаарай. Мөн л адил 30 удаа хийнэ. Энэ дасгалын дараа нүүрний цусны эргэлт хурдсах ба бага зэрэг хөлөрч болно. Нүүрний арьс татагдах ба тунгалгийн урсгалыг сайжруулна.

 

Дасгал 5. Духны иллэг

Дараа нь баруун алгаа духан дээрээ зүүн алгаа баруун гар дээрээ тавиад нэг чамархайгаас нөгөө чамархай руу үрэх хөдөлгөөн хийнэ. Алгаараа духандаа хүрэхгүй нүүрнээсээ хэдэн сантиметрийн зайтай хийж болно. Гэхдээ хэрэв та духан дээрх үрчлээсээ арилгахыг хүсэж байгаа бол арьсандаа хүрэх хэрэгтэй. Мөн л 30 секунд 30 удаа хийнэ. Энэ дасгал хамрын бүх хөндийг эрүүлжүүлж мөн өнчин тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

 

Дасгал 6. Зулайн иллэг

Энэ дасгал зулайн хэсэгт нөлөөлнө. Гараа толгойдоо хүргэлгүй дээрээ барина. Хүзүүнийхээ ард хуйлсан дэр байрлуулна. Баруун гар доор, зүүн гар дээр байрлана. Гараа толгойноосоо хэдэн сантиметрийн зайтай байрлуулаад духнаас дагз руу чиглэлд гараа хөдөлгөнө. 30 удаа хийнэ. Дараа нь гараа зулай дээрээ “байрлуулаад” нэг чихнээс нөгөө чих рүү хөдөлгөнө. Мөн л 30 удаа. Энэ дасгал хэт өндөр болон бага даралттай хүмүүст маш сайн. Даралтыг хэвийн хэмжээнд нь барьдаг. Үүнээс гадна энэ дасгал мөрний үений хөдөлгөөнийг сайжруулж гарын булчинг хөгжүүлнэ. Энэ дасгалыг хийснээр мөрний өвдөлт арилах ба хэрэв өмнө нь гараа өргөж чаддаггүй байсан бол хэсэг хугацааны дараа та гараа амархан өргөдөг болно.

 

Дасгал 7. Бамбай булчирхайн иллэг

Дараагийн дасгал: баруун гараа бамбай булчирхай дээрээ байрлуулаад дээр нь зүүн гараа тавина. Зүүн гараараа хүйсэндээ хүрээд буцаад бамбай булчирхайдаа хүрэх хөдөлгөөн хийнэ. 30 удаа хийнэ. Эцэст нь зүүн гараа баруун гар дээрээ тавиад энэ байрлалдаа хэдэн секунд байгаарай.

 

Дасгал 8. Гэдэсний иллэг

Дараа нь гараа аажим хэвлий дээрээ аваачиж дараагийн дасгалыг хийнэ: хэвлийгээ гараараа тойрог хөдөлгөөнөөр илнэ. Гар урьдынх шигээ баруун нь доор, зүүн нь дээр байрлана. 30 удаа хийнэ. Энэ үед архаг өтгөн хаталт арилж ходоодны үйл ажиллагаа хэвийн болно.

 

Дасгал 9. Сэгсэр

Хэрэв таны ор хангалттай хатуу биш бол дараагийн дасгалыг шалан дээр хийгээрэй. Гар, хөлөө дээш өргөнө. Алга, ул хоёр шалтай параллель байрлах ёстой. Эхлээд гараа бугуйгаараа, харин хөлөө шагайгаараа эрүүлээд дараа нь сэгсэрнэ. Энэ үед таны хялгасан судаснуудын цусны урсгал сайжирна. Мөн энергийн жижиг сувгууд цэвэрлэгдэх болно. 30 хүртэл тоолоорой (хэрэв боломжтой бол илүү удаан хийгээрэй).

 

Дасгал 10. Улаа үр

Дараагийн дасгал: суугаад уландаа иллэг хийнэ. Хоёр хөлдөө нэгэн зэрэг эсвэл нэг нэгээр нь ээлжилж хийж ч болно. Хэрэв ул тань хуурай бол ямар нэг тосоор тослоорой, жишээ нь оливийн тосоор. Иллэг хийх үед үүссэн өвдөлтийн цэгүүд дээр илүү сайн анхаар. Ялангуяа улны төвд анхаараарай. Эцэст нь хөлөө доороос дээш үрнэ. 30 болон түүнээс илүү секунд хийгээрэй.

Иж бүрэн дасгал ингээд л боллоо!

Тэгэхээр дахин нэг удаа сануулъя: Төвдийн дааврын дасгал нь биеийн бүх дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг. Харин даавар нь бидний бүх эрхтний үйл ажиллагааг удирддаг. Яг л найрал хөгжмийн сайн удирдаач шиг л!

Та эдгээр дасгалын ачаар өвчнийхөө хүнд хөнгөнөөс хамааран хагас сараас хэдэн жилийн хугацаанд эрүүл мэндээ сайжруулж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *