Бүх л эцэг эхчүүд хүүхдийн өндөр халуунтай тулгарч байсан. Энэ нь муу ч зүйл биш. Биеийн өндөр халуун нь бие эрхтэн өөрийгөө үрэвслээс хамгаалж байгаа механизм юм.
Энэ үед хэрхэх вэ? Зарим нэг нь шууд эмийн сан руу гүйдэг бол, зарим нэг нь эсрэгээрээ – уламжлалт аргаар дарахыг эцсээ хүртэл үзнэ. Өндөр халууныг дарах алтан дундаж арга бий гэдгийг танд хэлэх гэсэн юм.
Дараах амин чухал дүрэмтэй танилцана уу. Бяцхан үрсийн минь эрүүл мэндэд хор уршиг учруулахгүйгээр өвчний ард гарахад тань туслах болно.
1. Хүүхдийн өндөр халууныг хэрхэн, хэзээ буулгах вэ?
39-өөс дээш бол буулгана, таны даалгавар 38,5 хүртэл буулгах. Парацетомол (ацетоминофен), ибуррофен уулгана. Аспирин өгөхгүй, ялангуяа салхин цэцэгтэй бол өгөхийг эрс хориглоно. Нимгэн хувцас өмсгөнө (бэгнэхгүй шүү). Тасалгааны агаар сэрүүхэн, чийгтэй байх ёстой. Мөн устай ваннд оруулж болно (усны хэм биеийн дулаантай адил байна). Спиртээр арчихгүй, ялангуяа бага насны хүүхдийг арчихыг хориглоно. Спирт – хүүхдийн хувьд хор гэдгийг бүү март.
2. Парацетомол болон Ибурпрофен заримдаа яагаад нөлөөлдөггүй вэ?
Эмийг хүүхдийн жинд тохирсон байхаар анхнаасаа хийсэн байдаг. Тийм учраас хүүхдийн жинд тохирох хэмжээг зөв тодорхойлох хэрэгтэй. Хямдхан парацетомол үйлдвэрлэгчид эмийн өөрийн байх ёстой орцыг бууруулсан байх нь элбэг. Тиймдээ ч уух хэмжээг “6 сараас 3 нас хүртэл” гэсэн ангиллаар бичдэг. Энэ нь эрүүл ухаанаар бодоход буюу 8 кг-аас 18 кг-тай хүүхдийн уух эмийн хэмжээ адил байна гэж байхгүй.
3. Халуун бууруулах эмийг хэрхэн зөв уух вэ?
(уух хэмжээг тодорхойлох) Парацетамол (Панадол, Эффералган, Цефекон Д) нэг удаа уух хэмжээ нь 15мг/кг. Өөрөөр хэлбэл таны хүүхэд 10 кг бол нэг удаа уух хэмжээ нь 10 кг*15мг=150 мг гэсэн үг. 15 кг жинтэй бол 15*15=225 мг. Энэ хэмжээгээр өдөрт шаардлагатай бол 4 удаа өгнө. Ибуфрофен (нурофен, ибуфен) нэг удаа уух хэмжээ нь 10 мг/кг. Өөрөөр хэлбэл 8 кг жинтэй хүүхэд 80 мг, 20 кг-тай хүүхэд 200 мг ууна. Өдөрт гурван удаа энэ хэмжээгээр ууна. Эм ууснаас хойш биеийн халуун хагас цаг, цагийн дараа 1-1,5 хэмээр бууж эхэлнэ. Биеийн дулаан хэвийн хэмжээнд буюу 36,6 хүртэл бууна гэж хүлээх хэрэггүй.
4. Ямар эм уулгаж болохгүй вэ?
Анальгин (метамизол натрия). Сүүлийн үед хүний биед маш хортой гэх болсон учраас хэрэглэхийг хориглоод байгаа юм. Гэхдээ Орос, Монгол зэрэг орнуудад өргөн хэрэглэсээр байна. Яаралтай үед анальгинаас өөр эм тариа байхгүй тохиолдолд л хэрэглэхийг зөвлөж байна. Биеийн халуун нэмэгдэх тутамд анальгин уухгүй байхыг зөвлөж байна.
Аспирин (Ацетилсалицилын хүчил) – 12 хүртэлх насны хүүхдэд өгөхийг хориглоно. Рейе-ийн синдромд хүргэж мэдэх элгэнд муугаар нөлөөлөх бодис ялгаруулдаг болохыг анхаарна уу.
Нимесулид (Найз, Нимулид) – хэдэн жилийн өмнө хүүхдийн халуун буруулах шилдэг эмээр шалгарч байлаа. Халууныг буулгахдаа гайхалтай сайн үйлчилнэ. Зөвхөн Энэтхэгт үйлдвэрлэдэг. Элгэнд сөрөг үйлчилгээтэй тул хүүхдэд уулгахыг хориглосон. Жишээ нь, Орост л гэхэд уг эмийг 12 –оос бага насны хүүхдэд өгөхийг Эм зүйн Холбооноос нь хориглосон зохицуулалт хийжээ.
5. Болохгүй! Хориглоно!
Хүйтэн жин тавихыг хориглоно. Биеийн арьсны халуун бууж байгаа хэдий ч дотор эрхтний халуун эсрэгээрээ нэмэгдэж байгаа. Энэ нь маш аюултай. Спирт, уксусаар арчихыг хориглоно. Арьсаар дамжин хүүхдийн биед шингэж хордлогод оруулах аюултай.
6. Цагаан халууны үед яах вэ?
Өндөр халуун үүргээ гүйцэтгэж байна уу? Маргаангүй! Халууралт – үрэвслийн эсрэг бие эрхтэн өөрийгөө хамгаалах механизмыг ажиллуулж байгаа. Таны хүүхэд халуурч байхад арьс нь улаавтар, хөлс дааварласан байвал та илүү тайван хандаж болно – халуун ялгаруулалт болон халуун хуваарилалт алдагдаагүй гэж үзнэ. Хэрвээ өндөр халууны үед арьс нь цагаан, хөл, гар нь хүйтэн байвал, бие нь дагжин чичирч байвал “цагаан халуурал” гэж ойлгоно. Энэ үед хүүхдийн захын судаснууд агшсан байдаг. Цагаан халуурлын шалтгаан янз бүр – шингэн дутагдсан, даралт унасан эсвэл төв мэдрэлийн системийн бэртэл гэмтэл гэх мэт шалтгаанууд нөлөөлнө.
Цагаан халуурлын үед:
1) тал Нош-па өгөөд хөл гарыг нь үрж дулаацуулна. Захын мэдрэлийн судаснууд тэлтэл халуун бууруулах эм үйлчлэхгүй. Яаралтай эмнэлгийн тусламж дуудаарай – эмч нар халуун бууруулах “тусгай шингэн” хийж өгнө.
2) Биеийн халууныг хүчээр буулгах аргуудыг эрс хориглоно – арчих, хүйтэн алчууранд ороох, хүйтэн хөнжилд хийх …. Таны хүүхэд өөрөө хүйтэндээ дагжин чичирч байгааг мартаж болохгүй.
7. Ямар төрлийн эм сонгох вэ?
Эмийг сонгохдоо (шингэн, сироп, зажилдаг резин, лаа) дараах зүйлийг анхаарна: уусгадаг эсвэл сиропон эм 20-30 минутын дараа үйлчилж эхэлнэ, лаа 30-45 минутын дараа үйлчлэх хэдий ч үйлчлэх хугацаа урт. Хүүхэд бөөлжиж байгаа эсвэл эм уухаас эрс дургүйцэж байгаа бол лаа хийнэ. Шөнийн цагаар лааг хийхэд илүү тохиромжтой.
Зөвлөгөө 2:
Анагаах ханд 20 дусал зөгийн цавууг хагас стакан халуун сүүнд хийнэ (хэрвээ сүүнд харшилтай бол багахан сүү байсан ч болно, нэг хоолны халбага). Уг бэлдмэл нь ханиад томуу, уушгины өвчнийг анагаана, биеийн ерөнхий байдлыг сэргээж тайвшруулна. 10%-ийн зөгийн цавууг эмийн сангуудаар зардаг. 25 мл-ыг авлаа гэхэд та маш удаан хэрэглэнэ.
Унтахаасаа өмнө уг бэлдмэлийг ууна. Бие засаад, шүдээ угаагаад, унтлагын хувцсаа өмсөөд орондоо ороод унтахаасаа өмнө шүү. Хүүхэд уг бэлдмэлээс нэг уугаад л ханиад наашилж ирнэ. Хүүхдээ цэцэрлэгээс аваад ажиглаад байхад өвдөх гээд байна уу даа гэж сэжиглэвэл унтахаас нь өмнө бэлдмэлээсээ багаханыг л өгнө – өглөө сэрэхэд хүүхэд тань хамаагүй сэргэлэн цовоо эрүүл босож ирнэ.
Зөгийн цавууны бэлдмэл нь вирусын гаралтай өвчнийг анагаана: бронхит, уушгины хатгаа, туберкулез. Би өөрөө уг бэлдмэлийг нэг удаа гэдэсний халдварт өвчин тусахдаа ууж үзсэн юм. Үр дүн нь маш хурдан мэдэгдэж билээ. Ходоодны шархтай л биш бол гэдэс, ходоодны ойр зуур хөнгөн өвчнийг зөгийн цавуутай дусал сүү гайхалтай анагаана. Унтахаасаа өмнө хэдхэн дусал халуун сүүтэй зөгийн цавуу.
Нойр булчирхайн үрэвслээр өвчлөөгүй хүмүүс ямар аймшигтай өвчин бэ гэдгийг ойлгохгүй. Уг өвчнийг ферментээр эмчилдэг. Фермент нь нойр булчирхайн үүргийг гүйцэтгэсээр уг эрхтнийг эгнээнээс бараг халж орхино. Харин зөгийн цавуутай халуун сүү – таны аврал болно.