1. Түмпэн эсвэл хувинд 37-40⁰С температуртай халуун ус хийгээд хөлөө дүрэх хэрэгтэй. Ойролцоогоор 20 минутын дараа буюу ус хөрөхөд таны даралт 15-20 мм-р буурах болно. Хэрэв тухайн хүний хөлийн судас өргөссөн байгааг ажиглавал усанд тохойг нь хийж болно.
2. Укропны үр даралт бууруулдаг. 2 амны халбага үрийг 0,5 л халуун усанд хийж буцалгаад даралт 200 мм хүртэл ихэссэн үед 1-2 цайны халбагаар, харин түүнээс их болсон бол 3-4 цайны халбагаар уух хэрэгтэй.
3. Хоормогонд 1 цайны халбага шанц нэмж холино. Энэ ундааг 1 аягаар 3 сарын турш тасралтгүй уух хэрэгтэй. Ингэснээр таны даралт тогтворжих болно.
4. Харвалтын урьтал байдлаас сэргийлэхийн тулд 9%-тай уксус аваад 1:1 харьцаагаар устай холино. Энэ уусмалдаа ноосон оймс хийж норгоно. Шөнө унтахдаа оймсоо өмсөөд гадуур нь уут углаж хоноорой.
5. 20-30 гр хадаасан цэцгийг усанд хийж буцалгаад шүүж ууна.
6. Цус харвалтаас сэргийлэхийн тулд шилбэний булчин дээрээ халуун устай жин тавиарай.
7. Харвалтын урьтал байдлаас сэргийлэхэд нэн чухал арга хэмжээ бол цус ханах юм. Урьд нь энэ зорилгоор хануур хорхойг ашигладаг байжээ – энэ бол энгийн, үр дүнтэй эмчилгээний арга юм. Хэрэв гар дор тань хануур хорхой байхгүй бол зүү аваад хурууны өндгөө хатгаж цус гаргана. Ингэснээр тархинд дохио очиж тархины цус гадагшлах болно.
8. Бие махбодийн калиг нөхөх маш олон бүтээгдэхүүн байдаг. Аарцанд кали агуулагддаг ч шаардлагатай хэмжээгээ нөхөхийн тулд их хэмжээгээр идэх хэрэгтэй болно. Тиймээс чангаанз, самар, илжгэн чих, зөгийн бал хэрэглэх нь илүү дээр байх болно.