in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ

Хөл гарынх нь үзүүр үргэлж даардаг хүмүүс заавал уншаарай. Та эндээс цусны эргэлтээ хэрхэн сайжруулах талаар мэдэж авна

Цусны эргэлт муудах нь маш ихээр тохиолддог асуудал бөгөөд нас ахих тусам хүний артерийн судаснууд хатуурдаг билээ. Холестериний түвшин нэмэгдэх, эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдал зэрэг нь цусны эргэлтийг сааруулж хөл гарын үзүүр байнга хүйтэн оргиход хүргэдэг.

Ингээд танд гэрийн нөхцөлд цусны эргэлтээ сайжруулж мөс шиг хүйтэн гар хөлтэй байхаас сэргийлэхэд туслах хэд хэдэн аргыг танилцуулья.

Усан эмчилгээ

Усан эмчилгээ гэдэг нь асуудалтай хэсгийг халуун хүйтэн усаар ээлжлэн шүршиж массажлах үйл явц юм. Энэ нь цусны эргэлтийг тэр даруй нэмэгдүүлж, өвчтэй болон үрэвсэлтэй хэсгийг намдаадаг арга юм.

Юу хийх вэ?

Усаа өөрийн тэсвэрлэх хэм хүртэл халааж гар болон хөлөө шүршинэ. Дараа нь хүйтэн болон мөстэй усаар гар хөлөө угаана. Энэ үйл явцыг 5 минутын турш ээлжилж хийнэ.

 

Халуун (улаан) чинжүү

Халуун чинжүүний найрлаганд ордог идэвхитэй бодис болох капсаицин нь зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулж артерийн даралтыг бууруулж цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Энэ бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр та артерийн судасны хатуурал болон зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлнэ. Халуун чинжүү нь мөн венийн судас бүдүүрэх, биеэр хүйт даах болон төрөл бүрийн үрэвсэлд сайн.

Юу хийх вэ?

Халуун чинжүүгээ нунтаглаад коктейль, шөл болон бусад төрлийн хоолонд нэмж хийж болно. Мөн тосон түрхлэг хийхэд ашиглаж болно.

 

Хөлөө дээш өргөх

Энэ арга нь хөлний цусны эргэлтийг сайжруулах хамгийн шилдэг аргуудын нэг юм. Энэ нь хөлийн ядаргаа, ачааллыг бууруулж, цусны эргэлт буурснаас үүдсэн үрэвслийг намдаадаг.

Юу хийх вэ?

Ажлын өдөр дууссаны дараа ор эсвэл буйдан дээрээ хэвтээд хөлөө дээш тааз чиглүүлэн өргөнө. Энэ байрлалдаа 3-5 минутын турш байгаад завсарлана.

 

Гингко билобын ханд

Гинго билоба-гийн найрлаганд байдаг идэвхитэй бодисууд нь судас өргөсгөж артерийн судасны хананы уян хатан байдлыг сайжруулдаг. Энэхүү ханд нь цусны эргэлтийг сайжруулж артерийн даралтыг бууруулж, варикозоос сэргийлдэг.

Танд юу хэрэгтэй вэ:

  • 1 хоолны халбага гингко билоба (10 г)
  • 1 аяга ус (250 мл)

Юу хийх вэ?

Хоолны халбага гингко билобаг аяга халуун усанд хийж 10 минут байлгана. Үүний дараагаар шүүж аваад ууна. Өдөрт хоёроос дээш удаа уухгүй байхыг зөвлөж байна.

 

Улаан дарс

Өдөрт нэг хундага улаан вино уух нь цусны эргэлтийг сайжруулдаг. Усан үзмэнд агуулагддаг ресвератрол гэх бодис нь хүчтэй антиоксидант бөгөөд артерийн судасны ханыг цэвэрлэж гөлгөр байдлыг нь хадгалан цусны эргэлтийг хэвийн байлгахад тусладаг.

Юу хийх хэрэгтэй вэ?

Өдөр эсвэл оройн хоолны дараа нэг хундага улаан дарс ууна. Энэ хэмжээнээс хэтрүүлбэл таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай.

 

Омега -3 хүчлүүд

Омега-3 хүчил агуулсан хүнсний нэмэлтүүд нь зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Орлогдохгүй тосон хүчлүүд нь венийн судсыг цэвэрлэж цусан дахь холестерины хэмжээг бууруулж үрэвсэлтэй тэмцэж зүрх, судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Хүнсний нэмэлт хэлбэрээр нь авч болох ч Омега-3 хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх нь хамгийн шилдэг сонголт юм.

Юу хийх хэрэгтэй вэ?

Хоол хүнсэндээ Омега-3 хүчлээр баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх, жишээлбэл:

  • Тослог загас
  • Оливийн тос
  • Авокадо
  • Самар
  • Маалингын үр, наран цэцгийн үр, хулууны үр

 

Явган алхах

Гар хөлийн үзүүрээр даарч, өвдөх нь танд амралт хэрэгтэй гэсэн бодол төрүүлж магадгүй. Эхэндээ арай дээрдсэн юм шиг санагдах боловч та асуудлыг улам хүндрүүлсэн байх болно. Хөдөлгөөнтэй байх нь цусны эргэлтийг идэвхижүүлж үрэвслийг нам дарахад туслах болно.

Юу хийх хэрэгтэй вэ?

Өдөр бүр доод тал нь 30 мин явган алхаж маш их ус уугаарай.

Та дээр дурьдсан аргуудыг хэрэглээд үзээрэй, таны гар хөл хүндрэх, хүйт даах мэдрэмжээс удахгүй салах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *