in

Амьдралаа аз жаргалаар дүүрэн байлгахын тулд ардаа үлдээж орхих хэрэгтэй 13 зүйл

Огтоос хэрэгцээгүй 13 зүйлийг өөрийнхөө амьдралаас авч хаяж чадвал та аз жаргал, сэтгэлийн тайвшралыг бүрэн утгаар нь мэдрэх болно. Бид хэнд ч хэрэггүй дадал зуршил, зарчмыг өөрийн болгож өөрсдийгөө зовоож, стресст оруулдаг байна. Өнөөдрөөс эхлэн та эдгээр хэрэггүй зүйлээсээ сал, тун удахгүй эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Бэлэн үү? Тэгвэл эхэлье.

 

1. Хэрэгцээнээсээ татгалз. Сайхан харилцаагаа таслан байж эсвэл хэн нэгний зүрх сэтгэлийг шархлуулан байж өөрийнхөөрөө зүтгэх хүн цөөнгүй. Ингэх огтоос хэрэггүй.

 

2. Хяналт шалгалтаа боль. Өөрийгөө хянахаа боль – нөхцөл байдал, үйл явдал, хүн … Ойр дотны ч бай, ажлын түнш ч бай – хэн хэн нь өөрийнхөөрөө байх эрхтэй, бүгдийг байгаагаар нь хүлээн авч бай.

 

3. Гэмшихээ боль. Өрөөл бусдыг буруутгахаа боль. Бүтэлгүй үйл явдал болбол бусдыг буруутгах шаардлагагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцаж сураарай.

 

4. Өөрөө өөртэйгөө эсрэг тэсрэг байх. Хэчнээн олон хүн өөртөө муу зүйл хийж байна, өөрийгөө муу бодлоор хордуулж амьдралаа баллаж байна. Таны дотоод сэтгэлээс гарч байгаа бодол болгонд бүү итгэ. Та өөрийнхөө төсөөлж байгаагаас илүү ихийг хийж чадах хүн.

 

5. Юм болгонд гомдоллохоо боль – таныг аз жаргалгүй, уйтгартай, дарамттай болгож байгаа хүн, нөхцөл байдал, үйл явдалд. Хэн ч, ямар ч нөхцөл байдал таныг аз жаргалгүй болгож чадахгүй.

 

6. Шүүмжлэхээ боль. Таниас мундаг байгаа хүнийг шүүмжилж муулах хэрэггүй. Эсвэл бодит байдал таны төсөөлж байснаас өөр байвал нөхцөл байдлыг муулах хэрэггүй. Бүх зүйл харилцан адилгүй.

 

7. Өрөөл бусдад таалагдах гэж бүү хичээ. Хэн нэгэн байх гэж хичээсний хэрэггүй, өөрөөрөө л байж сураарай. Багаа тайлж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч байгаагаар нь хүлээн ав.

 

8. Өөрчлөлтийг хүлээн ав. Өөрчлөлт – энэ бол байдаг л зүйл, А цэгээс Б цэгт хүрэхэд зайлшгүй шаардлагатай зүйл. Өөрчлөлт бидний амьдралд сайнаар нөлөөлдгийг бүү март.

 

9. Шошго бүү тавь. Сайн мэдэхгүй хүн эсвэл ойлгохгүй байгаа үйл явдлыг бүү тодорхойлж шошго тавиарай. Өөртөө шинэ болгоныг эерэгээр нээж сур.

 

10. Өнгөрснийг тавьж явуул. Хэцүү гэдгийг ойлгож байна. Ялангуяа өнгөрсөн үе одоогийнхоос хавьгүй сайхан байсан бол шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, одоо цаг үе – бидэнд байгаа цорын ганц зүйл.

 

11. Айдсаасаа сал. Айдас –энэ бол зүгээр л хий зүйл, бид л гаргаж ирсэн хий хоосон. Бидний оюун ухаанд л байгаад байгаа. Дотоод сэтгэлээ эмх цэгцэнд оруулахад бүх зүйл байрандаа орно.

 

12. Өөрийгөө өмгөөлөхөө боль. Өөрсдийгөө өмгөөлснөөр бид маш их сайхан зүйлийг алдаж байдаг юм.

 

13. Бусад хүмүүсийн хүслээр бүү амьдар. Маш олон хүн бусдын амьдралаар амьдардаг. Бусад хүмүүсийн хувьд сайхан амьдрал гэж үзсэн болохоор л тэд хүний амьдралаар амьдарч байгаа юм, жишээ нь эцэг эх, ах дүү, багш, засгийн газар, нийгэм тэгж амьдрахыг хүссэн. Тэд өөрсдийнхөө дотоод хүслийг орхигдуулсан хүмүүс. Ингэснээрээ тэд өөрийн амьдралын утга учрыг гээх ажээ.

Тэдэнд юу аз жаргал авчрах, үнэн хэрэгтээ өөрсдийгөө юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй болсон хүмүүс .. Эцэс сүүлд нь өөрсдийгөө ч мартах болно.

Та ганц л амьдралтай. Тэр амьдрал яг одоо энд буцалж байна. Өөрийнхөө хүслээр амьдар, өөрийнхөө дотоод сэтгэлийг чагна. Бусдын үзэл бодлыг дагаж өөрийнхөө амьдралынхаа замаас бүү хазайгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *