Тасалгааны ургамал гэрт тав тух авчирч, интерьерийн чимэглэл болж өгдөг. Гэвч олон янзын ургамлуудаас сонголт хийнэ гэдэг амаргүй ажил.
Бид та бүхэндээ танай гэрийг чимэхээс гадна ашиг тусаа өгөх 15 тасалгааны ургамлыг танилцуулж байна.
Угаалгын өрөө
- «Хатагтай» нэрт дал мод нь агаарыг аммиакаас цэвэрлэдэг учир угаалгын өрөөнд химийн бодисуудаар цэвэрлэгээ хийсний дараа нэн тустай.
- Аглаомен гэх энэ ургамал нь нь агаар дахь формальдегидыг үгүй хийдэг. Формальдегид нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг байна. Уг ургамлыг шүршүүрийн хажууд тавьбал илүү тохиромжтой.
- Европын/английн ороонго өвс нь нүүрсхүчлийн хийг шингээж, агаарыг формальдегид, хүнд металлууд болон хорт бодисуудаас цэвэрлэдэг.
Унтлагын өрөө
- Мөнхрөө нь шөнийн цагт хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг хорт бодисоос цэвэрлэдэг ба энэ нь таныг илүү бөх нойрсоход тусална.
- Нөмөргөнө, авиргана нь ахуйн болон үйлдвэрийн хорт бодисуудыг (ацетон, бензол, аммиак) идэвхитэй шингээдэг. Ялангуяа засвар хийсний дараа, агаар хортой бодисоор дүүрсэн байх үед тустай.
- Цахирмаа бол гайхалтай, гоё цэцэгтэй ургамал. Шөнийн цагт илүү их хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг метилбензолоос цэвэрлэдэг.
Хүүхдийн өрөө
- Кофены мод бол байгалийн гаралтай шүүлтүүр юм. Агаарыг бензоал, формальдегид, фенол болон трихлорэтиленаас цэвэрлэдэг.
- Хятад сарнай таатай бичил орчинг үүсгэдэг. Ургамлаас анхилж байгаа фитонцидууд нь агаарыг цэвэршүүлж, эрүүлжүүлдэг. Уг ургамлын ойролцоо байгаа бусад ургамлууд илүү сайн ургаж эхэлдэг ба өвчилдөггүй.
- Ниллэг нь нойргүйдэл, архаг ядаргаа, цухалдуу байдал болон сэтгэлийн гүн хямрал зэрэг асуудлуудыг зохицуулахад тус дэмтэй.
Зочны өрөө
- Драцен нь агаарыг формальдегид (формальдегид нь будаг, ханын цаас, хивс хивсэнцэр, хөшиг зэрэгт агуулагддаг) болон бензолоос (бензол нь будаг болон синтетик эдүүдэд агуулагддаг) цэвэрлэдэг.
- Ногоодой нь автомашины яндангаас гардаг формальдегид болон тамхины утаатай тэмцдэг. Мөн агаарыг цэвэрлэж, чийгшүүлдэг.
- Алаг бенжамин нь агаар дахь бензол, трихлорэтилен (хивс цэвэрлэгч, цавуу болон бусад олон зүйлд агуулагддаг) болон фенолыг үгүй хийдэг.
Гал тогоо
- Зуун наст нь агаарыг бензол (угаалгын бодиснуудын найрлаганд агуулагддаг) болон формальдегидаас (лак болон шалны гадаргууд агуулагддаг) цэвэрлэдэг.
- Цэцэглэдэг стефанотис нь галын өрөөн дахь агаарыг цэвэршүүлдэг. Сайн арчлах юм бол (жилийн туршид) цагаан цэцэг дэлгэрдэг.
- Нил цэцэгний гол давуу тал бол энэ цэцэг нь орон сууцнаас шорголжийг үргээж гаргахад тусалдаг.