in ,

Таны элэгний эрүүл байдлыг хадгалж хэвийн үйл ажиллагааг нь дэмжих 10 хүнсний бүтээгдэхүүн

Бидний биед хэчнээн хорт бодис орсон ч гэлээ элэг бүгдийг цэвэрлэх үүрэгтэй. Тийм ч учраас бид элэгний эрүүл байдлыг хадгалж хэвийн үйл ажиллагааг нь дэмжих ёстой.

Бие эрхтнээ хорт бодисоос цэвэрлэх 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

 

Сармис

Таны сармист дуртай эсэх нь хамаагүй, ямартай ч элгэнд нөлөөлөх шимт тэжээлээр баялаг ногоо юм. Сармис нь селенээр баялаг – антиоксидантын үйлчилгээг идэвхжүүлж, хорыг гадагшлуулах үйл явцыг хурдасгахад нөлөөлөх бодис.

Үүнээс гадна аргинин гэх амино хүчил агуулагдана. Судасны ханыг цэвэрлэж элгэнд үзүүлэх ачааллыг багасгана.

Сармис нь В6 амин дэмээр баялаг бөгөөд элэгний үрэвслээс хамгаална. Мөн эд эсийг гэмтлээс хамгаалах С амин дэмээр баялаг ажээ.

 

Оливийн тос

Оливийн шууд шахсан тос нь элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Бие дэх хорт бодисыг өөртөө наах наалдамхай бодисыг агуулдаг тул элэгний үүргийн зарим хэсгийг өөртөө үүрч байгаа ажээ.

 

Ногоон навчит ногоо болон бусад төрлийн ногоо

Ногоон навчит ногоо нь элэг хамгаалдаг болохыг тогтоосон, өөрөөр хэлбэл хүний биед байгаа метал, химикат, шимэгч хорхой болон хүнсний бүтээгдэхүүний хортой бодисыг гадагшлуулахад нөлөөлдөг. Руккола, бууцай зэрэг нь хүний биеэс хорт бодис гадагшлуулах үйл явцыг идэвхжүүлдэг ажээ.

Хүрэн манжин цусыг цэвэршүүлэх тул элэгний үйл ажиллагааг дэмжинэ.

Брокколи, өнгөт байцаа, брюссель байцаа зэрэг нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлэх ферментийн ялгаралтанд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.

 

Ногоон цай

Ногоон цай нь антиоксидантаар баялаг. Тодруулбал, катехинээр. Катехин – флавоноид бүлгийн органик бодис. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү бодисын ач тусаар бие эрхтнээ хавдраас сэргийлэх боломжтой ажээ.

 

Грейпфрут / гоо жүрж

С амин дэмийн өндөр агууламжтайгаас гадна глутатионоор баялаг. Уг бодис хэд хэдэн үүргийг гүйцэтгэнэ, жишээ нь, эд эс нөхөх, бие эрхтний химийн бодис болон протеин ялгаруулах үүргийг гүйцэтгэхээс гадна дархлааны системийг дэмжинэ. Гоо жүрж нь 70 мг гаруй глутатион агуулдаг нь элэгний хорт бодис гадагшлуулах ферментийн үржилд сайнаар нөлөөлдөг байна.

 

Хушга

Сармисын адил аргинин хэмээх амино хүчлээр баялаг.

Үүнээс гадна глутатион болон тосны хүчил болох Омега 3-ын агууламжтай, өөрөө хэлбэл элэгний хорт бодис гадагшлуулах үйл явцыг дэмжинэ.

Эрүүл тос болон антиоксидантаар баялаг тул элгэнд өөхний хуримтлал бий болохоос урьдчилан сэргийлнэ. Эдгээр эрүүл тос нь тухайн эд эрхтний орчмоор эрүүл эд эс үржихэд нөлөөлдөг байна.

 

Алим

Алиманд агуулагдах пектин нь биеэс хорт бодис гадагшлахад маш их үүрэг гүйцэтгэгдэг. Энэ нь элэгний үйл ажиллагааг дэмжиж өгч байгаа хэрэг юм.

 

Куркума

Куркумин гэх бодис нь маш хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Элэгний эд эсийг нөхөн сэлбэх, хорт бодис хуримтлагдахаас сэргийлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Хоолондоо бага зэргийн куркума амтлагч хийхэд – хоолны амтыг сайжруулахаас гадна эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа хэрэг ажээ.

 

Нимбэг болон лайм

Маш их хэмжээний С амин дэм агуулдаг тул биеэс хорт бодисыг богино хугацаанд гадагшлуулахад нөлөөлдөг хэмээн үздэг. Өглөөдөө шинэхэн шахсан лаймын шүүс уухад элэгний үйл ажиллагааг дэмжих ажээ.

 

Авокадо

Энэ ногоо бол элэгний хувьд шилдэг ногоо юм. Глутатион, С болон Е амин дэмээр баялаг тул чөлөөт радикалаас хамгаалж эд эсийг нөхөн төлжихөд нөлөөлдөг байна.

Е болон К амин дэм – үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Авокадогийн эрүүл тос нь холестерины хэмжээг тогтворжуулдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *