Хүний бие эрхтний онцлогоос хамаарч хөрөх тохиолдол байдаг, тэр дундаа захын эрхтэн буюу хөл голчлон хөрөх нь бий. Үүний учир шалтгаан нь хөлийн уланд өөх тосны эд байдаггүйгээс гадна бараг булчингүй ажээ. Тийм учраас хүйтний улиралд дулаахан гутал өмсөөгүй бол маш хурдан даарч хөрдөг байна. Зарим нэг хүмүүсийн хувьд зөвхөн хүйтний улирал бус халуун зунаар ч хөрөх нь бий. Яагаад тэгдэг болон энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Хүйтэн хөлний шалтгаан
- Судасны агшилт. Энэ оношийг бараг 80%-д нь тавьж болно. Мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас улбаалан дотоод эрхтний судасны ханын агшилт явагдахад нөлөөлдөг байна.
- Бага цусны даралт. Хүйтэн захын эрхтэн – бага цусны даралттай хүмүүст элбэг тохиолддог шинж тэмдэг. Энэ үед цусны эргэлт удааширдаг тул захын эрхтнүүд хөрдөг ажээ.
- Гипотиреоз. Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноор бие эрхтний бодисын солилцоо алдагддаг. Энэ шалтгааны улмаас архаг ядаргаанд орж хөл, гар хөрдөг болно.
- Биеийн бүтэц. Жижиг хавчиг цээжтэй туранхай хүмүүсийн хөл, гар ихэвчлэн хүйтэн байдаг. Зүрх нь жижиг хэмжээтэй байх тул бие эрхтнээ зохих цусан хангамжаар хангаж чадахгүй байгаа хэрэг ажээ.
- Төмөр дутагдлын цус багадалт. Цус нь хангалттай хүчилтөрөгчөөр хангагдаж чадахгүй байгаа тул хөл гар хөрдөг байна.
- Гельминтоз. Хоол боловсруулах эрхтний шимэгч хорхой нь хорт бодис ялгаруулан судсанд сөргөөр нөлөөлдөг ажээ.
- Тамхи. Никотин нь судас агшилтанд нөлөөлдөг.
- Судасны ханын нарийсал. Муу өөх тос судасны хананд хуримтлагдаж цусан хангамжинд муугаар нөлөөлнө.
- Нурууны өвчин. Остеохондроз, ялангуяа мэдрэлийн эд эрхтний өвчлөлийн үед хөл гар хөрөх нь элбэг. Зарим тохиолдолд мэдээгүй болох ч үе байх ажээ.
- Зарим нэг эм хэрэглэх үед. Бета-адреноблокатор нь судас агшаах гаж нөлөөтэй тул юун түрүүнд хөл гар хөрдөг байна.
Хүйтэн ширүүн өвлийн цагт дулаан хувцаслаж байх хэрэгтэй. Ялангуяа, гадаа гудамжинд удаан цагаар ажилладаг бол сайтар анхаарна уу.
Хөлөө дааруулахгүйн тулд яах ёстой вэ?
Халуун дулаан улиралд ч хөл даараад байвал юуны түрүүнд эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Эмч шинж тэмдгийн учир шалтгааныг тогтоож тохирох эмчилгээг эхлүүлэх болно.
Хөл гар нь хөрөх гээд байдаг хүмүүс дараах зөвлөгөөг дагахыг зөвлөж байна:
- Судсыг идэвхжүүлэх. Үүний тулд контраст эмчилгээ тохирно: контраст шүршүүрт орох эсвэл хөлөө хүйтэн болон халуун усанд ээлжлэн дүрнэ. Үүнээс гадна саун, халуун устай ваннд орж дараа нь хүйтэн шүршүүрт орох зэрэг эмчилгээ хийж болно.
- Спортоор хичээллэх. Өдөр болгон биеийн хүчний ачаалал авахыг хичээгээрэй. Гүйлт, аэробек, хурднаар алхах, сэлэлт, дугуй унах эсвэл өөрт тохирох спортын идэвхтэй төрлийг сонгоно.
- Хорт муу зуршлаасаа салах. Дээр дурдсанаар никотин нь судас агшаадаг гэсэн. Үүнээс гадна согтууруулах төрлийн ундаа болон кофе муугаар нөлөөлнө. Эдгээрийг өөрийн хэрэглээнээс хасахыг зөвлөж байна.
- Зөв хооллох. Өвлийн хүйтэн улиралд өөхлөг хоол хүнсээр хооллох. Гемоглобины хэмжээ буурсан үед төмрөөр баялаг хоол хүнс идэхийг хичээнэ (мах, какао). Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд йодоор баялаг хүнс заавал хэрэглэх (далайн байцаа, далайн давс, загас болон далайн бусад хүнсний бүтээгдэхүүн).
- Уух шингэний тэнцвэрт байдлыг хангах. Шингэн их хэмжээгээр уух (1 кг массын жинд 30 мл ус). Ус их ууснаар цусны эргэлт сайжирч дулаахан болно.
- Гутлаа зөв сонгоорой. Хөлийг хэт барьсан гутал өмсөхөөс зайлсхий. Ялангуяа өвлийн гутал бага зэрэг элбэг байсандаа буруудахгүй. Ингэснээр биеийн халуун дулаан дамжуулах үйл явц чөлөөтэй явагдана. Хөл гутал дотор чөлөөтэй байх ёстой.
- Чийрэгж. Хавар болон зун – биеэ чийрэгжүүлэх ажлыг эхлүүлэхэд маш тохиромжтой улирал. Агаарын ваннд орж аажмаар хүйтэн усаар арчих арга руу шилжинэ. Судас тэлэхээс гадна дархлаа сайжрах ажээ.