in ,

Хэрэв таны хумс амархан хугараад байвал таны бие хэвийн бус байгааг дохио өгч мэдэгдэж байна гэсэн үг!

“Марганец” (манган) гэдэг үг эртний грекийн “маги”/илбэ/ гэдэг үгнээс гаралтайг мэдэх үү? Энэхүү минерал нь үнэхээр ид шидтэй.

Марганец нь антиоксидант бөгөөд ясны өсөлт, шархны эдгэрэлт, төмрийн шимэгдэлт, аминохүчил болон өөр бусад амин дэмийн шимэгдэлтэд нөлөөлдөг байна. Ялангуяа тархины үйл ажиллагааг идэвжхүүлэх, хавдраас хамгаалах В болон С амин дэмийг биед шимэгдүүлэх явцыг хурдасгадаг ажээ.

 

Марганецийн дутагдал дараах байдлаар илэрнэ:

  • Бие сулрах, толгой эргэх, дотор муухайрах, нозоорох
  • Үс хугарч унах, хумс салаалах
  • Марганцийн гүн дутагдалд орвол сохрох, үргүйдэх, үе мөч хатингарших аюултай.

 

Хэрвээ танд марганецийн дутагдлын шинж тэмдэг илэрсэн бол эмийн сан руу гүйх гэж бүү яар. Дараах хүнсний бүтээгдэхүүнээр нөхөх бүрэн боломжтой.

1. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн. Хавч, далайн загас нь В болон Омега-хүчлээр баялаг. Жирийн май загасанд гэхэд л их хэмжээний В амин дэм, Омега 3 агуулагддаг байна.

2. Самар, үрэнд нь маш их хэмжээний марганец агуулагддагаас гадна Е амин дэм, зэс, магни байх ажээ.

3. Бууцай. Хар ногоон өнгөтэй навчит ногоонууд нь маш тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнд ордог. Нэг овоолон бууцай байхад л 1 өдрийн хэрэглээний А амин дэм, 3 өдрийн хэрэглээний К амин дэмийг авах ажээ.

4. Бүхэл үрийн хүнс. Бор будаа, овьёос, шар будаа зэрэг орно. Эдгээр хүнсийг хэрэглэснээр диабетийн хоёрдугаар зэрэглэлийг буруулах, зүрх судасны өвчлөлөөс сэргийлж болно.

5. Дүпү. Таны бодож байснаас ч эрүүл мэндэд тустай. Марганецээс гадна кальц, зэс, төмөр, Омега 3 агуулдаг.

6. Шош. Ширхэглэгээр баялаг бөгөөд С амин дэмийг нөхнө.

7. Хар цай. Марганцийн өдрийн хэрэглээг нөхөх хамгийн хялбар арга – сайн чанарын хар цай уух.

Эрүүл хоол хүнс хэрэглэснээр бид химийн гаралтай эм тарианаас зайлсхийж чадна. Энэхүү нийтлэлийг бусадтайгаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *