in ,

Нурууны үе хоорондын ивэрхийг мэс засал хийлгүйгээр хэрхэн эмчлэх боломжтой вэ?

Таны сээр нуруу – нурууны үений дискнүүдийн тусламжтайгаар хоорондоо холбогдсон 26 яснаас (нурууны үенээс) бүрдэнэ. Дискнүүд сээр нурууны уян хатан байдлыг хангахын зэрэгцээ яснуудыг хамгаалдаг.

Ууц нурууны орчим өвдөх өвдөлт голдуу дискний өвчлөлөөс болж үүсдэг. Жишээ нь, ивэрхийнээс болж… Хэрвээ та сээр нурууны үе хоорондын дискний ивэрхийтэй бол хагалгаа хийлгэх гэж яарах хэрэггүй. Учир нь өөр бас нэгэн шийдэл бий. Энэ бол озон (озон=хүчилтөрөгчийн 3 атомоос тогтсон хий) эмчилгээ юм.

 

Нурууны үе хоорондын ивэрхийний шинж тэмдгүүд

1. Ууц нурууны хэсгийн үе хоорондын ивэрхий

Нурууны доод хэсэгт өвдөх ба аажмаар хөл өвдөнө. Түүнчлэн хөл чилэх, бадайрах мэдрэмж төрж болно.

2. Хүзүүний хэсгийн үе хоорондын ивэрхий

Ийм өвчин нь үед хүзүү, толгой, мөрний хэсэгт өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

3. Цээжний хэсгийн үе хоорондын ивэрхий

Энэ өвчний үед цээжний хэсэгт өвдөх мэдрэмж төрдөг ба өвдөлтөнд эм бэлдмэл ч нэмэр болдоггүй.

 

Ивэрхийний эмчилгээ

Озон эмчилгээ бол хамгийн сайн шийдэл бөгөөд уг өвчинг хагалгаагүйгээр эмчилж болдог гэдгийг ихэнх өвчтөн мэддэггүй.

Гэмтсэн дискний хэсэгт озоныг тарьдаг бөгөөд тариаг курсээр нь хийдэг.

Озон ивэрхийний хэмжээг багасгаж, бие организмд шаардлагатай, хорыг саармагжуулдаг антиоксидантуудыг (үл исэлдүүлэгч бодисууд) боловсруулахад тусалдаг. Түүнээс гадна озон өвчин намдаах үйлчилгээтэй ба булчингийн таталт, чангарлыг сулруулдаг байна.

Харамсалтай нь энэ эмчилгээний арга бүх хүнд тохирдоггүй. Хөдөлгөөний бэрхшээлтэй болон артрозтой хүмүүст энэ эмчилгээ хориотой.

Түүнчлэн өөр бас нилээд хэдэн хориглох заалт бий. Жирэмсэн, озонд мэдрэг, цусны бүлэгнэлийн эмгэгтэй, гемофилия (архаг цус алдалт)-тай болон хумхаа өвчтэй хүмүүст уг эмчилгээ хориотой. Мөн 6 хүртэлх насны хүүхдэд озон эмчилгээг хийж болохгүй. Хэрвээ та хориглох заалтанд орсон өвчингүй бол ивэрхийний озон эмчилгээнд орохын өмнө эмчид хандаж зөвлөгөө авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *