Та бие галбираасаа болоод моодонд ороод байгаа загварлаг хувцаснаас татгалзаж байсан уу? Хэрвээ тийм бол та бие галбирынхаа талаар мартаж үз.
Бид танд таны бие галбираас үл хамааран өөртөө зохицуулан өмсөж болох дараах 10 хувцсыг санал болгож байна.
Богино топ
Богино топ бол хавар, зуны гайхалтай сонголт. Та богино топыг өмд болон өндөр суудалтай шулуун юбкатай хослуулж болно. Гол дүрэм нь бариу топны доор өргөн өмд, юбка өмсөж, харин өргөн топны доор бариу өмд юмуу юбка өмсөхөд оршино.
Богино даашинз
Мяраалаг эмэгтэйчүүд богино даашинз өмсөж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ? Харин ч өмсөж болно! Зарчим нь их энгийн. Гутал, даашинзны хооронд завсар үлдээх ёстой. Богино даашинзыг урт түрийтэй гуталтай хослуулж өмсөх хэрэгтэй. Шулуун даашинз эсвэл тайлтай даашинзыг одоо тренд болоод байгаа оймсон түрийтэй гуталтай хослуулж өмсөөрэй! Сайхан сонголт байх болно.
Урт жилет
Дахин нэг загварын хандлага бол олон давхарлаж өмсөх явдал юм. Цамцан дээрээ урт хүрэм юмуу жилетка өмсөөд, нарийн бүс зүүж бэлхүүсээ тодосгоорой! Энэ нь таныг сунгаж харагдуулахаас гадна таны биеийн өө сэвийг далдалж өгнө.
Зөрүүлсэн энгэртэй даашинз
Ийм даашинзнаас илүү хөх, бэлхүүсийг тодотгодог хувцас үгүй гэлтэй. Хамгийн оновчтой урт бол өвдөг дарсан урт юм. Иймэрхүү загвартай геометрийн дүрснүүд болон цэцэгний зурагтай даашинзнаас зоригтой сонгож болно.
Комбинозон
Брюктэй хослолыг түр хойш нь тавиад комбинозонд анхаарал хандуулаарай. Тэгээд ч энэ бол сүүлийн үеийн загварлаг хувцаснуудын нэг яах аргагүй мөн. Гоёмсог, энгийн, эвтэйхэн….Хэрвээ та өндөр биш бол комбинозон, өндөр өсгийт хоёр бол танд байхад илүүдэхгүй л зүйлүүд.
Уяатай даашинз
Анхаарлыг бэлхүүс юмуу хөл рүү хандуулах энгийн арга бол акцентаа зөв өгөх явдал юм. Зөв, тохиромжтой газар нь уяж өгсөн даашинз бол дээрх тохиолдолд яв цав нийцэх хувилбар.
Мөр ил гаргасан хувцас
Ил гарсан мөр бол романтик, new look гэх мэт эмэгтэйлэг стильтэй эмэгтэйчүүдийн салшгүй нэг тодотгол хэсэг юм. Мөр ил гаргасан даашинз цээж, гарыг илүү гоёмсог харагдуулж өгөхөөс гадна илүү туранхай харагдуулдаг. Заавал туршиж үзээрэй!
Судалтай хувцас
Хөндлөн эсвэл өргөн судалнаас айх хэрэггүй ээ. Хөндлөн судал тарган харагдуулдаг гэж огт үндэслэлгүй зүйл. Зөв сонгосон судал, хээ таныг огтхон ч тарган харагдуулахгүйгээс гадна таны бие галбирын сайхан хэсгүүдийг тодотгож өгнө.
Уясан цамц/футболк
Дараагийн удаа цамц эсвэл футболк өмсөхдөө доод хэсгийг нь уяарай. Таны хэв маяг тэр дороо л өөрчлөгдөх болно. Эсвэл футболкныхаа нэг талыг нь өмдөн дотроо чихэж өмсөж бас болно.
Цамцан даашинз
Цамцан загвартай даашинз бол мяраалаг эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд байх ёстой зүйлүүдийн нэг. Шулуун загвар нь биеийг уртасгаж харагдуулах бол бүс бэлхүүсийг тодотгож өгнө.