in ,

Дэлхийн улс орнуудын унтлагын галт тэрэг дотроо ямар байдаг? Ямар улсын галт тэрэг хамгийн тав тухтай бол?

Гоё ганган галт тэрэгнүүдийг хараад ер нь дэлхийн улс орнуудын унтлагын галт тэрэг ямаршуухан байдаг бол гэсэн сониуч зан хөдөлж мэдэхээр шийдсэн юм. Ямаршуухан дүр зураг гарсныг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Япон

Япон улс, магадгүй дэлхийн хамгийн шилдэг “унтлагын” вагоноороо гайхагдах болов уу. Хоёр давхар засэки вагоныг Sunrise Izumo галт тэргэнд залгадаг.

Галт тэрэгний дотор хэсэгт хивстэй, дунд зэргийн өндөртэй тусгаарлагчаар орон зайг тусгаарласан. Суухаас гадна бүхлээрээ хэвтэж болно. Оройн цагаар өөрийнхөө хэсгийг хөшгөөр хааж болно. Ямартай ч их тухтай ажээ.

Засэки галт тэргийг өргөнөөр ашигладаг ба бусад төрлийн галт тэргийг бодвол нэмэлт төлбөргүй ажээ.

 

Тайланд

Тайландын унтлагын галт тэрэг нь ая тухын хувьд 2-р зэрэглэлд багтдаг. Хоёр төрөл байна: тавцангийн орнууд нь хөндлөнгөөрөө эсвэл хөндлөн оргүй эвхэгддэг ортой байх ажээ.

2-р зэрэглэлийн галт тэрэг нь агааржуулалтаараа ялгагдахаас гадна хөшгөөр тусгаарлаж болох ажээ.

Хэрвээ цагаан хэрэгслээ янзалж чадахгүй бол үйлчлэгч танд эелдгээр туслах болно.

 

Хятад

Хятадад унтаагаараа галт тэргээр зорчих хүсэлтэй хүмүүст зориулсан унтлагын галт тэрэг бий. Гэхдээ бусдаас онцлогтой. Нэгдүгээрт, хөндлөн байрлуулсан орнууд байхгүй (оронд нь эвхэгддэг нэг хүний суудал бий). Хоёрдугаарт, купе нь хоёр бус гурван хүний зайтай.

Галт тэрэгний зохион байгуулалт манайхтай төстэй ч хятадын “онцлог”-ийг агуулсан байх нь мэдээж.

 

Канад

Унтлагын галт тэрэг нь чартерийн онгоц, автобус эсвэл хурдны галт тэрэгнээс дутахааргүй ая тухтай. 2 эсвэл 4 хүний суудалтай байна.

Хамгийн гол нь, 2 хүний суудалтай купе: өдөр нь өөд өөдөөсөө харсан зөөлөн сандал, харин орой нь дээр дээрээ гарах тухтай ор болдог байна. Үнийн хувьд ч боломжийн үнэтэй, гэм нь ердөө 3-хан вагон л ийм суудалтай.

Канадын галт тэрэг романтик аялалд дуртай хүмүүст санал болгох зүйл бий. Жишээ нь, үнэгүй жимстэй зочны өрөө, мөн байгаль дэлхийг сонирхон харах шилэн бүхээгтэй вагон байх ажээ.

 

Европ

Европын газар нутаг том биш ч гэлээ шөнийн галт тэрэг үйлчилдэг байна. 3 төрлийн суудалтай: суугаа (нийтийн вагонд эсвэл 6 хүний купе), унтлагын гэхдээ угаалтуургүй, угаалтууртай унтлагын.

Хоёр талдаа 3 давхар ортой 6 хүний купе нь дундаа нэг ширээтэй. Шөнөдөө хаалгаа хааж болох хэдий ч олон хүний амьсгалд агаар нь ямар болохыг төсөөлшгүй.

Уг купенд оюутнууд, бүлгээрээ яваа жуулчид суух дуртай. 6 хүний суудалтай уг купе олон улсын болон орон нутгийн чиглэлд явдаг ажээ.

 

Энэтхэг

Энэтхэгт төмөр замын тээвэр маш алдартай. Хүн ам ихтэй ч унтлагын төрлийн галт тэргээр үйлчлүүлэгсэд их. Хоёр талаараа ор байрлуулсан, давчуу өнгөрөх хэсэгтэй байна.

3-р зэрэглэлийн галт тэрэгний тасалбарын үнэд ч халуун хоол багтах нь сайхан. Харин матрас, цагаан хэрэгслийн тухай дурсаад ч хэрэггүй. Энэтхэгээр аялж байгаа жуулчид улс эх орны тухай илүү ихийг мэдэхийн тулд голчлон галт тэргээр аялдаг байна.

 

Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл

Хаалгагүй 6 хүний унтлагын галт тэргийг хувьсгалаас өмнө буюу 1917 оноос эхлэн ашиглаж байжээ. Зөвлөлт холбоот улсын үед төмөр замын хөгжил маш эрчтэй явагдсан бөгөөд 50-60 хэвтээ суудалтай вагоныг үйлчилгээнд явуулж байв. Эхлээд модон ор байснаа удалгүй хагас зөөлөн матрастай ор болгож сайжруулжээ. СССР-ийн үед магадгүй бүгд л сууж үзэцгээсэн биз ээ.

Өнөө үед хуучны галт тэрэгнүүд нь агааржуулагч, ариун цэврийн өрөөтэй тухтай галт тэргээр солигдож байна. Гадны жуулчид ч гэсэн онгоцноос татгалзаж шинэ цагийн галт тэргээр аялахыг эрхэмлэх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *