Чабрец /ганга/ – шим тэжээл ихтэй ургамал. Эрт дээр үед уг ургамлын ачаар хүний биед шүгэлсэн ад чөтгөрийг зайлуулдаг байжээ. Гэрийн эзэгтэй нар хоолоо амталж, оточ маарамба нар өвчнийг анагаах эм бэлддэг байв.
Өнөө цагт гангыг хүмүүс мартжээ. Энэ жижиг ургамал анагаах чадвар ихтэй. Гангатай цайны ашиг тус болон гаж нөлөөний талаар ойлголттой болцгооё. Мөн хэрхэн цай бэлдэж уухыг ч сурцгаая.
Гангын ашиг тус
Гангын ашиг тус болон гаж нөлөө нь уг ургамлын химийн бүтцээс нь хамаарна. Ямар ашиг тустай болоод ямар гаж нөлөө үзүүлэхийг олж мэдэцгээе.
Орц:
Гангатай цай нь баялаг орцтой. Үүнд:
- Амин дэмүүд
- Микро болон макро элементүүд
- Эфирийн тос
- Органик хүчил
- Флавоноид
- Давирхай
- Зомгол
Уг ургамалд агуулагдах эфирийн тосны хувь 0,6 бөгөөд анхилуун үнэрийг гаргадаг байна. Амин дэмүүдээс дурьдвал, аскорбинын хүчил, ниацин, тиамин, рибофлавин, пиридоксин, фолиевая кислота, ретинол. Эрдэс бодисууд гэвэл кали, магни, фосфор, натри, төмөр, цинк.
Анагаах чадал
Гангатай цай ямар ашиг тустай вэ? Анагаах ямар увдис байна? Чабрец буюу ганга гэдгийг эртний грек хэлнээс хөрвүүлбэл “сэтгэлийн тэнхээ” хэмээн бууна. Зүгээр ч нэг тэгж нэрлээгүй бололтой. Уг ургамлын ханд нь маш олон өвчнийг анагаана, микробтой тэмцэж химийн хорыг тайлдаг байна.
Гангатай цайны анагаах чадал:
- Үрэвслийн эсрэг
- Цэр шингэлэх
- Булчингийн өвчин намдаах
- Тайвшруулах
- Бие тэнхрүүлэх
- Дулаацуулах
- Дархлаа сэргээх
- Өвчин намдаах
- Антиоксидант
- Шээс хөөх
- Шимэгч хорхойн эсрэг
Эдгээрээс гадна эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварыг дээшлүүлдэг тул ахмад насны эрчүүдэд сайн гэж үзнэ. Амин дэмээр баялаг тул хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийг авах байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж чаддаг. Калийн өндөр агууламжтай тул цусны даралт тогтворжуулах, судасны хана бэхжүүлэх, биеэс илүүдэл шингэнийг хөөх үйлчилгээ үзүүлнэ.
Хэрэглэх заалт
Ямар өвчний үед гангатай цай уух вэ? Дараах өвчний үед ууснаар мэдэгдэхүйц үр дүн гарна:
- Гиповитаминоз
- Атеросклероз
- Гипертония
- Мэдрэл
- Радикулит
- Цус багадалт
- Гастрит
- Бронхит
- Астма
- Уушигны үрэвсэл
- Диабет
- Арьсны өвчлөл
- Бөөрний өвчлөл
Үүнээс гадна гэдэс дүүрэх, базлахад ууна. Бие сулрах, депрессийн үед сэтгэл санааг сэргээх бөгөөд биеийг хүчээр сэлбэдэг. Согтууруулах төрлийн ундаанд донтох өвчтэй хүмүүс гангатай цай уувал спиртэнд дурлах хүсэл буурах ажээ. Шарталтын үед толгойн өвчин намдаах, гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагааг хангана.
Ямар тохиолдолд хортой вэ?
Дараах тохиолдолд гаж нөлөө үзүүлнэ. Үүнд:
- Жирэмсэн
- Гэдэс, ходоодны архаг өвчлөл
- Зүрхний хэмнэл алдагдах
- Зүрхний шигдээс
- Атеросклероз
- Кардиосклероз
- Бамбай булчирхайн өвчлөл
Мөн 2 долоо хоногоос хэтрүүлэн уухгүй байхыг зөвлөж байна. Дунд нь 2 сар завсарлага авч дараагийн курс эмчилгээг эхлэх бөгөөд цай ууж байхад эм уух зайлшгүй шаардлага гарвал эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй.
Зөвлөгөө! Ганга бас ч гэж тийм гэмгүй ургамал биш юм. Хяналтгүйгээр уг ургамлыг хэрэглэх нь хортой тул мэргэжлийн эмчтэй заавал зөвлөөрэй.