in ,

40-өөс дээш насныхан өдөр бүр какао уух нь ямар чухал болохыг эндээс олж мэдээрэй

Таны эрүүл мэндэд ямар тустай гэдгийг олж мэдээрэй!

Энэ амтат ундаа таныг энергиэр цэнэглэж вирус болон халдвараас хамгаалах болно. Какао таны сэтгэл санааг сэргээж эрч хүчийг нэмэгдүүлнэ!

Какао нь ой тогтоолт сайжруулдаг мөн тархины үйл ажиллагааг дэмждэг бодис агуулдаг. Үүнээс гадна цусан дахь холестерины түвшинг хэвийн хэмжээнд барьж чаддаг.

Какао нь биед тустай олон бичил элементүүдийг агуулдгаараа хамгийн шилдэг бүтээгдэхүүн гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн юм. Харин цайрын агууламжаараа түүнтэй эн зэрэгцэх хүнс гэж байхгүй!

Какаоны шош уураг (12-15%), өөх тос, нүүрс ус (6-10%), В бүлгийн амин дэм, эслэг, антиоксидантаар баялаг.

Сүүлийн үеийн судалгаагаар какао нь кокохил гэх нэгдлийг агуулдаг болох нь тогтоогдсон. Энэ нь арьсны эсийн өсөлт хуваагдалд нөлөөлдөг ба шарх эдгэрэлтийг түргэсгэж үрчлээс үүсэхээс урьдчилан сэргийлдэг ажээ.

Мөн какаонд эпикатехин гэх өөр нэг бодис бий. Үүний ачаар та өөрийн бие организмаа хорт хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг аюултай өвчнүүдээс хамгаалж чадна.

Какао нь цай болон кофег бодвол илүү их илчлэг агуулдаг ч биеийн жинд нөлөөлдөггүй болохыг америкийн эрдэмтэд нотолжээ. Бага зэргийн хэмжээний какао ч танд цадах мэдрэмжийг богино хугацаанд төрүүлэх болно. Хэрэв та турахыг хүсэж байгаа бол какао уу!

Какаог өдрийн эхний хагаст хэрэглэхийг зөвлөж байна. Какаонд агуулагдах байгалийн меланин пегмент нь дулааныг өөртөө шингээдэг. Харин энэ нь таны арьсыг хэт ягаан туяа болон наранд түлэгдэхээс хамгаалах болно.

Дараах жор какаоны ашиг тусыг хэд дахин нэмэгдүүлэх ба таныг амт чанараараа гайхшруулах болно!

Какао, шанц, хадаасан цэцэг нь бүгд нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хүйтэн сэрүүн улиралд өвчнөөр өвчлөх магадлалыг буруулахад тусална. Какао нь хүчтэй антиоксидант бөгөөд магни болон амин дэмээр маш баялаг байдаг учир 40-өөс дээш насны хүмүүс уух зайлшгүй шаардлагатай!

Шанц нь цусны эргэлтийг сайжруулж бие дэх үрэвслийн процессыг багасгадаг. Харин хадаасан цэцэг нь хүчтэй ариутгагч бөгөөд өвчин намдаах үйлчилгээ үзүүлнэ.

 

Орц:

  • 2 аяга сүү (хэрэв та бүйлсний сүү ашиглавал илүү амттай болох болно!)
  • ½ амны халбага какао эсвэл шоколад
  • ½ цайны халбага нунтаг хадаасан цэцэг
  • Чимх давс
  • ¼ цайны халбага стевиа (Stevia хийхгүй ч байж болно)

 

Бэлтгэх арга:

Саванд какао эсвэл шоколад хийгээд амтлагч, стевиа, давс, бүйлсний сүү нэмж дунд зэргийн гал дээр сайтар халаана. Бүх орц сүүнд уусах ёстой. Холимгоо халаангаа хутгуураар тасралтгүй хутгахыг зөвлөж байна.

Амтархан уугаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *