in ,

Хүмүүстэй танилцаж анх удаа яриа өрнүүлэхдээ яасан ч гаргаж болохгүй 5 алдаа

Өөрийгөө бусдад таниулахад бидэнд 7 секунд л хангалттай. Энэ хэдхэн секундэд бид ямар ч сэтгэгдэл үлдээж болно, магадгүй дараагийн 7 жил яаж ч хичээгээд өөрчилж чадахааргүй тийм таагүй сэтгэгдэл үлдээхээс бид болгоомжлох хэрэгтэй.

Хүнтэй анх танилцаж уулзахдаа гаргадаг нийтлэг алдаануудыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

1. Та худлаа ярьдаг

Тийм ээ, худлаа хэлэх нь муухайгаас гадна нууцалсан бүхэн ил болдог гэдгийг бид багаасаа л мэдэцгээдэг. Ажилд орох ярилцлагадаа ганц ч болов худлаа яриагүй хүн гэж ховор байх. Бас бодит байдлыг дөвийлгөж ярих нь энүүхэнд хүмүүс ч бий. Энэ бүхэн бидэнд хор уршиг авчирдаг.

Хэрвээ та өөрийгөө хэцүүхэн байдалд хүргэж байгаа ч гэсэн нөхцөл байдлыг үнэнээр хэлж чадаж байвал та өөрийгөө нээж чадсан гэж ойлгож байна. Таньтай харилцаж байгаа хүн таныг найдвартай, шулуун шударга хүн байна гэж ойлгоно. Ингэснээр таны цаашдын харилцаа илүү бат бөх удаан хугацаагаар үргэлжлэхэд нөлөөлнө.

Дараах хэллэгийг санаж яваарай: “зүрхний үгээр” эхлүүлсэн харилцаа худалч үгээр эхлүүлсэн харилцаанаас дандаа бат бөх байдаг.

 

2. Та хэтэрхий их хичээдэг

Таны ирээдүйг тодорхойлох байсан ч гэсэн, таны мөрөөдлийн ажилд орох ярилцлага байсан ч гэсэн эсвэл та хайртай хүнийхээ эцэг, эхтэй танилцаж байсан ч гэсэн энэхүү уулзалтаар хэзээ ч мартагдахгүй нэгэн болохыг бүү хичээгээрэй.

Хэрвээ та өөрийгөө хэт ухаантай эсвэл мундаг харагдахыг хичээвэл таньтай ярилцаж байгаа хүн худал хуурмаг байдлыг л таниас олж харах болно.

Магадгүй дараагийн удаа таньтай уулзахаас зугтаахыг оролдоно биз. Өөрийгөө аажмаар нээж таниулах буюу таныг байгаагаар чинь хүлээн автал тэвчээртэй, даруухан л бай.

 

3. Та хэт нээлттэй

Анхны уулзалтаар сайхан сэтгэгдэл үлдээдэг хүмүүс байдаг. Тийм хүмүүстэй та илэн далангүй байхыг хүснэ. Өөрийнхөө түүхийг ярьж, сэтгэгдлээ хуваалцахыг хүсэж байгаа хэдий ч анхны уулзалт дээр тэгэхгүй байхыг зөвлөж байна.

Нэгдүгээрт, таны анх уулзаж байгаа хүн ямар зарчимтай, юу мөрөөдөж, хэрхэн амьдардгийг мэдэхгүй. Хэрвээ та өөрийнхөө хувийн амьдралын талаар хэт илэн далангүй байвал өөрийгөө эвгүй байдалд оруулж мэднэ.

Хоёрдугаарт, нууц байх ёстой зүйлийг хэт задгай хэлбэл тэр хүн таныг итгэлгүй нэгэн гэж ойлгох болно.

 

4. Та түр зогсохоос эмээдэг

Танихгүй хүнтэй уулзаж байхдаа түр дуугүй байх нь энгийн үзэгдэл. Мэдээж дуугүй байх нь эвгүй байж болно, гэхдээ зогсоо зайгүй юуны ч тухай хамаагүй яриад байх нь бүр ч зохимжгүй. Тэр дундаа тоглоом шоглоом. Энэ бол бүдүүлэг хүнээс гарах авир.

Сонирхолгүй урсгал яриаг сонсох нь биед ядаргаатай байдаг. Хэрвээ нөгөө хүний яриа хэсэг зогсвол та ярианы сэдвийг өөрчлөх эсвэл өөр ажилтай гээд салсан ч болно.

Бас анхны уулзалтаар үйл явдал өрнөнө гэж бүү хүлээ, тайван танилцахад л хангалттай. Анхны уулзалтаараа хүнээс элдэв тусламж гуйх, хүсэлт тавих зэргээ түр азна. Хэрвээ нөгөө хүн ажилтай гээд явж байгаа бол түүнийг бүү саатуул.

 

5. Та хэтэрхий хэрэгт дуртай

Харилцаж байгаа хүндээ анхаарлаа чин сэтгэлээсээ хандуул. Асуулт асууж, үзэл бодлыг нь сонирх, түүний хариуг тэвчээртэй сонсоорой.

Гэхдээ арга барил байх хэрэгтэй. Та хоёрын харилцаа хичнээн амьд, сонирхолтой байсан ч гэсэн асуулга болгож болохгүй. Хэт их асуулт бүү асуу. Боловсон, энгийн байж нийгэм улс төр, шашин шүтлэг, мөнгө болон хувийн амьдралын талаар ярьдаггүйг санаж яваарай.

Туршлагатай хүмүүс нэг дор хоёроос илүү асуулт асуухгүй байхыг зөвлөх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *