in

Найз маань гэртээ киви тарьдаг ба ямар ч мөнгө зарцуулалгүй шинэхэн жимс идэж чаддаг. Тэр надтай өөрийн нууцаа хуваалцсан юм…

Кивиний эх нутаг нь Хятад учир түүнийг хятад тошлой гэж нэрлэдэг гэдгийг цөөн хүн л мэддэг.

Киви гайхалтай тустай жимс юм: цусны нөжрөлтийг тогтворжуулж, хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж, хоол боловсруулах тогтолцоог дэмждэг.

Үүнээс гадна киви цитрусын төрлийн жимснүүдийг бодвол хэд дахин их С амин дэм агуулдаг.

Бид энэ удаа хэрхэн гэрийн нөхцөлд киви тарьж ургуулдгийг зааж өгөх болно. Энгийн тасалгааны цэцэг арчлахаас хэд дахин хялбар байна гэдэгт итгээрэй!

 

Кивийг хэрхэн тарьж ургуулах вэ?

1. Киви тарихын тулд харахад гэмтэлгүй, гүйцэд боловсорсон жимс сонгох хэрэгтэй. Цэвэрлээд кивигээ нухашлана. Нухаш дээр ус нэмээд бага зэрэг амраана. Жимсний үр хөвөөд гараад ирмэгц түүгээд аваарай.

2. Үрээ цуглуулж авсны дараа үрслүүлэх ажилдаа орно. Хөвөн эсвэл мааралд үрээ хийж ороогоод тавган дээр тавина. Тавгандаа ус хийгээрэй (тавгаа далийлгахад ирмэгээр нь асгарахааргүй бага ус хийнэ). Үрээ хүнсний уутаар бүрээд нартай газар 7-10 хоног тавина.

3. Үр цоолоод гарч ирэхэд саванд суулгах хэрэгтэй. Савны ёроолд шаварлаг хөрс тавина. Хөрсөө асгахын өмнө устай сав дээр 2 цаг байлгаж халдваргүйжүүлээрэй. Хөрсөндөө 5-10 мм гүнтэй ховил гаргаад дотор нь 2-3 үр суулга. Дараа нь дээр нь хөрсөө асгаад, услаад, хүнсний уутаар хаагаад, нартай дулаан газар байрлуулна.

4. Эхний соёололт нь 3-6 өдрийн дараа гарч ирдэг. Энэ үеэс эхлэн хүчтэй соёололтуудад их зай гаргахын тулд сул соёололтуудыг салгаж авна. Эхний шатанд тэднийг сугалаад дараа нь огтлоно. Ургамлаа тогтмол огтлох хэрэгтэй, харин услахдаа зөвхөн хонуулсан ус хэрэглэнэ: намар, өвөл – сард 2-3 удаа, өвөл, хавар – долоо хоногт 2 удаа усална. Зуны халуун өдрүүдэд кивиг шүршвэл хамгийн тохиромжтой.

5. Ургамал 10-12 см өндөртэй болоход тусдаа саванд шилжүүлэн суулгаарай. Усалгаандаа анхаарахаас гадна сав байрлах газар нартай, дулаахан байх ёстой. Та 3 жилийн дараа жимстэй болно гэж найдаж болно. Гэхдээ арчилгаагаа мартаж болохгүй. Киви нь цагаан том цэцэгтэй учир та тэднийг харахгүй өнгөрөөнө гэж байхгүй!

Кивиг амттаны жимс гэж хэлж болно, учир нь үнэхээр чихэрлэг, сайхан амттай шүү дээ. Киви жимс нь бусад жимсийг бодвол хүчил ихээр агуулдаг учир амин дэмээ их хэмжээгээр хадгалж чаддаг. Ихэнх хүмүүс кивигээр чанамал бэлтгэдэг. Ийм чанамал биед тустай үйлчилгээгээ маш удаан хадгалж чаддаг юм.

Одоо та хэрхэн киви ургадаг болохыг мэддэг болсон учир шаардлагатай бүх зүйлсээ бэлтгээд ажилдаа орох цаг боллоо.

Энэ мэдээг сонирхож буй хүмүүстэйгээ хуваалцахаа мартав аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *