in ,

Задгай далайд цор ганцаараа хаягдвал хэрхэн амьд үлдэх вэ?

Бид бүгд далайн эргийн амралт хичнээн гоё сайхан тухай ам уралдан ярьцгаадаг. Магадгүй ядаж жилд нэг удаа давстай далайд очиж хүчтэй давалгааг нь харахыг хүсдэг. Гэхдээ ус биднийг төөрөлдүүлдэг гэдгийг мартаж болохгүй.

Бид та бүхэндээ задгай далайд үлдэж хоцорсон тохиолдолд юу хийх талаар зөвлөгөө өгөх гэж байна. Мэдээж энд таны мартаж болохгүй хэд хэдэн дүрмийг өгүүлэх болно.

 

Өөрийгөө тайвшруулах

Задгай усанд ганцаар үлдсэн хүн маш их айдсыг мэдэрдэг. Самгардаж, айж сандрахын оронд өөрийгөө тайвшруулж, анхаарлаа төвлөрүүлэн тайвширч маш аажуухнаар амьсгаа авах хэрэгтэй. Тиймээс энэ тохиолдолд хамгийн чухал нь тайвшрахыг хичээх.

 

Сэлэх зөв аргаа олох

Дээрх тохиолдолд та ямар ч байсан бүгдийг өөрөө шийдэх болно. Аль болох бага хүч ашиглах сэлэлтийн аргыг сонгоно. Ингэхдээ дараах дүрмийг сана:

  • Ус намуун, тогтуухан үед нуруугаараа сэлэх. Ингэвэл та амарч чадах төдийгүй чөлөөтэй амьсгалж чадна.
  • Давалгаатай үед доош харж сэлнэ. Жишээ нь мэлхий сэлэлт. Амьсгаа авч ус руу орсны дараа толгойгоо дээш гаргахдаа амьсгалаа гаргана. Хэрвээ толгойгоо үргэлж усны мандал дээр байлгаад байвал та маш их хүч зарцуулна.

 

Сэлэхэд тань тус болох ямар нэг зүйл олох

Хэрвээ усан онгоцны сүйрэл, онгоцны сүйрлээс болж задгай далайд үлдсэн бол эргэн тойрноос сэлэхэд тань тус болох ямар нэгэн зүйл олдоно. Завь эсвэл сал олдвол бүр сайн.

 

Хувцасаа анхаарах

Задгай далайд нарны цацраг илүү аюултай гэдгийг санаарай. Тиймээс таны биеийг нарнаас хамгаалж буй хувцасаа тайлах хэрэггүй.

Магадгүй та хагас нүцгэн байгаа бол нарны цацрагаас өөрийгөө хамгаалах ямар нэгэн зүйл олоорой. Сүүдэр гаргах зүйл босгож сүүдэрт нь суугаарай.

 

Юугаар хооллох вэ гэдгээ шийдэх

Завь тань хүнсний нөөцтэй бол та өлсөж үхэх аюулаас айх хэрэггүй болно.

  • Хэрвээ та хүнсний нөөцтэй бол түүнийгээ өдөрт идэх хэмжээгээрээ хуваагаарай. Ингэвэл та хэсэгтээ л өлсөхгүй.
  • Хэрвээ хүнс байхгүй бол үдээс болон цагаан тугалганы хэсгийг ашиглан загас барих гээд оролдоод үз. Эсвэл замаг ашиглан гараараа загас барих гэж оролдоод үз. Загас баригдаж мэдэх л юм.
  • Хоол хүнсний нөөц байгаа үед ч гэсэн загас бариарай. Загас шингэний хэрэгцээг тань бага ч болтугай нөхөх болно.
  • Өлсөж байсан ч гэсэн муудсан хүнсийг идэж болохгүй.

 

Шингэн уух зүйл олох

Далайд хаягдсан үед хоолноос илүү усыг гамнах хэрэгтэй болдог. Хэдийгээр хөдөлгөөн хийлгүй, бага энерги зарцуулж байгаа ч гэсэн маш их цангадаг. Тиймээс тасралтгүй шингэн зүйл уухыг хүснэ. Далайн уснаас ууж болохгүй гэдгийг мартаж болохгүй.

  • Хувиргах. Танд нэг хайрцаг, ус нэвтрүүлдэггүй 2 сав, жин хэрэгтэй. Нэг саванд далайн уснаас хийнэ. Харин нөгөөг нь хайрцагныхаа хажууд тавина. Аль алиныг нь ус нэвтрүүлэхгүй зүйлээр таглаад хоосон саван дээрээ жингээ тавина. Удахгүй сав цэвэр усаар дүүрэх болно.
  • Борооны ус. Борооны усыг тосох хоосон сав үргэлж дэргэдээ байлгаарай.

 

Аврах тусламж зөв дуудах

Ийм тохиолдолд хүмүүс аль болох маш хурдан хуурай газарт хүрэхийг боддог. Аврагдахын тулд аврах тусламжийг зөв дуудаж сурах хэрэгтэй. Дараах дүрмийг санаж яваарай:

  • Хаана байгаагаа мэдэхгүй байгаа бол айх хэрэггүй. Аврагдах болно гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.
  • Усан онгоц харсан бол ус руу орох хэрэггүй. Гүйцэж очих гэж хичээх хэрэггүй. Толь юм уу ямар нэгэн гэрэл тусах зүйлсээр дохио өг.
  • Галаар дохио өгөх гэж яарах хэрэггүй. Магадгүй та өөрийнхөө завь эсвэл салыг шатааж мэднэ шүү дээ.
  • Азаар танд аврах дохионы буу байгаа бол хий хоосон үрэх хэрэггүй. Ямар нэгэн зүйл ойрхон, тод харагдаж байгаа үед л хэрэглэ.
  • Дохио өгөх нунтаг байгаа бол түүнийгээ ус руу асгаарай. Ингэвэл таны эргэн тойрон тод өнгөтэй болж агаараас болон холгүйхэн газраас төвөггүй олж харах болно.

 

Найдлага тасарч болохгүй

Цөхрөл бол таны хамгийн аюултай дайсан. Аврагдана гэсэн найдлагаа тээсээр л бай. Далайд орхигдоод сар болсны дараа олдож байсан тохиолдол олон байдаг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *