Бид бүгдээрээ л хүүхэд ахуй насандаа Х-О тоглоомыг тоглож өссөн. Бас хэрхэн хялбар аргаар хожиж болох тухай ч бодож байсан. Маш хялбар хэд хэдэн аргаар хожиж болдог гэдгийг цөөн хүн л мэддэг байсан байх!
Тэгвэл бид та бүхэндээ туршлагатай тоглоомчдын аргаас хуваалцахаар бэлтгэлээ.
Хувилбар 1
Алхам1. Таны ээлж. Аль нэг буланд Х тэмдэг тавиарай.
Алхам2. Эсрэг талын хүн тань аль нэг буланд нь О тавина.
Алхам3. Таны ээлж. Х-ийг аль нэг сул буланд тавиарай.
Алхам4. Эсрэг талын хүн хамгаална.
Алхам5. Таны ээлж. Х-ийг сул үлдсэн буланд тавина. Эсрэг талын тоглогчийн нүүдлээс үл хамааран та хожих болно!
Хувилбар 2
Алхам1. Таны ээлж. Аль нэг буланд Х тэмдэг тавиарай.
Алхам2. Эсрэг талын хүн тань гол хавьд О тавина.
Алхам3. Таны ээлж. Эхний Х тэмдэгний эсрэг талд диагоналийн дагуу Х тэмдэг тавина.
Алхам4. Хэрвээ эсрэг тоглогч тань аль нэг буланд О тавих юм бол танд хожих боломж гарч ирнэ.
Алхам5. Та эсрэг тоглогчоо хаахын тулд Х тэмдэг тавина. Эсрэг талын тоглогчийн нүүдлээс үл хамаарч та ахин ялах болно!
Хувилбар 3
Алхам1. Таны ээлж. Голд Х тавина.
Алхам2. Хэрвээ эсрэг тоглогч таны тэмдэглээний дээд талд О тавих юм бол танд хожих боломж бий болно.
Алхам3. Таны ээлж. Баруун доод буланд Х тавь.
Алхам4. Эсрэг тоглогч хамгаална.
Алхам5. Таны ээлж. Эсрэг тоглогчийг нүүдэлгүй болгож хориг тавь. Ингэж чадвал та эсрэг тоглогчийн нүүдлээс үл хамаарч хожих болно.