in

Сoгтууруулах ундаатай хослуулж хэрэглэж яасан ч болохгүй, хоорондоо огт зохицдоггүй 5 хүнсний бүтээгдэхүүн

Хоосон ходоодон дээрээ арxи ууж үзсэн хүн тийм ч таатай зүйл биш гэдгийг биеэрээ мэдэрсэн байдаг. Зарим нэг хүнсний бүтээгдэхүүн арxитай нэгдсэнээр бие эрхтэнд улам их сөрөг нөлөө үзүүлэхийг анхаарвал зохино.

Сoгтууруулах төрлийн ундаатай цуг хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

 

Түргэн хоол

Эрүүл бус хоол өөрөө элгэнд маш их ачаалал өгдөг бөгөөд сoгтууруулах төрлийн ундаатай нийлснээр муу нөлөө нь хэд дахин нэмэгдэнэ. Сoгтууруулах төрлийн ундаа болон түргэн хоол нийлснээр галанин-нейропиптид гэх бодисын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг – хоол боловсрох үйл явцын хяналтыг хариуцдаг бодис. Галанин нь өөх тосны хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлнө: тийм ч учраас арxи ууж байхад өөх тостой хоол идэх сонирхол ихээр төрдөг байна. Ингээд тойрог хэлбэрээр үргэлжлээд л байна даа.

Эх сурвалж: U.S. National Library of Medicine, Popular Science

 

Хийжүүлсэн ундаа

Америк эрдэмтдийн 2013 онд хийсэн судалгаанаас харахад калори багатай хийжүүлсэн ундаагаар даруулж уусан сoгтууруулах төрлийн ундаа улам их хордлогонд оруулж байгааг тогтоосон байна. Хордлогын гол шалтгаан нь амтлаг хийжүүлсэн ундаанд сахарын агууламж өндөр байдаг учраас арxины цусанд шингэх үйл явцыг удаашруулдаг гэжээ. Нэг талаасаа хийжүүлсэн ундааг уух нь зөв мэт харагдаж байгаа хэдий ч бие дэх сахарын хэмжээ маш ихээр нэмэгдэх тул эрүүл мэндэд хортой болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Science Daily, Medical News Today

 

Давсалсан снекүүд

Бааранд шар aйрагны хажууд давсалсан чипс, самар эсвэл шарсан төмс яагаад дагалддаг юм бол гэж бодож байсан уу? Хариулт нь маш энгийн: ам чинь цангаад ирэхээр дахиад уух хүсэл төрнө. Та дахиад л давсалсан самартай шар aйраг авна, дахиад л шингэний дутагдалд орно…

Эх сурвалж: Australian Dietary Guidelines

 

Кофе, энергийн ундаа

Сoгтууруулах төрлийн ундаа нь мэдрэлийн системийг дарангуйлдаг, харин кофеин агуулсан ундаанууд мэдрэлийн системийг сэргээж өгдөг. Кофеины үйлчилгээг та сoгтууруулах төрлийн ундааны үйлчилгээг саармагжуулж байна гэж ойлгож болохгүй. Үнэн хэрэгтээ, сoгтож буй мэдрэмжийг багасгадаг тул хүн өөрийгөө дахин уух чадалтай гэж үзэн нэмж уудаг байна.

Эх сурвалж: Medical Express, The Atlantic

 

Шээс хөөх хүнсний бүтээгдэхүүн

Сoгтууруулах төрлийн ундаа – шээс хөөх үйлчилгээтэй буюу өөрөөр хэлбэл, биеэс шингэнийг гадагшлуулах явцыг түргэсгэдэг тул шингэний дутагдалд хүргэдэг. Тийм учраас өөр адил үйлчилгээ үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнтэй цуг сoгтууруулах төрлийн ундаа уухгүй байхыг зөвлөж байна. Яншуй, кориандр, цагаан гаа, цангисийн ундаа, кофе зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн энэ жагсаалтад багтана.

Эх сурвалж: Medical News Today, My Health Tips

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *