in ,

Эдгээр шүлтлэг ихтэй хүнсийг хэрэглэснээр та хорт хавдар, зүрхний өвчин, таргалалт зэргээс урьдчилан сэргийлэх боломжтой!

Энэ жагсаалтыг хүн бүр хадгалж авах хэрэгтэй!

Хэдий боловсруулсан бүтээгдэхүүн муу гэдгийг бид мэддэг ч эдгээр “амттануудад” одоо ч дуртай хэвээр байна. Боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд биеийн pH-ийн түвшинг өөрчилж бие махбодийг хордуулсаар байна.

Хүний бие шүлтлэг байх ёстой боловч бид байгалийн эсрэг хүчиллэг орчинг бий болгож байна. Хүчиллэг pH нь дархлааны тогтолцоонд нөлөөлснөөр бие махбодь өвчинд өртөмтгий болдог.

 

Шүлтлэг хүнс

Хэрэв та өөрийн эрүүл мэнддээ санаа тавьдаг бол эрүүл мэндээ дэмжихийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Бид таны хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулахын тулд хамгийн шилдэг 5 шүлтлэг хүнсийг дэлгэрэнгүй танилцуулж байна. Эрүүл хүнс хэрэглэж эхлэхийн тулд өвдөхөө хүлээх шаардлагагүй шүү дээ.

 

Швейцар навчит манжин

Энэ бол вирус, нян болон чөлөөт радикалуудаас таны биеийг хамгаалах хамгийн хүчтэй шүлтлэг хүнс юм.

 

Амтат гуа

Амтат гуаны pH=8,5 байдаг. Энэ жимсийг хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Мөн тарвас ч бас маш тустай. Эслэг их хэмжээгээр агуулдаг энэхүү жимсний 92% нь ус байдаг.

 

Гурвалжин будаа

Хэрэв та хоолондоо одоо болтол улаан буудай хэрэглэдэг бол гурвалжин будаа хэрэглэж үзээгүй гэсэн үг. Түүний тэжээллэг чанар таныг бүх л өдрийн турш эрч хүчээр цэнэглэх болно. Гурвалжин будааг аль болох их идэж зүрх судасны үйл ажиллагаагаа дэмжээрэй.

 

Оливийн тос

Оливийн тос нь өөр ямар ч хүнснээс илүү Е амин дэм болон моно ханаагүй тосны хүчлээр баялаг байдаг.

 

Маалингын үр

Маалингын үр Е амин дэм болон эслэгийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд маш шүлтлэг байдаг. Тэдний үрэвслийн эсрэг шинж чанар нь эмэгтэй хүний цэвэршилтийн үеийн халуун оргилтыг багасгадаг.

 

Бусад шүлтлэг хүнс

  • Авокадо зүрхний үйл ажиллагааг дэмждэг эрүүл моно ханаагүй тосоор баялаг байдаг
  • Гадил бол гайхалтай супер жимс
  • Антиоксидант их хэмжээгээр агуулдаг жимсгэнүүд
  • Лууванд бидний мэдэх хараа сайжруулах чадвартай бета-каротин агуулагддаг
  • Сармис цусны даралтыг зохицуулдаг
  • Брокколи холестерины түвшинг бууруулдаг
  • Усан үзэм нь олон төрлийн амин дэм, антиоксидантаар баялаг ба энэ нь даралт ихсэх өвчтэй хүмүүст хамгийн тохиромжтой
  • Хан боргоцой эрүүлээр турахад тусална
  • Царгасны нахиа нь дааврын тэнцвэрт байдлыг хангадаг ферментээр баялаг байдаг
  • Нимбэг нь хамгийн шүлтлэг хүнс юм, таныг ханиаднаас сэргийлнэ
  • Брюссель байцаа нь хорт хавдрын эсрэг шинж чанартай
  • Даршилсан болон бусад исгэсэн бүтээгдэхүүнүүд нь хоолонд зайлшгүй хэрэглэх пробиотик юм
  • Цэцэгт байцаа гайхалтай талх орлогч болдог
  • Грейпфрут А болон С амин дэмээр баялаг
  • Далайн замаг төмрөөр баялаг бөгөөд хүчлийг бууруулахад гайхалтай тохирно
  • Загалмай өвс цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг
  • Өргөст хэмх 90%-ийн уснаас тогтдог ба энэ нь нүүрний арьсыг эрүүл, залуу харагдахад тусалдаг
  • Яншуй ходоод гэдсийг хоргүйжүүлэхэд тусалдаг
  • Манго бүдүүн гэдсийг цэвэрлэнэ
  • Бууцай бүх л амин дэмээр баялаг
  • Папайя тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорыг гадагшлуулдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *