in ,

ГоёГоё ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Таны бие аль хэсгээрээ илүү таргалалттай вэ? Юунаас болж тухайн хэсгээрээ таргалаад байгааг эндээс олж мэдээрэй!

Таргалалт бол орчин үед хамгийн түгээмэл гарч буй өвчлөл юм. 2014 онд гарсан судалгаагаар дэлхийн нийт хүн амын 1,9 тэрбум нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан байна. Энэ бол маш том тоо бөгөөд насанд хүрсэн хүмүүсийн 40% нь илүүдэл жинтэй байна гэсэн үг юм. Ойролцоогоор 5 нас хүртэлх 41 сая хүүхэд илүүдэл жинтэй байна.

Шеффилдийн болон Харвардын их сургуулийн судлаачид таргалалтанд өртөж буй 6 төрлийн хүн байна гэдгийг олж тогтоосон бөгөөд залуу, эрүүл эмэгтэйчүүд, их уудаг эрчүүд, дунд насны азгүй эсвэл сэтгэцийн өвчтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс, баян чинээлэг эрүүл ахмад настангууд, өвчтэй хүмүүс, мөн хамгийн ядуу хүмүүс гэсэн бүлэгт хуваасан байна.

Таргалалтын хэв шинжээс хамаарч түүнээс хэрхэн ангижрах боломжийг ч олж нээсэн. Тайван бус дунд насны эмэгтэй хүний таргалалт, их уудаг хүний таргалалт зэрэгт нөлөөлж буй зүйлс өөр өөр. Тиймээс шийдэл нь өөр өөр байна. Харин энэ 2 тохиолдолд хоёулаа спортоор хичээллэж, дасгал хийх шаардлагатай.

Хүний амьдралын хэв маягаас шалтгаалж биеийн аль нэг хэсэгт таргалалт явагддаг. Харин аль хэсэгт таргалалттай байгаагаас хамаарч хэрхэн турах вэ гэдгийг шийдэж болно.

 

1. Биеийн дээд хэсгээр таргалах. Энэ нь их иддэгээс болж үүссэн тарга юм. Тиймээс хамгийн түрүүнд эрүүл, тэнцвэртэй хооллох хэрэгтэй. Мөн дасгал хийнэ. 2008 онд Мауогийн эмнэлгийн судлаачид дээгүүр хэсгээрээ таргалалттай хүмүүс чирхийн шижинтэй болох магадлал өндөр байдгийг тогтоосон. Ихэвчлэн 2-р шат хүрдэг бөгөөд заримдаа 1-р шатандаа очоод эдгэрэх тохиолдол бий. Тиймээс дээгүүрээ таргалсан хүн яаралтай жингээ хасах талаар бодох хэрэгтэй.

 

2. Хөөсөн гэдэс бол согтууруулах ундаа их хэрэглэснээс болдог. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэхээ багасгаж, эсвэл уудаг өдрийнхөө тоог цөөрүүл. Огт уухаа боливол бүр сайн. Дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллох хэрэгтэй.

 

3. Хэвлийгээр таргалсан бол айдас, сэтгэл гутралын шинжээс үүдэлтэй тарга юм. Йог болон дасгал хөдөлгөөнөөр турж болно.

 

4. Унжсан гэдэс, нурууны дээд хэсгээр таргалах. Энэ нь ихэвчлэн суугаа ажилтай холбоотой. Тиймээс турахын тулд нилээн хэдэн өдрийг спортоор хичээллэхэд зориулах хэрэгтэй. Гэхдээ тусгай бэлдсэн хөтөлбөрийн дагуу шургуу хичээллэнэ. Цусан дахь сахарын хэмжээгээ тогтвортой байлгах шаардлагатай. Маш багаар хөнгөхөн хооллох хэрэгтэй.

Дээрх 4 төрлийн таргатай хүмүүс 30-60 минут аэробекээр хичээллэх, 7 хоногт 5 удаа спортоор хичээллэх хэрэгтэй. Дугуй унах, явган алхах, усанд сэлж болно.

 

5. Биеийн доод хэсгээр таргалах. Ихэвчлэн эмэгтэйчүүд ингэж таргалдаг. Жин хасах дасгал мөн зүрх судасны системийг сайжруулах дасгал хийх хэрэгтэй.

 

6. Биеийн доод хэсэг, хөл хүртлээ таргалах. Ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүд ингэж таргалдаг. Төрснийхөө дараа эмчийн хяналтан дор дасгал хийж турах хэрэгтэй.

 

7. Лийр хэлбэрийн таргалалт. Гуя болон өгзөгний хэсгээр турах шаардлагатай. Гуя болон өгзгийг тураах дасгал нь калорийг маш хурдан шатаадаг ба зүрх судасны системд сайн нөлөөтэй байдаг.

Таргалалт бол өвчин гэдгийг сана. Гэхдээ эдгэрдэг өвчин. Таргалалттайгаа эрт тэмцэх тусам үлдсэн амьдралаа эрүүл өнгөрүүлэх болно.

Турахыг хүсэж байгаа бол өөрийн хоолны цэсийг өөрчлөх хэрэгтэй ба мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *