in ,

Хүмүүс ямар зориулалттай болохыг нь одоо болтол сайн мэддэггүй өдөр тутмын зүйлс

1. Гоо сайхны савлагаан дээр та “6m, 12m эсвэл 24m” гэсэн тэмдэглэгээг харсан байх. Энэ бол баталгаат хугацаа юм. Уг тэмдэглэгээгээр гоо сайхны бүтээгдэхүүний хугацаа дуусаж байгаа эсэхийг хянах боломжтой. M – сар

 

2. iPhone-ийн камер болон гэрлийн дунд байх жижиг цэг ямар зориулалттай вэ? Чанартай видео хийхэд зориулагдсан бяцхан микрофон ажээ. Үүнээс гадна утсаар ярьж байхад гаднаас орж ирэх хэрэггүй дуу чимээг шүүж өгдөг байна.

 

3. Бичгийн хавчаар дээр байх төмөр платформ – хавчаарыг дотор тал руу нь нугалах үүрэгтэй.

 

4. Мужааны хутганы хамгаалалтын наалт – тусгай наалттай тул та нэмэлт хутгыг гаргаж ирэхдээ хуруугаа зүснэ гэж бүү эмээгээрэй. Нүцгэн гараараа гаргаж ирэхэд таны хуруу зүсэгдэхгүй.

 

5. Мөнгөлөг цаасны хайрцагны нүх. Гэрийн эзэгтэй бүр энэ нүхийг анзаараагүй байх. Тээвэрлэлтийн явцад мөнгөлөг цаасны хэлбэрийг алдагдуулахгүй байх зориулалттай ажээ.

 

6. Дугаар 57! Уг тоог “Хайнз”-ын дизайн л гэж боддог байлаа. Үнэндээ тэр чигт цохиход таны таваг дээр зохих хэмжээний кетчуп дусах ажээ.

 

7. Иштэй чихрийн үзүүрт ховил байдаг даа. Бид үүнийг нь шүгэл гэж бодож явдаг. Үнэндээ чихрээ ямар нэгэн дэгээнээс дүүжлэх боломжийг олгох ажээ.

 

8. Хуванцар хэрэгсэл дээрх тэмдэглэгээ! Хуванцар эсвэл тавгийг сайтар ажиглан харвал та зураг дээрх шиг тэмдгийг харах болно. Уг тэмдэглэгээ нь хуванцар савны төрлийг илэрхийлэх бөгөөд 7 төрлийн тэмдэглэгээ байдаг байна.

 

9. Тагны дотор талд нэмэлт хуванцар суурилуулсан байдгийг та бид мэднэ. Энэ нь ямар нэгэн хамгаалалтын зүйл бус харин урьд өмнө шилийг онгойлгож үзсэн гэдгийг илтгэх ажээ.

 

10. Чихэвчний оролтонд хоёр зураас байдгийг та анзаарсан л биз дээ? Сонсож байхдаа өөрийнхөө дуу хоолойг сонсох зорилгоор ийнхүү зохион бүтээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *