Цагаан хэрэглэл эсвэл дотуур хувцас маань заримдаа шаравтар туяатай болсон байдаг. Гараар угаахад төдийлөн сайн арилдаггүй шүү дээ. Тэгвэл та бүхэндээ дараах 4 аргыг туршиж үзэхийг санал болгож байна.
Нимбэгний шүүсээр цагааруулах
Нимбэгний шүүс нь цагаан өнгийг сэргээдэг бөгөөд хөлсний болон тосны толбыг арилгадаг.
Шаардлагатай зүйлс:
- 250 мл нимбэгийн шүүс
- 2 л ус
Хэрэглэх:
- Усаа буцалгаад нимбэгний шүүсээ хийнэ
- Хөрсөний дараа цагаан зүйлээ хийгээд 2 цаг байлгана
- Толботой хэсэгт шүүсийг дусаах ба үүний дараа ердийнхөөрөө хувцасаа угаагаарай.
Давс ашиглах
Давс нь толбо арилгахад нэн сайн бөгөөд ханцуй болон захны толбыг маш сайн арилгадаг.
Шаардлагатай зүйлс:
- 1 цайны халбага давс
- Тал нимбэгийн шүүс
Хэрэглэх:
- Давс болон шүүсээ холино
- Толботой хэсэгтээ түрхэнэ
- Хагас цаг хүлээгээд дараа нь ердийнхөөрөө угаана
Цагаан цуугаар цагааруулах
Цуу бол зөвхөн толбо арилгаад зогсохгүй эвгүй үнэрийг дардаг.
Шаардлагатай зүйлс:
- 250 мл цагаан цуу
- 2 л халуун ус
Хэрэглэх:
- Ус болон цуугаа холиод хувцасаа хийж 8 цаг байлгана
- Ердийнхөөрөө угаана
Жүрж болон нимбэгийн хальс, устөрөгчийн ислээр цайруулах
Цайруулахаас гадна маш сайхан үнэртэй болгодог.
Шаардлагатай зүйл:
- 5 ширхэг нимбэг юм уу жүржийн хальс
- 2 л ус
- 2 цайны халбага устөрөгчийн исэл
Хэрэглэх:
- Усандаа хальсаа хийж буцалгана
- Хөргөснийхөө дараа хальсыг шүүж аван устөрөгчийн ислийг хийнэ
- Хувцасаа хийж 2 цаг байлгах ба дараа нь ердийнхөөрөө угаана