in ,

Хамтад нь хольж хэрэглэвэл хор болох аюултай 9 хүнсний бүтээгдэхүүн

Бид эмийг эмчилгээний тун болон хэрэглэх зааврын дагуу хэрэглэдэг. Харин дараах 9 төрлийн эмийг хоол хүнстэй хамт хэрэглэж болдоггүй. Мэдээд аваарай, мөн эрүүл энхийг хүсье.

 

Бронхитын бэлдмэл

(Астм, бронхит болон бусад хөнгөн хэлбэрийн өвчний үед)

  • Бэлдмэл: теофиллин, альбутерол
  • Хориглох: Кофеинтэй бүтээгдэхүүн болон уух зүйлс

Эдгээр хоёр эм нь хоёулаа мэдрэлийн системийг идэвхижүүлэх нөлөөтэй тул бухимдахаас зайлсхийж кофеин бага хэрэглэх ёстой. Ялангуяа теофиллин хэрэглэж байхдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Кофеин нь эмний хорт чанарыг нэмэгдүүлдэг тул өөх тос багатай хоол хүнс хэрэглээрэй.

 

Цусны даралт бууруулах бэлдмэл

(зүрх болон бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний үед)

  • Бэлдмэл: каптоприл, эналаприл, рамиприл.
  • Хориглох: Калигаар баялаг хүнс

Эдгээр эмийг хэрэглэж байх үед калигаар баялаг хүнс хэрэглэвэл цусан дахь кали нэмэгдэж, амьсгал давчдах, зүрхний цохилт ихсэх муу талтай. Тиймээс гадил, төмс, шар буурцаг, бууцай идэж болохгүй.

 

Хэм алдагдах үед уух бэлдмэл

(зүрхний дутагдлын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх эмчилгээний үед)

  • Бэлдмэл: дигоксин
  • Хориглох: чихэр өвс

Чихэр өвс нь глицериний хүчил агуулдаг тул дигоксинтай нэгдэх үед зүрхний цохилт өөрчлөгдөх бүр цаашлаад зүрхний шигдээс болох аюултай. Чихэр өвс нь чихэр болон бялуунд агуулагддаг. Мөн квас болон шар айрганд агуулагддаг.

Хивэг гэх мэт тэжээл нь эмийн үйлчилгээг багасгадаг тул хоол идэхээс 2 цагийн өмнө эсвэл дараа эмийг уух хэрэгтэй.

 

Хлостеринийг бууруулах бэлдмэл

(хэт таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчний үед)

  • Бэлдмэл: аторвастатин, флувастатин, ловастатин, симвастатин, розувастатин, правастатин
  • Хориглох: Усан үзэм

Усан үзэм хэт их хэрэглэвэл гаж нөлөө үзүүлж, эмийг шимэгдэлтийг ихэсгэдэг. Усан үзмийн шүүстэй уусан 1 ширхэг эмийн нөлөө нь 20 ширхэг эм уусантай тэнцэхүйц нөлөө үзүүлдэг. Мөн цитрусын төрлийн жимс болох нимбэг, жүрж зэрэг нь адил үйлчилгээтэй.

 

Цус шингэлэх бэлдмэл

(Цусны бүлэгнэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ)

  • Бэлдмэл: варфарин
  • Хориглох: цусны зуурамтгай чанарыг багасгах, К амин дэмээр баялаг хүнс

Цангис, сармис, цагаан гаа, халуун чинжүү, шанцай зэргийг хэрэглэхгүй байх хэрэгтэй ба эдгээр нь эмийн үйлчлэлийг нэмэгдүүлж цусыг улам муутгадаг.

Бууцай, манжин, цэцэгт байцай, байцай зэрэг нь К аминдэмийн нөлөөг бууруулдаг.

 

Бамбай булчирхайн даавар

(бамбай булчирхайн үйл ажиллагааны эмчилгээний үед)

  • Бэлдмэл: левотироксин
  • Хориглох: Шар буурцаг, хушга, эслэг

Левотироксин болон түүнтэй адил үйлчилгээтэй эутирокс, баготирокс, L-тироксин эм ууж буй хүмүүс шар буурцагны төрлийн хоол хүнс хэрэглэх хэрэггүй. Мөн хушга, эслэгийн төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаарай.

 

Антибиотик

(нянгийн гаралтай өвчний эмчилгээ хийж байгаа үед)

  • Бэлдмэл: тетрациклин (энэ төрлийн бусад эм), ципрофлоксацин, пенициллин
  • Хориглох: Сүүн бүтээгдэхүүн

Эдгээр эмнүүд кальциар баялаг сүү сүүн бүтээгдэхүүнтэй холилдох үед эмийн үйлчилгээ эрс багасдаг.

 

Өвчин намдаагч

(Үрэвсэл, толгойн өвчин)

  • Бэлдмэл: ибупрофен
  • Хориглох: хийжүүлсэн ундаа

Ибупрофен (бусад төрөл болох нурофен, адвил, бонифен)-ийг хийжүүлсэн ундаатай хамт ууж болохгүй. Хийжүүлсэн ундаанд агуулагдах нүүрсхүчил нь эмийн цусанд үйлчлэх үйлчлэлийг нэмэгдүүлдэг. Ингэснээр бөөрний үйл ажиллагаанд нөлөөлөх ба бөөрийг муутгадаг.

 

Гутралыг эмчлэх бэлдмэл

(удаан хугацааны депрессийн эмчилгээ)

  • Бэлдмэл: транилципромин, фенелзин, ниаламид бүлгийн бүх эм
  • Хориглох: Тираминаар баялаг хүнс

Сэтгэл гутралын үед хэрэглэдэг эм бэлдмэлийн үед тираминаар баялаг хүнс хэрэглэх нь даралтыг нэмэгдүүлдэг. Тирамин бол уураг ихтэй, амин хүчил юм. Бяслаг, хиам, загас, лаазалсан загас болон махан бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.

Хамгийн чухал нь: эмийг хэрэглэхийн өмнө эмчээс болон эм зүйчээс зөвлөгөө авч байгаарай! Хүний бие маш эмзэг тул эрүүл мэндээ анхаарч, эмчийн зөвлөмжийг заавал дагаарай. Ямар ч заавар зөвлөмж эмчийн заавраас илүү гарахгүй гэдгийг санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *