in ,

Дэлгүүр хэсэхдээ хямд мөртлөө чанартай зүйлс худалдаж авахыг хүсэж байвал дараах 11 зөвлөгөөг хэрэгжүүлээрэй

Ихэнх хүмүүс орлогийнхоо талаас илүү хувийг хүнсний зүйлд зарцуулдаг. Мэдээж жил ирэх тусам үндсэн зарлагын хэмжээ өсөх нь тодорхой. Тиймээс дэлгүүр хэсэх үедээ хоосон ходоодтой явахгүй байхыг сануулая.

Дэлгүүр хэсэх үедээ хямд мөртлөө чанартай зүйлс худалдан авахыг хүсэж байвал доор зөвлөгөөг уншаарай.

 

1. Хамгийн боломжийн үнийг олох

Бүх худалдааны төвүүд хямдрах бүтээгдэхүүний каталог гаргадаг. Тиймээс энэ мэдээллийн тусламжтайгаар хаана, хамгийн хямд байгааг олж тогтоож болно. Мэдээж хямдарч буй бүтээгдэхүүн нь хугацаа дуусах дөхсөн, хүнс гэр ахуйн бүтээгдэхүүнүүд байдаг. Хамгийн ашигтай агуулахын үнэ!

 

2. 7 хоногоор худалдаж авах зүйлсийн төлөвлөгөө гарга

Ихэнхдээ дэлгүүрт оччихсон хойноо би юу идэх билээ гэж бодон хүнсээ цуглуулж эхэлдэг. Харин үүний эсрэг хийх хэрэгтэй. 7 хоногийн турш юу идэхийг хүсэж байгаагаа төлөвлө. Авах зүйлсийн жагсаалтыг гаргасныхаа дараа худалдаж ав. Ингэх нь маш олон давуу талтай. Үүнд:

  • Илүү бүтээгдэхүүн худалдаж авахгүй.
  • Гэрт идэх зүйл алга гэж шалтаглан шөнө дунд пицца, суши захиалахгүй
  • Орой бүр дэлгүүор орох шаардлага гарахгүй

 

3. Хөргөгчнийхөө дотор талын зургийг ав

Хөргөгчинд чинь юу байгааг мартахгүйн тулд зургийг нь ав. Сүү тал байгаа тул хүрэлцэнэ, өндөг дахиад нэг хайрцаг авах хэрэгтэй юм байна, тэр буланд 4 ширхэг хиам байгаа юм байна гэх мэт.

 

4. Худалдан авалтандаа хязгаар тогтоо

Энэ бол хамгийн зөв сонголт. Худалдан авах гэж буй зүйлсийнхээ үнийн дүнгээс 10% илүү мөнгө авч гарах хэрэгтэй. Бусад банкны карт, чек гэх мэт зүйлсийг гэртээ үлдээ. Тиймээс ямар ч сайн маркетингтай, бараа өрөлттэй дэлгүүр байсан таныг хүсээгүй худалдан авалт хийлгэж чадахгүй.

 

5. Өглөө дэлгүүр ор

Оройноос илүү өглөө дэлгүүр орох нь чанартай бараа авахаас гадна бага мөнгө үрдэг. Дэлгүүр хаахаас өмнөхөн орвол бүтээгдэхүүн шилэгдчихсэн байх учир хамгийн мууг нь авах сонголттой тулгарна. Тиймээс хамгийн тохиромжтой цаг бол өглөө. Тэр үед нийлүүлэгчид шинэ бараа бүтээгдэхүүн авч ирсэн байдаг.

 

6. Задгай бүтээгдэхүүнээс эхлэн ав

Ногоо, жимс, самар,чихэр, сам хорхой гэх мэтзүйлсийг авахдаа өөрөө жинг хянаж, чанартайг нь сонгож болдог.

 

7. Дэлгүүрт явж байхдаа чихэвч зүүн эрч хүчтэй хөгжим сонсох

Дэлгүүрээр үйлчлүүлж буй хүмүүсийг удаан, тайван байлгахын тулд намуухан ая тавьдаг. Хэдий их бүтээгдэхүүн харна тэр хэмжээгээр худалдан авалт хийдэг. Судлаачид худалдан авах гэж байсан зүйлээсээ 29%-иар их зүйл худалдан авдаг гэдгийг тогтоожээ. Тиймээс дэлгүүрт явж байхдаа чанга хэмнэлтэй хөгжим сонсон түүнийхээ хэмнэлийн дагуу түргэн явж худалдан авалт хийгээрэй.

 

8. Дээд талын болон доод талын тавиурыг хараарай

Хэрвээ таны өндөр 2метрээс их, 1,40 см-ээс бага бол энэ зөвлөгөөг алгасаарай. Барааны өрөлт бол дэлгүүрийн хувьд маш чухал. Хамгийн үнэтэй бүтээгдэхүүнийг тавиурын гол буюу 1,2-1,7 м байрлуулдаг ба энэ нь худалдан авагчдын дундаж өндөр юм. Хүмүүсийн гар доор байрлуулснаар дээд болон доод тавиурт байгаа ижил төрлийн, арай хямд зүйлийг анзааралгүй өнгөрөөдөг. Тиймээс дээд болон доод тавиурт буй бүтээгдэхүүнийг ажилгаж байгаарай.

 

9. Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх

Эдгээр зүйлс нь таныг залхууралд хөтлөх ба мөн эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ. Гэртээ шинэхэн хүнсний зүйлээр хоол хийж идэх нь хэмнэлттэй бас биед тустай.

 

10. Бараан дээрх дэлгүүрийн шошгыг ажигла

Ямар ч худалдааны төв өөрийн гэсэн барааны шошгыг бүтээгдэхүүн бүр дээр тавьдаг. Ихэнхдээ бүтээгдэхүүний найрлага адил байдаг. Тиймээс худалдан авалт хийхээс өмнө чанарыг шалгах үүднээс бүтээгдэхүүнийг амсаж үзэх хэрэгтэй ба ийм шаардлага тавихаасаа ичих хэрэггүй.

 

11. Сагс ашиглах

Худалдан авалт хийж байхдаа бүтээгдэхүүн авах бүрт гар дахь сагс хүндрэх болно. Энэ үед хүн сагс руугаа анзаардаг бөгөөд гарыг нь хүндрүүлээд буй, хэрэггүй зүйлсээ буцааж тавьдаг. Зөвхөн энэ аргыг ашиглахад л та мөнгөө хэмнэж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *