Мишель Нострадамус бол францын яруу найрагч, эмч, алхимич, одон орон судлаач, зөн билэгтэн хүн юм. Олон жилийн турш түүний цифрлэсэн мэдээллүүд тодорхойгүй хэвээр үлдсэн бөгөөд үүний нууц саяхан тайлагдсан билээ.
Нострадамусын тойргийг таах гээд оролдоод үз. Үүнийг таах маш энгийн бөгөөд ямар нэгэн тусгай сургалт шаардлагагүй. Нүдээ аниад, асуултаа бодох ба ямар нэгэн зүйлийг тойрог дээр унагаана (бөгж эсвэл үнэт чулуу). Тоо бол таны асуултын хариулт юм.
Хариултууд:
1) Тийм. Та бол хүнд хэцүү нөхцөлд тэнцвэрээ алддаггүй хүн юм. Асуудлаас халшрах хэрэггүй. Танд хангалттай тэвчээр бас хүч чадал бий. Таныг амжилт хүлээж байна. Өөртөө болон бусдад итгээрэй.
2) Тийм. Гэхдээ өнөөдөр юм уу маргааш биш. Хэн нэгэн саад болно. Хүндээр хүлээж авах хэрэггүй. Аль ашигтай талыг илүү тооц.
3) Тийм. Ойрын хугацаанд болох үйл явдлууд, таны бодсоноос илүү байна. Хүч чадал, хичээл зүтгэлээ зөв ашиглавал бүх зүйл таны талд байх болно. Өөртөө болон бусдад тэвчээртэй ханд.
4) Тийм. Яг одоо амжилт таны гарт байна. Эргэлзэх хэрэггүй. Амжилт таныг удаан дагах ба үүнийг үр дүнтэй ашигла.
5) Яг тийм. Одоогийн байдлар та бусдын бодол санаанд илүү анхаарал тавиад боломжийг өнгөрөөгөөд байна. Удаан хүлээх хэрэггүй. Тайлан тавих цаг байдгийг ойлгуул.
6) Таны хүсэж буй зүйл бодож байгаагаас тань илүү төвөгтэй байна. Бусдын бодол өөр. Ойр дотны хүнээс зөвлөгөө ав.
7) Асуудал одоохондоо шийдэгдээгүй байна. Өөртөө хугацаа өгч, дэмий бодлуудаар тархиа дүүргэх хэрэггүй. Өнөөдрөөрөө амьдар. Цаг нь болоогүй байна.
8) Болгоомжил. Бусдын хэлж буй зүйлд итгэх хэрэггүй. Зайгаа барих хэрэгтэй. Танд ашигтай мэт харагдаж байгаа зүйлс үнэн биш. Дараа нь харамсахгүйн тулд одоо болгоомжтой бай.
9) Эргэлзэх хэрэггүй, бүтнэ. Гэхдээ танд хэн нэгний тусламж хэрэгтэй. Түүнд таны асуудал сонин биш бөгөөд өөр өнцгөөс харж үнэтэй зөвлөгөө өгнө.
10) Тийм. Гэхдээ өөрийгөө төөрөлдүүлэх хэрэггүй. Өөртөө итгэ. Тэгвэл таны хүссэн зүйл бүтнэ. Зөвхөн өөрийгөө л сонс. Дараа нь та харамсахгүй.
11) Асуултыг хэтэрхий эрт тавьж байна. Хараахан боловсроогүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй. Буулт хий. Тэгвэл таныг үнэлэх болно.
12) Тун магадлалтай. Бүх зүйлс таны бодсоноос илүү түргэн, нааштай явагдаж байна. Сонирхолоо идэвхжүүл. Мөн хэн нэгэн тантай нөхөрлөхийг чин сэтгэлээсээ хүсч буйг анхааралгүй бүү орхиорой.
13) Бүх зүйлс таны төлөвлөсний дагуу явахгүй нь. Та итгэлгүй байгаа учраас бусдыг эргэлзүүлээд байна. Энэ нь ашиггүй. Энэ байдлаа өөрчил.
14) Сайн. Идэвх зүтгэл тань талаар өнгөрөхгүй. Бүх зүйл нээлттэй харин удаашруулж болохгүй. Санаачлагыг гартаа авбал бүгдийг гайхашруулж болохоор байна.
15) Аз жаргалдаа итгэлтэй байж болно. Санаанд ч ороогүй сайхан зүйлс таныг хүлээж байна. Зөвхөн хүлээ. Яарч хэрэггүй.
16) Бүх хүсэл тань биелнэ. Гэхдээ таны бодсоноор бус. Туйлшралгүй санаанд оромгүй тэрхүү өөрчлөлтүүдэд бэлэн бай. Ямар ч зүйлийг уян хатнаар хүлээн аваарай.
17) Шийдэгдээгүй байна. Хүсч буй зүйлээ дахин сайн бодож нягтал. Гадны маш их хамааралтай. Ойрын өдрүүдэд бүх юм хуучнаараа байна. Гэхдээ нэг азтай тохиолдол гарна. Өөрийнхөө зөн совинг сонсоорой.
18) Хүндрэл гарч болзошгүй. Хямрах магадлалтай. Гэхдээ бүх зүйл муу гэсэн үг биш. Эерэг зүйлс болох хугацаа өг. Найз нөхдийн хүрээ тэлэх бөгөөд илүү сайн тогтвортой хүрээлэл бий болно.
19) Муу зүйлс таниас хол байна. Эргэлзээ болон болгоомжлолоосоо салахгүй бол буруу зүйл болж мэднэ. Танд азгүй явдал учирвал өөрийнхөө итгэлгүй, санаачлагагүй байдлаа буруутгаарай. Бусадтай нээлттэй, нөхөрсөг харилцаа тогтоо.
20) Тийм. Аз хийморь таны гарт байна. Бүтэх эсэхэд эргэлзэх хэрэггүй. Энэ аз урт удаан байх болно.
21) Тийм. Зорилгодоо хүрэхийн тулд жаахан л зүтгэх үлдсэн. Сүүлчийн удаа хүчээ гарга, тэгээд бүх зүйл бүтнэ. Эргэн тойрондоо болж буй зүйлст анхаарал хандуул. Энгийн тохиолдол гэж байдаггүйг сана.