Хүний бие өвдөх юм уу ямар нэгэн асуудал гарах үед ямар нэгэн байдлаар дохио өгдөг. Хэлний өнгө нь эрүүл мэндийн талаар олон зүйлийг хэлж өгдөг ба үүнийг анхааралдаа авч эмчлэх шаардлагатай. Дараах 9 шинж тэмдгийг нэрлэж байна.
Гүзээлзгэнэн улаан өнгө
Амин дэмийн дутагдал. Тэр дундаа B12 амин дэм дутагдаж буйг илтгэдэг. Мөн зарим тохиолдолд хэт халуун ногоотой хоол идсэнээс болж хэл улайж болдог. Эмчид хандан хооллолтондоо хяналт тавихыг зөвлөдөг.
Хар эсвэл хүрэн өнгөр
Хэл хар эсвэл хүрэн өнгөртэй байх нь амны хөндийн эрүүл ахуйг маш муу сахиж байгаагийн илрэл бөгөөд мөн кофе, хар цай, тамхи хэрэглэсэн үед ингэж харагддаг. Энэ тохиолдолд амнаас эвгүй үнэр гардаг. Тиймээс амны хөндийг сайн арчлах хэрэгтэй бөгөөд шүдээ угаахаас гадна хэлийг бас цэвэрлэж байгаарай.
Цагаан өнгөр
Цагаан өнгө нь мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг юм. Мөөгөнцрийн халдвар илэрхийлж буй цагаан өнгөр нь бага зэрэг байвал тухайн хүнийг эрүүл гэж үздэг бөгөөд маш их хэмжээтэй байх нь харин эсгэрээрээ аюултай гэсэн үг. Антибиотекийн их хэрэглээ, чихрийн шижин, дархлааны систем суларсан эсвэл цусны даралт ихэссэнээс хамаарсан байж болдог. Эмчид хандах шаардлагатай.
Хэлэнд атираа үүсэх
Атираа эсвэл үрчлээ үүсэх нь хэл хөгширч (тийм ээ, хэл хөгширдөг) буйн шинж юм. Өвдөлтгүй байдаг ба харин сөрөг нөлөө нь амны хөндий халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөөгөнцрийн халдвар нь ан цав үүсгэж болох юм. Мэргэжлийн газраар асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй. Мөн чанар муутай хиймэл шүд хэрэглэснээс болсон байж болдог.
Хэлэн дээр жижигхэн цагаан толбо бий болох
Энэ нь хэлийг ямар нэгэн зүйл цочроож байна гэсэн үг. Жишээ нь шүд. Шүд байнга хэлийг шүргэж байж болох юм. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь тамхи татсанаас үүдэлтэй эсийн хэт өсөлтөөс үүдэлтэй байдаг. Хэлний 5-17%-д толбо гардаг бөгөөд арилахгүй хэдэн 7 хоног болвол нэн даруу эмчид ханд.
Улаан юм гарах
Улаан толбо эсвэл цэврүү гарч удаан хугацаанд үргэлжилбэл маш ноцтой өвчний шинж тэмдэг юм. Хорт хавдартай байх магадлалтай. Нэн даруй эмчид ханд.
Халуу оргих мэдрэмж
Эмэгтэй хүмүүс ихэвчлэн цэвэршилтийн дараа дааврын хүчтэй өөрчлөлтөнд ордог бөгөөд үүнээс улбаалж ийм шинж тэмдэг ажиглагдаж болно. Эмчид хандах хэрэгтэй. Зарим тохиолдолд шүдний ооноос харшилдаг.
Овгор товруу
Ховор тохиолдох хэдий ч аюултай шинж тэмдэг биш. Хэрвээ таны бие өвдөөгүй бол санаа зовох хэрэггүй бөгөөд хүн бүрийн биеийн бүтэц өөр гэдгийг санаарай.
Хөндүүртэй шархлаа
Шархлаа гарах нь өвчин бөгөөд ихэнхдээ цэцэрлэгийн насны хүүхдүүд өвддөг. Гэхдээ насанд хүрэгчдийн 20% нь энэ өвчнөөр өвчилдөг. Дархлаа муудах, стрессээс болж үүсдэг. Ихэнхдээ 2 долоо хоногийн турш гардаг. Илүү урт хугацаанд үргэлжилж байвал эмчид хандаарай. Мөн сайн амарч өөрийн эрүүл мэндээ анхаараарай.