Хувь тавилангийн дүрэм гэж бий. Хэн зохиосон нь тодорхойгүй ч олон хүмүүс энэхүү дүрмийг мөрдөж, үнэн гэдэгт итгэдэг.
Тиймээс эдгээр дүрмийг өдөр бүр уншиж, байнга санаж явах хэрэгтэй. Тун удахгүй та эдгээр зүйлс биелэлээ олж, таны амьдрал илүү хялбар болох болно.
1. Эхэлж буй бүх хүний сав хоосон байдаг. Аажимдаа дүүрэх болно.
2. Зөвхөн хүсэх хангалтгүй. Харин шийдэх хэрэгтэй. Ингэж чадвал боломж бий болдог.
3. Шинээр эхлэхийг хүсвэл хуучнаа орхих хэрэгтэй. Үүний дараа л шинэ үүд хаалга нээгдэнэ
4. Амьдралд бүх зүйл төлбөртэй. Юу ч хийхгүй байхаас илүү үнэтэй зүйл гэж үгүй. Заримдаа
энэ нь амьдрал төгсөж буйг харуулдаг.
5. Хэрвээ алдаа гаргахаас айж байвал энэ нь таны амьдралдаа хийж буй хамгийн том алдаа юм.
6. Ижил зүйлс бие биенээ дууддаг. Амьдралд тохиолдлын зүйл гэж байдаггүй.
7. Тавьсан зорилгодоо хүрэх боломжгүй гэж бодож байвал бусад зорилгодоо анхаарлаа хандуул. Тэднийг биелүүлсний дараа эхний зорилгоо биелүүл
8. Амьдралаас юу ч хүсэхгүй байвал танд юу ч өгөхгүй. Тиймээс хүсэх хэрэгтэй.
9. Биднийг хязгааргүй их баяр хөөртэй болгох зүйл амьдралд байхгүй.
10. Та өөрчлөлтийг хүсэж байна уу? Тэгвэл идэвхитэй байх хэрэгтэй. Олдсон боломжийг бүү алд. Боломжийг бий болго, үүний тулд хичээ.
11. Шийдэж чадамгүй асуудлууд үргэлж тулгарах болно. Хэрвээ шийдэж чадахгүй орхивол амьдралын өөр үе дээрээ ахин түүнтэй нүүр тулах болно. Гэхдээ өмнөхөөсөө илүү ихийг төлөх болно гэдгийг бүү мартаарай.
12. Сонголт үргэлж байдаг. Дэлхий дээр маш олон боломж байдаг. Нэгийг олж авах үедээ нөгөөг алдаж байдаг.
13. Шинэ зүйл гэж байдаггүй. Харин мартагдсан хуучин зүйл гэж байдаг. Тиймээс хуучин мартагдсан зүйлийг сэргээ. Ингэхийн тулд мөнгө, цаг хугацаа, мэдлэг хэрэгтэй. Ямар нэгэн галзуу зүйл сэдэж болно шүү дээ.
14. Амьдралаа өөрчлөхийг хичээж буй хүнд хуучин хэв маяг зуршил нь саад болдог. Бүх цагаа энэ зүйлдээ зориулдаг. Тиймээс хамгийн удаан явагддаг зүйл бол өөрчлөлт юм.
15. Хүлээлтээс айдаг. Тиймээс энэ зүйлд хамаг ухаан бодлоо чиглүүлдэг. Хувь тавилан хэзээ ч илүү зүйл өгдөггүй. Тэр өгөөмөр, гэсэн хэдий ч хүнд үл тохирох илүү зүйлийг өгөхгүй.
16. Амьдрал бол хатуу эсэргүүцэл. Хэнийг хайрлах, хэнийг үзэн ядах, хэнтэй нөхөрлөх, хэнтэй хамтрах, уулзах, хагацах гээд бүх зүйл эрс тэс. Хүн амьдралынхаа туршид сэтгэл хангалуун бус үедээ тогтворгүй болдог. Юу хүсэж байгаагаа өөрөө ч ойлгохоо болих үе байна.
17. Хүмүүс зохицох гэж хичээдэг. Давуу болон сул тал, дотоод сэтгэлийн амар амгаланг хүлээн зөвшөөрөх тухай ойлголт юм. Энэ бол оюун ухаан, мэдрэмж дээр суурилсан үйлдэл юм.
18. Дэлхий ертөнц зөвхөн өөрт тань зориулагдсан гэж бодох хэрэггүй. Үргэлж сайн сайхан зүйлийг үйлд. Ингэж чадаагүй бол бусдаас сайхан сэтгэл хүсэх хэрэггүй.
19. Өөрөөрөө байгаа хүмүүст ихэнх хүмүүс дургүй. Бусад хүмүүсийг толь болгон ашигла. Ингэж чадвал тэднийг анхааралтай ажиглаж, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх болно.
20. Та ямар нэгэн зүйлийг өөрийн болгохыг маш хүчтэй хүсэж байвал та өөрийнхөө чадвар, давуу талыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг.
21. Сөрөг бодлыг эсэргүүцэх маш хэцүү. Энэ бодлоо таслан зогсоохгүй бол таныг мухардуулж, цухалдуулах болно.
22. Өөрийгөө байгаагаар нь хүлээж ав. Ингэвэл айдас түгшүүр ангижирч, та амьдралаа ахин эхэлж болно.
23. Бид дэлхий ертөнцөд сайн муу бүх зүйлсийг хийдэг. Зөв зүйл хийж, бусдад аз жаргал бэлэглэ. Ингэвэл та өөрөө ч бас баяр хөөртэй, аз жаргалтэй амьдрах болно.
24. Эргэн тойрны юунаас ч үл хамааран, бусдын үзэл бодолд хэт автах хэрэггүй. Бас бүх хүнд сайн хандаж болохгүй. Танд захирагдах хэн нэгнийг ол.
25. Бид энэ ертөнцөд хоосон ирсэн шигээ хоосон буцна. Тэгвэл бидний амьдралын гол утга учир юу вэ?
Энгийн дүрэм байгаа биз? Гэхдээ ихээхэн ач холбогдолтой. Үүнийг мөрдөх хэцүү ч үр дүн нь хэмжээлшгүй байх болно!