Олон хүмүүс “Мусульманчууд яагаад гахайн мах иддэггүй мөртлөө тахиа, үхрийн мах иддэг юм бэ?” гэж үргэлж асуудаг. Исламчууд яагаад гахайг “бохир амьтан” гэж үздэг юм бол?
Хэн нэг нь үүнийг “хоцрогдсон” шашны үзэл гэж тайлбарласан хэдий ч гахайн мах идэхгүй байх тодорхой шалтгаан бий.
Доор 11 шалтгааныг жагсаасан бөгөөд гахайн мах идэх нь аймшигтай зүйл аж.
Гахай юу ч хамаагүй иддэг. Бүр өөрийнхөө ялгадсыг хүртэл иднэ.
Ялгадсаа иддэг нь гахайн өвчин маш хурдан тархах үндэс болдог. Мөн гахай нь бусад амьтныг бодвол их өвчилдөг. Мөн хүнийг үхэлд хүргэх маш аюултай олон өвчин тээгч болох янз бүрийн нян, шавьж гахайн ялгадсанд “цуглардаг”. Мөн гахай өөрийн шээсийг ч бас уудаг!
Гахайн мах элдэв хорыг өөртөө түргэн шингээдэг
Энэ хор нь гахайн махыг маш аюултай болгодог. Ялангуяа халдварт өвчин халуун оронд хамаагүй түргэн тархдаг.
Гахай хөлөрдөггүй
Аюултай хорт бодисууд агуулдаг түүний хөлс биедээ үлдэж, маханд нь шингэдэг байна. Гахай хорт хавдраар яагаад тэгж их өвддөгийн шалтгаан энэ ч байж мэдэх юм.
Гахай өөрөө үүнийгээ тоодоггүй
Гахайн маханд байдаг хор өөрт нь огт нөлөөлдөггүй. (хорт хавдрыг эс тоовцол) Учир нь гахай маш тэсвэртэй. Жишээ нь хүн нүд ирмэхийн зуур үхдэг стрихин гэдэг хорыг гахай хялбархан тэсвэрлэж гардаг.
Могойноос хамгаалахын тулд гахайг ашигладаг
Өмнөд хэсгийн улс орнуудын фермийн эзэд гахайг махыг нь идэхээс гадна могойноос хамгаалахын тулд үржүүлдэг. Могой хэзээ ч гахайнд халддаггүй. Могойн хорыг гахай тэсвэрлэж чаддаг.
Үхсэн гахай маш хурдан алга болдог
Нян, шавьж гээд ямар ч амьтан гахайн махыг маш хурдан иддэг.
Гахай мах үнэхээр “бохир”
Гахайн махыг нян, шимэгч зэрэг ямар ч аюулгүй болгохын тулд боловсруулдаг хэдий ч гахайн махыг аюулгүй болгох ямар ч температур байдаггүй. Гэтэл гахайн мах идээд бид үхдэггүй шүү дээ. Бидний дархлаа бидний бодож байгаагаас хамаагүй илүү бололтой.
Гахайн мах үхрийн махнаас 4 дахин их өөх агуулдаг
Өөх ихтэй мах их идвэл хэзээ нэгэн цагт зүрхний өвчнөөр өвдөнө.
Гахайн мах шингэхдээ удаан
Хүний биед хамгийн багадаа 4 цагийн дараа шингэдэг. Бусад ямар ч хоол ийм удаан шингэдэггүй шүү дээ.
Хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг
Гахай өөрөө эдгээр өвчнөөр өвчилдөггүй харин өвчин тээгч юм.
Гахайн мах олон архаг хууч өвчнийг сэдрээдэг
Үе мөчний үрэвсэл, бам, гэдэсний хижиг, ходоодны салст бүрхэвчний үрэвсэл, шархлаа, тархины гадна талын хавдар гэх мэт өвчнүүд орно.