in

Найзууд чинь зээлсэн мөнгөө танд эргүүлж өгөхгүй удаагаад байна уу? Тэгвэл энэ нь ийм учиртай!

Найзууд бие биенээ олон жилийн турш мэддэг. Нэг сайхан өдөр тэр таниас мөнгө зээлэх хүртэл та хоёрын харилцаа үнэхээр сайхан байна… Нэг сар, хоёр сар өнгөрлөө. Зээлж авсан мөнгөө мартчихсан юм болов уу? Өрөө өгөхийг сануулахаар залгах үед утсаа авахаа болино. Яагаад найз нөхөддөө мөнгө зээлэх нь харилцаанд сэв суулгадаг вэ?

Сэргэлэн, Цэнгэл 2 сургуульд байхаасаа л үерхэж эхэлсэн. Сэргэлэнгийн бизнес маш амжилттай яваа, харин Цэнгэл доод албан тушаалын ажилтан. Найзад нь засвар хийх мөнгө хэрэг болсон тул Цэнгэл нилээн их хэмжээний мөнгө зээлжээ. Засвараа хагас жилийн өмнө хийж дууссан бөгөөд мөнгийг нь эргүүлж өгөх талаар огтхон ч дурсахгүй байлаа.

2 жилийн дараа Сэргэлэнд мөнгөний хэрэг гаран найзаасаа мөнгөө эргүүлж өгөхийг хүсжээ. Тэгтэл найз нь түүний төсөөлж байгаагүй зан гаргасан байна. Тэр Цэнгэлийг бага байхаас нь мэддэг байсан ч түүний талаар мэдээгүй үлдсэн зүйл маш олон байсан байв.

Найздаа эсвэл танилдаа заасан хугацаанд нь эргүүлж төл. Хэрэв төлөхгүй бол үүрд хагацах болно!

Гайхшаа барсан Сэргэлэн өөрийн сошиал хуудсанд, Мөнгө эргүүлж өгөхгүй юм бол олон жилийн нөхөрлөл минь ингээд дуусна… гэж бичжээ. Ийм зүйл бидний ихэнхэд маань тохиолддог. Тэгвэл яагаад найзууд бидний итгэлийг алддаг юм бэ?

Үүнийг тайлбарлах 5 шалтгаан байна.

Найз тань таны өгсөн мөнгийг бэлэг гэж хүлээж авдаг

Магадгүй л юм. Ёс суртахууны шинжээч Эмили Пост мөнгөнөөс илүү үнэтэй зүйл байх ёстой гэж зөвлөдөг. Ийм зүйлээс болж үүрд хагацсан найз нөхөд олон байдаг. Ялангуяа үүнд ном хамгийн их хамаардаг.

Мартчихсан

Тэр таниас мөнгө зээлсэн гэдгээ мартчихсан байж болох юм. Мартамхай байдал уу эсвэл хууран мэхлэлт үү? Юу тарина түүнийгээ хурааж авна гэсэн үг байдаг.

Та нарын үнэ цэнийн тухай ойлголт өөр

Та нягт нямбай, өөрийн бүх зардлыг нарийн тэмдэглэдэг хүн байж болно. Харин найз тань мөнгөнд үрэлгэн ханддаг байх. Тиймээс танд буцааж өгөх тухай огт боддоггүй.

Тэр таныг өрөө авахгүй байх гэж боддог

Тэр таныг өрөө нэхэх хүмүүжилтэй хүн гэж бодохгүй байгаа. Томас Фарли үүнийг хүний өөрийн эрхийн байдал гэж үздэг. Мөнгөө буцааж авах гэсэн оролдлого тань таныг харамч, өгөөмөр бус хүн гэх тодотголд оруулдаг.

Өөрийгөө таны хувьд мөнгөнөөс илүү үнэтэй гэж боддог

Хэрэв тийм бол харилцаагаа ахин нэг удаа нягтлаад үзээрэй. Их хэмжээний мөнгө зээлэх нь бусдад том ач тус хүргэж буй явдал юм. Нөхөрлөлийг мөнгөөр сольж байгаа бол энэ нөхөрлөл биш.

Одоо ярилцацгаая

Ямар нэгэн шалтгаан тоочилгүйгээр өрөө эргүүлж өгч чадах уу? 100% баталгаатай биш. Хамгийн гол нь танд саад болох зүйл огт байхгүй байх хэрэгтэй. “Би уг нь чамд өрөө өгөх гэж байсан юм. Гэтэл байрныхаа зээлийг өгөх шаардлагатай болчихлоо. Дараа боломж гарахаараа эргүүлж өгнө” гэж хэлэх үед найз тань чимээгүй байвал эсвэл, “Уг нь зөндөө хугацаа өнгөрчихсөн шүү дээ. Надад өгөх боломж чамд байсан” гэж хэлж болох юм.

Санхүүгийн байдал бол таны амьдралын байр суурийн нэгээхэн хэсэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *