Компьютерийн гар дээрх Win товчлуурын хослол юунд хэрэгтэй гэдгийг цөөн хүн л мэддэг. Эдгээр товчны хослолыг ашиглавал компьютер дээр ажиллахад илүү хялбар байх болно.
Компьютерийн гар дээрх Win товчлуурын хослол
Ашигтай функцууд:
Win
“Start” цэсийг нээнэ.
Win + B
Хүссэн дүрсийг сонгох, мөн дүрс хооронд шилжих боломжийг олгодог.
Win + D
Нээлттэй буй бүх цонхыг буулгаж дэлгэцийг харуулдаг.
Win + E
Windows Explorer-ийг нээнэ.
Win + F
“Хайлт” хийхийг хүсвэл энэхүү товчлуурын хослолыг дараарай.
Win + L
Дэлгэцийг амраана.
Win + M
Ажиллаж буй цонхоо багасгах.
Win + P
Проектор залгах үед дэлгэцний горимыг өөрчлөх боломж олгодог.
Win + R
Дэлгэцний харилцах цонхыг нээдэг. (Run комманд идэвхижнэ)
Win + T
Taskbar-ыг идэвхижүүлнэ.
Win + U
Access center-ийг нээнэ.
Win + X
- Windows 7 үйлдлийн систем дээр Mobility center буюу дэлгэцний гэрэл, дуу зэргийг тохируулдаг цонхыг нээнэ.
- Windows 8 дээр Start цэсийг нээнэ.
Win + Pause
Системийн үзүүлэлтийг харахыг хүсвэл энэ хослолыг ашиглаарай.
Win + F1
Help and support цонхыг нээнэ.
Win + Ctrl + 1 + 2 + 3
Нэг програмын янз бүрийн цонхны хооронд шилжинэ.
Win + Дээш харсан сум
Ажиллаж буй цонхыг томруулна.
Win + Баруун болон зүүн тийш харсан сум
Цонхыг дэлгэцний баруун эсвэл зүүн талд гаргана.
Win + Shift + Баруун болон зүүн тийш харсан сум
Хоёр дэлгэц ашиглаж байгаа тохиолдолд цонхыг өөр дэлгэц рүү шилжүүлнэ.
Win + Space
- Windows 7 үйлдлийн систем дээр ажиллаж буй цонхыг хаадаг.
- Windows 8 үйлдлийн систем дээр ажиллаж буй цонх хооронд шилжих үүрэгтэй.
Win + “+” тэмдэг
Дэлгэцийн хэмжээг томруулна.
Win + “–” тэмдэг
Дэлгэцийн хэмжээг жижигрүүлнэ.