Компьютерийн хулганаас өөр хүнд зүйл гартаа барьдаггүй, үргэлж суугаа ажил хийдгээс болж хөл тань үргэлж өвддөг бол та эмчилгээний зориулалтаар 1 өдөр мацаг бариад үзээрэй.
Дунд сургуулийн анатомийн хичээлийн сурах бичиг дээр хоол хүнс хүний гэдсэнд 2 өдрийн турш боловсруулагддаг гэж бичсэн байдаг. Тиймээс 1 өдөр хоол идэхгүй байх нь таныг өлсгөхгүй. Гагцхүү зөв мацаг барьж чадвал (ходоод гэдэсний өвчтэй бол болохгүй) үр ашиг нь өндөр байх болно.
1 өдөр хоол унднаас татгалз
Хэрвээ 7 хоногт 1 удаа мацаг барьдаг бол таны бие эрс өөрчлөгдөнө.
Мацаг барьсны маргааш та өөрийгөө толинд хараад арьс тань гөлгөр, гэрэлтэй болсныг хараад баярлах болно. Нүүрний болон нүдний доогуурх хаванг бууруулдаг.
Мацаг барьсны дараа биеэс илүүдэл зүйлс маш сайн гардаг.
Жин дээр зогсоод гайхаж болохгүй шүү! Дараагийн өдөр нь өмнөх өдрийн хоолыг нөхөж байна гээд хэт их идэж болохгүй. Урт хугацаанд эерэг өөрчлөлт гаргая гэвэл тогтмол мацаг барих хэрэгтэй.
Таны биеийн бодисын солилцоо хэвийн явагдах болно. Өсөлтийн даавар болон насанд хүрсэн хүний булчингийн жин нэмэгдэж, өөх хуваагдан, яс бэхжинэ.
Тархины үйл ажиллагааг идэвхижүүлж, асуудлыг оновчтой, шийдлийг түргэн олдог болно. Зарим хүн илүү бүтээлч болдог.
Биеийн эсэргүүцэл сайжирна. Зүрх судасны өвчин, багтраа, атеросклерозоор өвчлөх магадлалыг хэд дахин бууруулж, богино хугацааны өлсгөлөн нь биеийн дархлааг дэмждэг.
Хоолны дуршил буурах ба үргэлж ямар нэг зүйл идэж байдаг муу зуршлаасаа салах болно.
Долоо хоногт 1 удаа мацаг барих нь тийм ч хэцүү биш, харин ч та сэтгэл хангалуун байж яг л нисэж буй мэт хөнгөн шингэн болно! Хамгийн гол нь тогтмол, зөв мацаг барих нь чухал.