Орчин үеийн хүмүүс багаар бодоход 2-3 ширхэг гажет хэрэглэж байна. Энэ бүх ухаалаг хэрэгслийг арчлахад багагүй хүч хөдөлмөр, цаг шаардана.
Бид дараах аргуудыг өөрсдийн ухаалаг хэрэгсэл дээр туршиж үзсэн. Та бүхэнд нүүр бардам санал болгож байгааг хүлээн авна уу.
Хувцасны тоос авах цавуутай цаасаар спикер цэвэрлэнэ
Спикерээ цавуутай цаасаар нэг гүйлгээрэй. Зарим нэг тохиолдолд дууны чанарт ч сайнаар нөлөөлнө шүү.
Шүдний сойзоор чихэвчээ цэвэрлэх
Чихэвчний завсар орсон хогийг гаргах гэж зовж байна уу? Тэгвэл зөөлөн үстэй шүдний сойзоор цэвэрлэж үзээрэй. Ширээн дээр цаас эсвэл даавуу тавиад зөөлөн үстэй сойзоор хогийг нь болгоомжтой аваарай.
Цахилгааны утасны хирийг баллуураар цэвэрлэнэ
Спиртийн агууламжтай шингэнээр цахилгааны утсыг цэвэрлэхэд гэмтээх аюултай. Энэ тохиолдолд та баллуураар цэвэрлээд үзээрэй.
Шүдний завсар цэвэрлэх сойз – чихэвчийн оролт цэвэрлэх шилдэг хэрэгсэл
Энэ хоёр хэмжээгээрээ бараг адилхан тул таны чихэвчний оролтыг гэмтээхгүй. Анхаарах зүйл: сойзоор цэвэрлэхээсээ өмнө гажетаа унтраасан байхыг анхаарна уу.
Компьютерийн гар цэвэрлэхэд цавуутай цаас тус болно
Цавуутай талд бүх хог наалдана. Таниас хүч шаардахгүй.
Дэлгэцийг даавуу эсвэл илгэн алчуураар арчсан нь дээр
Дэлгэцийг цаасаар арчихыг эрс хориглоно: дэлгэцийг зурах магадлалтай.
Кофены шүүлтүүр цаасаар дэлгэцийн тоосыг арчина
Кофены шүүлтүүр цаас дэлгэц зурах орцгүй тул та эмээх зүйлгүй арчаарай.
Нөөтбүүкний USB оролтыг цэвэрлэх
Цэвэрлэх багажийг өөрөө бэлтгэнэ:
- Хавтгай хугарахааргүй мод
- Супер цавуу
- Зам (шаржигнадаг наалт)
USB оролт руу шууд орох хэмжээний модон дээрээ замаа наана. Цавуугаа тун цэвэрхэн түрхэнэ. Цавуу хатсаны дараа та USB оролтоо цэвэрлээрэй.
Утасны шилэн дэлгэцийг цаасаар арчина
Цаасаар зөвхөн шилэн дэлгэц л арчиж болно. Цаасаар хуванцар болон шингэн кристал дэлгэц арчихыг хориглоно. Цаасаар арчихдаа шилэн дэлгэц дээр тогтсон зураасыг арилгаж болно – тойрог хэлбэрээр арчихад жижиг зурааснууд арилна.
CD–ний зураас арилгах бодисоор дэлгэц дээр гарсан зураасыг арилгах
Юуны түрүүнд гар утсаа унтрааж, товчлуурыг нь хамгаалах цавуутай цаасаар наагаарай. Мөн хажуугийн чихэвч, цэнэглэгчний оролтуудыг ч хамгаалах хэрэгтэй. CD-ийн зураас арилгах шингэнээс бага зэргийг дусааж тойрог байдлаар цаасаар арчина.
Шүдний сойзоор гар утасны завсар орсон тоос шороог авах
Сойзноос өөр зүйл танд хэрэггүй ээ. Утасны чанга яригчийг бензинээр цэвэрлэх хэрэггүй – гэмтээх эрсдэлтэй. Зөөлөн үстэй шүдний сойзоор гар утасны завсар орсон тоос шороог зөөлөн арчиж авна. Энэ аргаар SIM картаа ч цэвэрлэж болно.