Сэтгэл зүрхээ чагналгүйгээр бодит харилцаагаа ойлгоход бэрх үе бий. Харахад цугтаа байгаа юм шиг: цугтаа цагийг өнгөрөөнө эсвэл бүр хамт амьдарна, нэг оронд унтана, тэгсэн мөртлөө л хоорондын харилцаа болон сэтгэлд нэг л таагүй. Үүнийг эмэгтэй хүн л илүү мэдэрнэ.
Аливаа таамаг дунд амьдрах нь хэнд ч хэцүү. Хайртай эр хүнээ харахад бүх зүйл хэвийн мэт ааш авир гаргана. Хайр дурлалын харилцаагаа ойлгохын тулд дараах 10 асуултанд хариулж үзээрэй.
Тэр байнга завгүй байдаг уу?
Таньтай ойр дотно харилцаа үүсгэхийг хүсэж байгаа эр хүн завгүй байсан ч танд зориулж цаг гаргаж чадна. Тантай болзох болохоороо элдэв шалтаг тоочиж алга болчихоод ор дэрэндээ хэвтэх болохоор гүйгээд ирдэг бол ганцхан л шалтгаанаар таньтай харьцаж байгаа нь ойлгомжтой.
Цуг авахуулсан гэрэл зургаа сошиал сүлжээнд байрлуулахыг зөвшөөрсөн үү?
Нэг талаасаа тэнэг санагдах байх. Гэхдээ өнөө үед харилцаагаа албан ёсоор сошиал сувгаар л зарладаг болж. Хэрвээ тэр цугтаа авахуулсан зургаа бусдад ил үзүүлэхээс татгалзсан бол яагаад гэсэн асуулт гарч ирнэ. Таныг ямар нэгэн түвшинд авч үзээгүй учраас дэлхийгээр нэг зарлах ямар ч хэрэггүй.
Энэ байдлыг зарим нэг бүсгүйчүүд дараах байдлаар тайлбарладаг: тэр өөрийнхөө сошиал сувагт ямар ч зураг тавьдаггүй, өөрийнхөө хувийн амьдралыг бусдад дэлгэх дургүй нэгэн. Хэрвээ тийм бол таньтай авахуулсан зургаа тавина уу, үгүй юу ямар ч хамаагүй баймаар юм шиг. Тэгэхээр нэг л сэжигтэй санагдаад байгаа юм.
Түүний найз нөхөд, гэрийнхэнтэй нь танилцсан уу?
Хэрвээ ойр дотны хүмүүстэйгээ танилцуулахгүй байвал таньтай удаан хугацааны харилцаа тогтоохыг хүсээгүйг илтгэнэ. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан ч гэсэн тэдний зүгээс таньд таатай хандахгүй байж болно. Энэ бүгдийг анзаараарай. Тэдэнд танилцуулсан олон бүсгүйчүүдийн нэг нь та бөгөөд тэд бүр тоохоо ч байсан байж болно.
Таньтай байхаасаа илүү найз нөхөдтэйгөө цагийг илүү өнгөрөөж байна уу?
Харилцааг байнга нэгдүгээрт тавих ёстой. Найз эсвэл таныг сонгох шаардлага гарвал таны талд шийдэгдэх ёстой. Хааяахан уулздаг найз нөхдийн хувьд өөр хэрэг, харин байнга уулзаж гадуур зугаалдаг найз нартайгаа уулзах бол өөрөөр хандах ёстой.
Таны илгээсэн зурваст хариу бичихгүй байна уу?
Аливаа зурваст хариу бичихэд минут хүрэхтэй үгүйтэй л хугацаа орно. Тэр хичнээн завгүй байсан ч хэдхэн үг бичих зав гаргаж чадна. Хэрвээ тэгэхгүй байгаа бол та нэгийг бодоорой.
Та хоёрын харилцаа зөвхөн хөнжил дотор л явагддаг уу?
Тэрээр таньтай зөвхөн бэлгийн ажил хийх хүсэлтэй байгаа үедээ л холбогдож байгаа бол та хоёрын харилцаа ямар нь тодорхой. Ямар амттай үг хэлж байсан ч хамаагүй, та түүний тэврэлтийг ямар их хүсэж байгаа нь ч хамаагүй. Тэр таны зүрх сэтгэлийг биш биеийг тань л эзэмдэх хүсэлтэй нэгэн.
Яриаг та дандаа эхлүүлдэг үү?
Хэрвээ та түрүүлж залгаж, бичдэг бол хэрэггүй, харилцаагаа тасал. Хэрвээ та түүнд үнэхээр хэрэгтэй бол тэр санаачлага гаргах л ёстой.
Таньтай уулзах болзоогоо хамгийн сүүлийн мөчид төлөвлөдөг үү?
Хэрвээ таньтай хэдээс болзохоо тодорхой хэлэхгүй байгаа бол өөр нэг хувилбар байгаа байж болно. Амралтын өдрөө таньтай цуг өнгөрөөхийг хүсэхгүй байна уу, магадгүй өөр бүсгүйг хүлээж байгаа болов уу?
Хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй?
Хэдэн өдөр, долоо хоногоор хэл чимээгүй алга болж байгаад гэнэт гараад ирдэг үү? Энэ бол хайр биш ээ.
Таны амьдралыг сонирхож асуудаг уу?
Тэгдэг бол сайн байна, таныг илүү их сайн мэдэхийг хүсэж байгаа юм. Таны ярьж байгааг ч анхааралтай сонсож санаж явах болно.
Хэрвээ үгүй бол, харилцаа нь өөрчлөгдөнө гэж бодсоны хэрэггүй. Таныг илүү үнэнчээр хайрлах хүн хаа нэгтээ байгаа шүү дээ. Түүнийгээ олбол жинхэнээрээ хайрлуулах ямар сайхныг ойлгож аз жаргалыг амсах болно.