Бид үргэлж илүү сайхан бас гуалиг харагдахыг хүсдэг. Бидний бодисын солилцооны хурд өөрчлөгдсөнөөр жин хасахын тулд түлхэц хэрэг болдог.
Үүний тулд тураадаг зарим нэг тодорхой цэгүүд тусална. Бүх цэгүүд дээр цагийн зүүний дагуу 3 орчим минут иллэг хийнэ.
1 дэх цэг – хоолны дуршлыг зохицуулна. Гэдэсний дунд шугам дээр хүйстэй нэг тэнхлэгт, өвчүүний оройд байрлана. Хоол идэхийг хүссэн үедээ цагийн зүүний дагуу иллэг хийгээрэй.
2 дахь цэг – бүдүүн гэдэсний үйл ажиллагааг зохицуулна. Энэ цэг нь хүйсний хоёр талд хэвтээ шугамаар хүйсийг дайрч өнгөрнө. Цагийн зүүний дагуу 3 минутын турш өдөрт хэд хэдэн удаа иллэг хийнэ.
3 дахь цэг – гэдэсний дунд шугамын дагуу хүйснээс 4 хуруу доор байрлана.
Дараа нь аажим хөлийн ул руу шилжинэ.
4 дэх цэг – хөлийн улны дотор гадаргуу дээр, эрхий хурууны эхний үений хэсэгт байрлана.
5 дахь цэг – хөлийн улны хажуу талд эрхий хуруунаас доош байрлах том үе дээр байрлана.
Шинжлэх ухааны олон тооны судалгаагаар жин хасахад тусалдаг маш үр дүнтэй цэгүүд чихэн дээр байрладгийг тогтоожээ.
Гипоталамусын хоолны дуршлын төвд нөлөөлснөөр хоолны дуршлыг багасгаж мөн ходоодны булчинг агшааж ходоодны хэмжээг багасгаж болдог.
Цэг 1 – хөдлөх үед төрдөг өлсөх мэдрэмжийг багасгана.
Цэг 2 – ходоодны булчинг агшааж хэмжээг багасгана.
Цэг 3 – гипоталамусын цэг – хоолны дуршлын төвд нөлөөлнө.
Цэг 4 – чихний омог дээр хоолны дуршлын алдарт цэг оршдог. Энэ цэгт аль болох олон удаа иллэг хийж байгаарай. Үзгэн балны бөөрөнхий төгсгөлөөр ч хийж болно шүү.
Амьсгал!
Орой бүр, үргэлж, боломж гарвал бүхэл өдрийн турш хэвлийн доод хэсгээрээ гүнзгий амьсгалж байгаарай.
Гэдсээ яг бөмбөлөг шиг болтол амьсгаа ав. Дараа нь хүйсэн дээрээ дарж амьсгалаа аажим гарга.
Гэдэсний яг энэ хэсэгт биднийг төрснөөс хойших бүх сэтгэл хөдлөл хуримтлагддаг.
Ходоодны эргэн тойронд маш олон тооны мэдрэлийн төгсгөлүүд байрладаг. Эдгээрээс тархитай адил нөгөө л нейромедиаторууд ялгардаг: адреналин, норадреналин г.м.
Гэдсээрээ амьсгалснаар бүх эрхтэнд иллэг хийгддэг бөгөөд тэднийг илүү уян хатан болгоход тусалдаг. Мөн нейродаавар ялгаруулж цусны эргэлтийг сайжруулдаг.
Гэдсээрээ амьсгал – ингэснээр та олон жил эрүүл байж чадна![/sociallocker]
Энэ мэдээг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Тэдэнд шинэ зүйлийг олж мэдэх нь сонирхолтой байх болно гэж бодож байна.