in

Амжилтад хүрэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг бидэнд өөрсдийн биеэр батлан харуулсан 12 хүн: Та зорилгодоо хүрэх урам зориг, эрч хүчийг эндээс аваарай

Амжилтанд хүрэх ажлаа одоо болтол олоогүй бол бүү санаагаар уна. Амжилт гэдэг зүйл тэр дороо ирдэг эд биш ээ.

Хүн 30 насны босгыг даваад өнгөрсөн жилүүдээ эргэн харж юу ч хийж амжаагүйгээ ойлгодог. Цаг хугацаа өнгөрч, нөхцөл байдалтайгаа эвлэрэхээс өөр аргагүй гэдэгтэй санал нийлэн бууж өгөх нь бий.

Амжилтанд хүрэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг нотлох дараах 10 хүнийг танилцуулж байна.

Рэй Крок, McDondald’s–ийг үндэслэгч

52 нас хүртлээ цаасан аяга борлуулж байсан.

“1954 онд би 52 нас хүрсэн юм. Би диабет болон артритаар шаналж байлаа. Цөсний хүүдий болон бамбай булчирхайгаа авахуулаад байсан үе. Гэхдээ л би ирээдүйд итгэлтэй байсан” – гэж ах дүү Макдональдстай учирсан тэр үеэ Рэй Крок дурсдаг байна.

Дээр дурьдсан олон өвчнүүдээс гадна тэрээр бага зэрэг дүлий, баячуудын тоонд багтдаггүй байв. Бизнезмен гэсэн нэр зүүдэг хэдий ч түүний эхлүүлсэн бизнес дандаа дампууралд хүрч байжээ. 1954 онд “Макдональдс”-ын лицензийг худалдаж авахад 15 мянган доллар бэлнээр хэрэгтэй байхад ганц ч банк түүнд зээл олгоогүй юм. Даатгал, байшингаа барьцаанд тавьж байж нэг юм зээл олж авч чадсан бөгөөд энэ амжилтаас хойш 30 жил амьдарч 600 сая долларын орлого олжээ.

Харланд Дэвид Сандерс (хурандаа Сандерс), KFC

Өөрийн жижиг түргэн хоолны газрын үйлчлүүлэгчдэд зориулсан шарсан тахианы жорыг 40 жил эрэлхийлсэн.

Сүлжээ түргэн хоолны газрын үндэслэгчийн амьдрал маш сонирхолтой: багадаа эцгээ алдсан, ээж нь цаг наргүй ажилладаг байлаа, бага байхаасаа л гэр бүлээ тэжээх ажилд шудран оржээ. 10 настайгаасаа эхэлж ажиллаж эхэлсэн түүнд хийж үзээгүй ажил гэж байхгүй. Хойд эцэгтэйгээ таарахгүй байсан учраас 12 насандаа гэрээ орхин явсан юм. Хурандаа Сандерс бол америк мөрөөдлийн тод жишээ мөнөөс мөн.

“Шарсан тахиа миний хувьд Америкийн зочломтгой шинж чанарыг илэрхийлсэн хоол гэж үздэг. Чиний ширээний ард хэн сууж байгаа нь хамаагүй – хаан уу, гэмт хэрэгтэн үү, эсвэл жирийн хүн үү. Зочноор л ирсэн бол чи дайлах ёстой” гэж Харланд Сандерс нэгэнтээ хэлжээ.

Жоан Роулин, “Harry Potter” номын зохиолч

31 нас хүртлээ тэтгэмжийн мөнгөөр амьдарч байсан ганц бие ээж.

Зохиолын санаа анх 1990 онд орж ирсэн гэдэг, сүүлийн 7 жилд нөхрөөсөө салж ажилгүй болоод байлаа. Зохиолын анхны дэвтрийг хэвлэгдэн гартал буюу 1997 он хүртэл ядуу зүдүү амьдралаар амьдарч байсан ганц бие ээж сүүлийн 5 жилийн хугацаанд саятан болж чаджээ.

Амансио Ортего, Zara-г эзэмшигч

37 наст хүртлээ дэлгүүрийн туслах ажилтнаар ажиллаж байв.

Амансиогийн гэр ядуу байсан учир дунд сургуулиа ч дүүргэж чадаагүй тэрээр 13 наснаасаа цамцны дэлгүүрт түгээгч хийж эхэлжээ. 37 насандаа өөрийн оёдлын газрыг нээсэн юм.

Эхлээд эхнэр Росалитэйгээ цуг гэрийн халат, унтлагын хувцас, эмэгтэй хүний дотуур хувцас гэртээ оёж эхэлжээ. Их хэмжээгээр захиалга өгсөн үйлчлүүлэгч захиалгаа цуцлахад оёсон эмэгтэй дотуур хувцаснуудаа өөрсдөө борлуулж алдагдлаа нөхөхөөр шийдэв. Ингээд л 1975 онд Zorba гэх жижиг дэлгүүр нээгдэхэд Амансио 40 настай байсан юм. 2012 онд Bloomberg Ортегог Европын  баячуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өнөөдөр түүний холдинг Zara-гаас гадна Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius брэндүүдийг эзэмшиж байна.

Харрисон Форд, жүжигчин ба продюсер

30 нас хүртлээ мужаан хийж байв.

1968 онд “Zabriskie Point” кинонд тоглосон боловч түүний тоглосон хэсгийг хасчихжээ. Энэ цагаас хойш жүжигчин болох мөрөөдлөө түр орхиж мужаан хийхээр шийдсэн байна. Түүнийг Жорж Лукас анзаарч “American Graffiti” кинонд тоглохыг урихад Форд 30 нас хүрсэн байсан юм.

Мэри Кэй Эш, Mary Kay-ийн үндэслэгч

45 нас хүртлээ худалдааны агент хийж байсан.

Мэри Кэй 25 жилийн турш худалдааны агентаар ажилласан ч албан тушаал дэвшиж чадаагүй юм. Ажлаасаа халагдах өргөдлөө өгч эмэгтэйчүүд болон бизнесийн тухай ном бичихээр шийдэхэд тэр 45 настай байжээ. Түүний бичсэн ном нь өөрийнхөө бизнесийг эхлүүлэх бизнес төлөвлөгөө болон хувирч арьс арчилгааны бүтээгдэхүүн борлуулахаар шийдэж 1963 онд нөхрийн хамт Mary Kay Cosmetics компанийг 5000 долларын үндсэн хөрөнгөтэйгөөр нээж ажиллуулжээ.

“Эмэгтэйчүүдэд боломж өгөх тийм компанитай болохыг хүссэн – гэр бүлтэй, хүүхдээ өсгөж байгаа тийм бүх эмэгтэйчүүдэд шүү. Эмэгтэй хүн болгон гэр бүл, ажил төрөлдөө адилхан амжилт гаргах тэр боломжийг л өгөхийг хүссэн” гэж дурссан байна.

Генри Форд, Ford Motor Company-ийн үүсгэн байгуулагч

40 насандаа өөрийн компаниа нээсэн.

Ирландаас цагаачлан ирсэн гэр бүлд төрсөн тэрээр залуудаа гэрээсээ оргож Детройтод иржээ. 36 нас хүртлээ Эдисоны компанид инженер-механикаар ажилласан. 30 настайдаа анхныхаа машиныг зохион бүтээсэн ч гэсэн хувийн компаниа 10 жилийн дараа л нээж чаджээ.

1908 онд Ford T загварын машиныг зах зээлд гаргаснаас хойш компанийн үйл ажиллагаа амжилт өөд алхсан юм, тэгэхэд Форд 45 настай байжээ.

Урсула Бернс, Xerox-ийн ерөнхий захирал

32 нас хүртлээ Xerox-д доод шатны албан тушаал хашдаг байв.

Урсула охин Манхеттений ядуусын хороололд төрж өссөн. 1980 онд сургуулиа дүүргэж Xerox-д туршлага суухаар ажилд оржээ. 2009 онд компанийн Ерөнхий захирлын албан тушаалыг хаших болсон бөгөөд америк компанийг удирдах анхны хар арьст бүсгүй болжээ.

Шелдон Адельсон, Las Vegas Sands-ыг үндэслэгч

30 нас хүртлээ шампунь болон шил арчигч шингэн бодис зарж байсан.

12 насандаа сургуулиа орхиод хийж үзээгүй ажил гэж үгүй: сонин зарна, саван зарна, зочид буудлуудад шампунь, ариун цэврийн цаас нийлүүлнэ, ах Леннитэйгээ De-Ice-It гэх нэртэй фирм байгуулж автомашины спрей зарж байлаа, ипотекийн брокер хүртэл хийж үзжээ. Хүсэл мөрөөдөлдөө төөрөлдсөн залуугийн төрсөн аав хүртэл толгой нь эргэсэн байв: “Шелдон нэг удаа Бостоны таксины жолоочийг хүртэл сэнхрүүлж байж билээ” гэжээ.

Лас Вегаст эхлээд компьютерийн үзэсгэлэн зохион байгуулжээ, төд удалгүй Las Vegas Sands гэх нэртэй дэлхийн хамгийн том казиног нээж чадсан юм. Тэр үед 55 настай байжээ.

Маной Бхаргава, 5-Hour Energy сэргээш ундааг бүтээсэн

30 нас хүртлээ Энэтхэгийн уулын нэгэн хийдэд лам байсан.

АНУ-д хөл тавиад бизнес эрхлэхээр шийдэж 5-Hour Energy сэргээш ундааг бүтээсэн юм. Ундаанд орсон бодисыг хортой гэж нэг хэсэг шуугиж байв, гэхдээ энэ удаад бид өөр түүх сөхөж байна. Өмнө нь өнгөрүүлсэн амьдралын өөр орон зайнаас шинэ орон зайд орж ирж ирэхэд тэрээр юу даван туулсан бол?

Андреа Бочелли, дуучин

33 нас хүртлээ цэнгээний газруудад төгөлдөр хуур тоглодог байв.

12 насандаа хараагаа ор тас алдсан тэрээр бага байхаасаа л дуурийн дуучин болох мөрөөдөлтэй байжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд Туринд очиж өдөр нь мэргэжлийн багшаар хичээл заалгана, харин орой нь сургалтын мөнгөө олохын тулд баараар хэрэн хэсүүчилж төгөлдөр хуур дарна.

1992 онд Андреаг италийн рок од Зуккеро сонсжээ. Түүний бичлэгийг Лучано Паваротти сонссоноос хойш амжилтанд хүрэх үүд нь нээгдсэн юм. Андреа одоо дуурийн алдартай дуучин.

Энг Ли, найруулагч

36 нас хүртлээ ажилгүй явсан.

АНУ-д кино үйлдвэрлэлийг судалж байхдаа хэд хэдэн оюутны киног амжилттай бүтээсэн. Хэсэг уран бүтээлийн доройтолд орж ажилгүй баахан сэлгүүцсэн. 1990 онд (Ли тэгэхэд 36 настай байлаа) уран бүтээл уралдаанд түрүүлж найруулагчийн ажлыг жинхэнэ утгаар нь эхлүүлсэн. Энг Ли одоо дэлхий дахинд алдартай нэгэн, түүний найруулсан кинонууд “Crouching Tiger, Hidden Dragon”, “Hulk”, “Brokeback Mountain” ..

Энэ бүхний төгсгөлд: санаагаар бүү уна, цааш үргэлжлүүл. Ж.Р.Р.Толкиенийн үгийг санаж явцгаая: “Замд гарсан болгон төөрдөггүй ээ” гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *