in , ,

ГоёГоё Юу вэЮу вэ ХахаХаха

Эрүүл аргаар илүүдэл жингээ хасахад ретро-гүйлт маш өндөр үр дүнтэй. Жирийн гүйлтээс 6 дахин илүү

Эрүүл аргаар илүүдэл жингээ хасахад ретро-гүйлт маш өндөр үр дүнтэй болохыг дэлхий даяар шагшиж байна.

Ретро-гүйлт гэж юу вэ?

Ухарч гүйнэ гэсэн үг. Үр дүн сайтай дасгал. Мөн нуруу болон хөлний гэмтлээс сэргийлэх, биеийн тэнцвэржилт хангах, аюулгүй дасгал юм.

 

Жин хасахад яаж нөлөөлдөг юм бол?

Нэгдүгээрт, ретро-гүйлт их хэмжээний илчлэг шатаана. Энгийн гүйлтийг бодвол олон булчинг ажиллуулж, ялангуяа гуяны урд булчинг сайн ачаална. Иймээс фитнест явах цаг зав, мөнгө хэмнэх дасгал юм.

Жишээ татахад: 100 алхам ухарч алхах нь урагшаа 1000 алхсантай тэнцэнэ. Ретро-гүйлтээр 1 тойрог хийхэд энгийн гүйлтээр 6 тойрсонтой яг адил үр дүнтэй. Цаг хэмнэх сайхан дасгал байгаа биз?

Ретро-гүйлтийн давуу талууд:

1. Үе мөч гэмтээлгүй булчингаа хөгжүүлэх

Ретро-гүйлт нь өвдгөнд ачаалал өгөлгүй хөлний булчинг чангална. Энгийн гүйлтээр хөгжүүлэхэд бэрх шилбэний арын булчин, хажуугийн булчин, гуяны урд булчинг чангаруулна.

2. Өвдөгний гэмтлээс сэргийлэх

Гүйхэд өвдөгний гэмтэлд хүргэж болох хөдөлгөөнүүд байнга давтагддаг. Харин ухарч гүйхэд өвдөгний үе ачаалал бага авч, ташаанаас биш хөлийн тавхайнаас эхэлж нугарна. Эсрэг байрлалтай хүчтэй булчингууд тэнцвэр сайжруулж, дасгалыг илүү аюулгүй болгоно. Ретро-гүйлт нь гэмтлийн дараа нөхөн сэргээх дасгалд ордог.

 

3. Захын хараа хөгжүүлэх

Гүйх замаа харахгүй тул захын хараа, сонсголдоо найдахаас өөр аргагүй. Дээр нь хөдөлгөөний тэнцвэрийг сайжруулна.

4. Тархинд сайнаар нөлөөлөх

Дадал болсон дасгалаа өөрчилж, ухарч гүйснээр таны тархи огт өөрөөр ажиллах болно. Шинээр нейрон холбоосууд бэхжиж эхэлдэг.

 

5. Галбир сайжрах

Зүгээр гүйхэд биеэрээ урагш бөхийдөг бол ухарч гүйхэд нуруу цэх байрлалтай байна. Мөн ууцны хэсэгт ачаалал өгөхгүй.

6. Хэвлий чангаруулах

Ухарч гүйхэд нуруу цэх байдаг нь хэвлийн булчинг чангаруулах үр дүнтэй.

Зөвлөгөө:

  • Ретро-гүйлтээр хичээллэхээр шийдсэн бол тэгш, саадгүй зам талбайг сонгоорой. Биеийн тамирын талбай, стадион байж болно.
  • Ухарч алхахаас эхлээрэй. Аажим аажмаар хурдаа нэмнэ.
  • Гадаа гүйх эвгүй байна уу? Тэгвэл гүйлтийн зам дээр ухарч гүйж болно. Сайн сурах хүртлээ анхаарал болгоомжтой байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *