in

ГоёГоё ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ХахаХаха Юу вэЮу вэ

Та амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдох үед эдгээр 5 үгийг өөртөө хэлж, сэтгэл зүрхээ зоригжуулаарай!

Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ, биднийг өвдөг сөгдүүлэх үе цөөнгүй. Ойр дотныхны дэмжлэг туслалцаа, амьдралын гүн ухаан агуулсан ном зохиол ч тус болж чадахгүй үе бий.

Хүнд хэцүү үеийг даван туулахын тулд дотоод эх үүсвэрээ тэнцвэржүүлж сурах хэрэгтэй. Өөрийгөө зөв тийш нь залах, тайвшрал олох, болж байгаа үйл явдал болгоныг бэлэг мэт хүлээн авч сурах. Энэ бүгд таныг сайн сайханд чиглүүлнэ гэдэгт найдаж явах хэрэгтэй.

Амьдрал хэзээ нэгэн цагт таныг хүсэн хүлээсэн газар тань хүргэнэ. Гэхдээ тэр зам хүртэл өвдөг сөгдөх үе байх тул та эдгээр үгсийг санаж яваарай.

1. Надад уйлах эрх бий, яагаад гэвэл би удахгүй инээмсэглэх болно

Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт маш чухал бөгөөд уй гашуу тайлах, азгүйтэлтэй эвлэрэх, алдаагаа хүлээж авахад нөлөөлдөг. Өөрийнхөө сэтгэл санааг бүү барьж бай, өөрийгөө дарамтанд орж юу юугүй бууж өгөх нь гэж өөрийгөө бүү зэмлэ.

Гэхдээ энэ үеийг удаан үргэлжлүүлэх хэрэггүйгээс гадна байнга хийх ёсгүй.

Уйлж сэтгэлээ тайтгаруулах зорилго маш тодорхой байх ёстой: цааш урагшлахын тулд нөхцөл байдлыг бодитоор харах. Өөрийгөө зөв замд орох эрч хүчээ эндээс олж авна.

2. Хүнд хэцүү үед надад туслах хүн бол би өөрөө

Та маш олон найзтай байж болно, хайртай гэр бүлийнхэн ч бий. Гэхдээ хүнд хэцүү үеийг даван туулахад та л өөрөө өөртөө туслах ёстой шүү.

Зориггүй, эрч хүчгүй, итгэлгүй байх энэ байдлаас гарахад тун хэцүүг ойлгож байна. Ойр дотны хүмүүсийн өгсөн зөвлөгөөг тайван сонс, харин дараа нь өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсоорой.

3. Би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй, гэхдээ би үүнд хандах хандлагыг өөрчилж чадна

Бид яаж ч чадахгүй хэдэн зүйл бий: гарз, өвчин, хагацал, бидний хичээл зүтгэлээс үл хамааран тасрах харилцаа …

  • Бид тулгарах хүндрэл, бэрхшээл, нөхцөл байдлыг 100 хувь хараа хяналтандаа байлгаж чадахгүй.
  • “Чадахгүй” гэдэг үг биднийг хөдөлгөөнгүй болгож сөрөг нөлөө үзүүлнэ. “Би чадна” гэдэг үг харин бидэнд шинэ эрч хүч бэлэглэх ажээ.

4. Айдсаа давж чадвал би амьдарч чадна

Ая тух гэдэг бол бидэнд харагдахгүй, гэхдээ биднийг аюулгүй, тайван байлгадаг орчин юм.

Бэрхшээл, хүндрэл тулгарахад үл үзэгдэх хана нурж байгаа мэт санагдаж эхлэх бөгөөд өөрсдийгөө хамгаалалтгүй мэт айдас тээнэ.

Бид энэ айдсыг даван туулах ёстой.

  • Цааш юу болох бол гэсэн айдсыг даван туулахын тулд – хэзээ нэгэн цагт энэ зурвасыг даван туулна гэж бод. Амьдрал цааш үргэлжилнэ, та амьдралтай цуг цааш алхана. Урагшаа.
  • Ганцаардах нь гэдэг айдас, энэ удаад танд бидний хоёрдугаар зөвлөгөө тус болно: та л өөрөө өөртөө тусална. Өөрийгөө цэнэглээд цааш яваарай.

5. Би өөрийн дотоод сэтгэлийн тайтгаралд өдөр болгон санаа тавих ёстой

Та хоол хүнс, биеийн жиндээ анхаарал тавьдаг, эмчийн ээлжит үзлэгт ордог. Ойр дотныхоо хүмүүст байнга анхаарал, халамж тавьж завгүй гүйдэг бол нэг л орой орон дээрээ сулбайн унах болно.

Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй: өөрийнхөө сэтгэл санааны талаар хэзээ анхаарч байв, таны дотоод сэтгэлд юу хэрэгтэй байна?

Өөртөө өдөр болгон дээрх асуултыг тавьж байхыг хүсэж байна. Хэрвээ бусдын ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг өөрийнхөөсөө дээгүүр тавиад байвал бид өөрсдийгөө “устгаж” байгаа хэрэг юм.

Мөн материаллаг эд зүйл рүү илүү анхаарал хандуулбал амьдралын гол үнэ цэнийг мэдрэхээ болино: аз жаргал, хувь хүний хувьд өөрийгөө хүндлэх…

  • Хүнд хэцүү үед бид бэлэн байх ёстой, үүний тулд өдөр болгон дотоод сэтгэлийн тэнцвэрт байдлыг хангаж явах. Өөрөө өөрийгөө хүндлэх, үнэлж сурах ёстой.

Амьдрал үргэлжилсээр, өөрчлөгдсөөр л… Хүссэн хүсээгүй бид амьдралын энэ хөдөлгөөнд орно.

Хэзээ хүнд бэрх үе ирэхийг хэн ч хэлж мэдэхгүй, тийм учраас амьдралын хүнд үеийг даван туулах механизмыг хэрхэн “ажиллуулах”–ыг мэдэж байх ёстой. Үүнд бидний санал болгосон дээрх зөвлөгөө тусална гэж найдаж байна.

Аадар борооны дараа үүл цэлмэдэг гэдгийг та бүү мартаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *