Аагтай халуун цай уугаад амттан идэхийг хүн бүр л хүснэ. Цай нь антиоксидант бөгөөд дархлаа дэмжих, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Харин бидний өдөр болгон уудаг цай нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү?
Гринпис-ийн мэдүүлснээр, Энэтхэг болон Хятад улсуудад ургуулсан цай нь хортон шавьж болон тэдгээрийг устгах бодис ихтэй байдаг ажээ. Цайны ургамалд цацсан эдгээр xорт бодис нь хүний биед шингэж мэдрэлийн систем, хоол боловсруулах эрxтэн зэрэгт муугаар нөлөөлдөг байна.
“Энэтхэг гаралтай 49 цайнд шинжилгээ хийхэд 46-д дор хаяж 1 төрлийн xор илэрсэн, 29-д хортон шавьж устгах xорны бүхэл бүтэн коктейль байсан гэж хэлж болно. Мөн цайны ургамал ургуулахдаа xориотой бодис ашигласан байжээ: ДДТ, эндосульфана болон монокротофоса. Эдгээр бодис нь их бага хэмжээгээр хүний биед орвол эхийн хэвлийд өсөж байгаа үрд муугаар нөлөөлөх буюу генетикийн өөрчлөлтөд оруулахад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Эдгээр бодисууд нь мөн Хятад гаралтай цайнуудад ч илэрсэн” гэж Гринпис-ийнхэн мэдэгдсэн байна.
Дараах нэр төрлийн цайнууд xорт бодис, үүнд фторид болон хортон шавьж ихээр агуулсан байна: Lipton, Brooke Bond, Беседа, Tetley, Tata болон Twinings.
Байгалийн фторид кальци бус харин хиймэл аргаар гаргаж авсан синтетик фторид агуулагдаж байгаа нь уг цайг улам xортой болгож байгаа юм.
Тийм учраас хямдхан цай эрүүл мэндэд маш xортой болохыг танд анхааруулж байна.
Цайны навчийг хатаахаас өмнө угааж цэвэрлэдэггүйн улмаас бас л хортон шавьжтайгаа хатдаг. Энэ нь савлагаатай цайнд агуулагдах хортон шавьжийн жирийн хэмжээнээс хэд дахин их байхад хүргэдэг.
“Food Research International” сэтгүүлд гарсан шинэхэн нийтлэлд дурьдсанаар, хямдхан цайнд агуулагдах фторид нь яс, шүд, бөөрөнд муугаар нөлөөлөх буюу хавдар үүсгэх хэмжээнд байгааг судалгаагаар тогтоожээ.
Фторид бодис нь хүний биеэс гадагшлахгүй ясанд хуримтлагдсаар байдаг байна.
Яаж яваад цайнд шингэдэг вэ?
Цайны ургамал нь ургаж байх явцдаа фторидыг өөртөө шингээдэг. Түүгээгүй удсан хөгшин навчинд ихээр агуулагдана гэсэн үг юм. Хямдхан цайг юугаар хийдэг болохыг та мэдэх үү? хөгшин навчаар хийдэг юм.
Мөн цайны навч өөрөө хортой төдийгүй савласан уут нь ч мөн хортой байдаг.
Сүүлийн үеийн үнэтэй дүрдэг цайнуудыг полилактадаар (ПЛА) хийдэг. ПЛА-гийн түүхий эд нь эрдэнэ шиш юм.
Энэ материалаар цайгаа савлаж байгаа үйлдвэрлэгчид дүрдэг цайныхаа хэлбэр дүрсийг алдахгүйн тулд химийн бодис нэмдэг. Цайг хандалж байх явцад химийн бодис давхар шингэж хүний биед муугаар нөлөөлөх ажээ.
“The Atlantic” сэтгүүлд дурьдсанаар, ихэнхи цайны дүрдэг цаасыг хүнсний нейлон эсвэл полиэтилентерефталатаар хийдэг. Эдгээр материалууд нь буцалсан халуун усанд xорт бодис ялгаруулж хүний биед сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ.
Цаасан ууттай бол эрүүл мэндэд хоргүй гэж бодож байна уу?
Xортойгоор барах уу xортой: цаасан уутыг эпихлоргидроноор хийдэг – уг бодис нь устай нэгдэж xорт бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь ходоодны хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг ажээ. Энэхүү бодис нь дархлааны системд ч муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна.
Тэгээд одоо яах уу? Цайнаас бүрмөсөн татгалзах уу?
Яалаа гэж.
Нэгдүгээрт, дүрдэг биш өөрөө хандалж уудаг цай худалдаж аваарай. Дүрдэг цай хэрэглэхэд амар ч гэсэн хорт бодисоос өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь чухал.
Хоёрдугаарт, аль болох цайвар өнгийн цай сонгоорой. Фторидын хэмжээ нь бага байх болно.
Гуравдугаарт, элдэв химийн бодисоор бордоогүй, хортон шавьж багатай үнэтэй цай худалдаж аваарай.
Та дүрдэг цай уусаар байна уу? Нэгийг бодох цаг болжээ, найз нөхөддөө ч дамжуулж хэлээрэй.
Болдсайхан Энхболд
Yg ymar tsai teged zvgeer bolj bnae
Aagii Enhbat.Sonor Uuree
Uuj ideh yum yur ni hovor bolj bna shuu. Mongol bgaa tsainuudaas Ali ni zugeer yum bol
Nandin Tea брендийн бүхий л цай хамгийн гое нь.
Tess
Ер нь аль алийг нь уумааргүй юм байна гэж бодогдлоо.
Яг ямар цай вэ тодорхой бичээ
Heg n nuguuguu tsohih biznes arga bish biz.
Guenbilegt Guenbilegt
Анхаараалтай бхд илүүдэхгүй л юм бна.
Хамгийн сайн цай өндөр үнэтэй байдаг юм шүү. Лондонд манай ханшаар 40 000 төгрөг хүрдэг 50 гр-тай SAFARI цайг санал болгоё. Ердөө 5200 төгрөгөөр борлуулж байгаа юм. Бас 100 гр-тай 95000 төгрөгийнх ч бий. Кени Улсаас шууд оруулж ирээд нутагшуулах гээд л оролдож байна. Дээд зэргийн алдартай цай. Номин, Миний дэлгүүрт байгаа. Лавлах бол 88072458, 99020118
Бүгд хор
Bitgii vildweleech
Кени цайгаараа алдартай!